• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-05-09 12:26:12
    Уншсан: 26070
    Сэтгэгдэл: 9

    Холливудын охин Дакота Фэннинг 1498

    Төрсөн он, сар, өдөр: Ханна Дакота Фэннинг (Hannah Dakota Fanning)
    Төрсөн он, сар, өдөр: 1994 оны хоёрдугаар сарын 23.
    Төрсөн газар: АНУ, Жоржиа, Коньерс. 
    Орд: Загас

    одод, хэн нь, хэн бэ, Дакота, Фэннинг, Dakota, Fanning Америкийн залуу жүжигчин Дакота Фэннинг. Бид түүнийг өдий балчираас нь өнөөг хүртэл мэднэ. Яагаад гэвэл тэр жинхэнэ үзэгчдийн өмнө, дэлгэцэнд өсөж, торнисон жүжигчин охин. Магадгүй, түүний хүүхэд нас киноноос кинонд тоглосоор зөвхөн энэ л ертөнцөд амьдарсан байх. Долоон настайгаасаа эхлэн Холливудын шилдэг бүтээлүүдэд охин, дүүгийн дүрд чадварлаг тоглож эхэлсэн Дакотаг бид гэнэтхэн л “Twilight: New moon” киноноос ямар том охин болсныг нь харж билээ. Үргэлж өхөөрдөм, бяцхан охиных нь дүрээр хардаг байсан үзэгчдийн хувьд Дакотаг таньж ядан байсан. “I am Sam”, “Man on Fire”, “War of the World” гэх мэтчилэн түүний тоглосон киног дурдаад байвал олон. Дакота өдгөө 18 настай ч дэлгэцийн 32, телевизийн 12 кинонд дүр бүтээсэн байх юм. Гайхалтай биш гэж үү.

    Энэ гайхалтай охин спортын гэр бүлээс төрсөн авьяаслаг жүжигчин. Учир нь түүний ээж Хэйтер Жой нь мэргэжлийн теннисчин, аав Стивен Ж.Фэннинг нь бэйсболын лигийн тамирчин бол өвөө нь Америк хөлбөмбөгийн тамирчин, нагац ах нь  “ESPN” телевизийн сурвалжлагч хийдэг. Сонин байгаа биз. Харин Дакота болон түүний ганц дүү Элле Фэннинг хоёр л гэр бүлээсээ хоёулхнаа урлагийн ертөнцөд “урвасан”. Дакота бяцхан дүү охиноо ч мөн багаас нь кино урлагт хөтлөн оруулж, Элле хэд хэдэн кинонд түүний бага нас, нялх үеийнх нь дүрд тоглосон юм. Дакотагийн аавынх нь ээж Герман, Ирланд гаралтай хүн байсан аж. Дакота хүүхэд насандаа жил алгасалгүй кинонд тоглосон ч тэр сургуулиа орхисонгүй. 2010 онд ахлах сургуулиа төгсөх хүртлээ киноноос түр завсарлаж, хичээлдээ гол анхаарлаа хандуулна гэдгээ зарлаж байсан. Харин 2011 онд ахлах сургуулиа төгсөөд Нью-Йоркийн Их сургуульд элсэн орсон юм.

    Дакота таван настайгаасаа эхлэн телевизийн бүтээлд тоглож жүжигчний гараагаа эхэлжээ. Таван настай байх үедээ тоглосон хоёр дахь “NBC” телевизийн “ER” драмын дүр нь түүний хамгийн хайртай бүтээлүүдийнх нь нэг гэдэг. Ийнхүү телевизийн бүтээлд амжилттай тоглож байсан Дакотаг 2001 онд хожим нь Оскарын хэд хэдэн шагнал хүртсэн “I Am Sam” кинонд жүжигчин Шон Пенний охинд тоглуулахаар сонгосон байна. Ийнхүү тэр анх удаа “Screen Actors Guild Award”-д нэр дэвшсэн бөгөөд хамгийн залуу нэр дэвшигчээр тодорчээ. Түүнчлэн түүний Холливудын анхны дүр нь “Broadcast Film Critics Association”-аас шилдэг залуу жүжигчнээр тодруулсан байна.

    Удалгүй түүнийг найруулагч Стивен Спилберг шинжлэх ухааны зөгнөлт “Taken” кинондоо тоглуулжээ. Тухайн үеэс бяцхан Дакота олны анхааралд өртөх болж, “The Washington Post” сонинд түүний тухай нийтлэл хүртэл гарч байв.

    одод, хэн нь, хэн бэ, Дакота, Фэннинг, Dakota, Fanning Дакота охины авьяасыг үнэлсэн найруулагч, кино багийнхан түүнийг кинондоо тоглуулахаар “уралдаж”, тэр жилдээ гурван кинонд дүр бүтээх нь энгийн үзэгдэл болов. Бас тэр хүүхэлдэйн болон зарим хүүхдийн кинонд ч дуу оруулж эхэллээ.

    Есөн настай байхдаа тэр Оскарын шагналт жүжигчин Дэнзел Вашингтонтой “Man on Fire” кинонд тоглосон нь мөн л амжилт дагуулав. Түүний тухай хамтран тоглосон жүжигчин, найруулагч бүр нь ийм гайхалтай жүжигчин гэж байх уу хэмээн дуу алдан магтацгаадаг аж. 2004 онд “Inspired: by a True Story” кинонд хамтран тоглосон Холливудын шилдэг  жүжигчин Курт Рассел, Дакотаг “Би бүхэл карьерынхаа турш ийм шилдэг жүжигчинтэй тоглож байсангүй” хэмээн хэлсэн байдаг. Бас 2005 онд “War of the Worlds”  киноны найруулагч Стивен Спилберг хэлэхдээ “Тэр нөхцөл байдлыг ямар хурдан ойлгож, шилждэг гээч. Тэр маш их мэдрэмжтэй. Бодит байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэддэг” гэж дүгнэж байсан юм.

    Ийнхүү Холливудын шилдгийн шилдгүүдтэй хамтран тоглодог Дакота охиныг 2006 онд Academy of Motion Picture Arts and Sciences-т нэгдэхийг урьсан нь Академийн түүхэн дэх хамгийн залуу гишүүн болсон юм. Түүнчлэн 2006 онд гэхэд 12 настай жүжигчний орлого дөрвөн сая ам.доллараар хэмжигдэж, “Forbes” сэтгүүлийн  21-ээс доош насны хамгийн их орлоготой жүжигчдийн жагсаалтанд дөрөвт бичигдсэн байна.

    Хэдэн жилийн дараа буюу 2009 оны арваннэгдүгээр сард бид бяцхан Дакотаг “New moon” киноноос харсан. Дараа нь “Eclipse” дээр ч мөн адил. Харин удахгүй “Breaking Dawn 2” болон энэ онд болон ирэх жил нээлтээ хийх таван ч киноноос өсвөрийн, 18 настай авьяаслаг жүжигчнийг харах болно. 

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-05-09 12:26:12
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-05-09 13:17:31
    vneheeeeeer chadwarlag yumaaa turtsiiin bna
    Isabella granger - 2012-08-23 16:24:49
    Iim l lag baigaam daa
    Зочин - 2013-02-15 15:55:29
    unehher shutej bn aa bi iim l jujigchin blno
    Зочин - 2013-03-14 17:20:17
    ene mash huurhun ohin shvv
    Зочин - 2016-04-20 14:42:58
    94 oniih ym bol 22 toi bishuu
    Зочин - 2016-04-20 15:36:08
    yagaad 18tai gd bgan be buur tolgoi eregchihlee
    Зочин - 2016-04-20 17:40:48
    ene medeelliig 2012 ond niitelsen bn. tiim bolohoor 18 nastai gd bna
    Зочин - 2016-04-20 23:22:57
    Бас Дакота хэзээ ч киноны дvр авахын тулд сонгон шалгаруулалтанд орж байгаагvй харин тvvний бvх дvрдээ урилгаар тоголсон байдаг.
    Зочин - 2016-04-21 02:12:19
    TtMKdnice