• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-05-11 12:30:03
    Уншсан: 31016
    Сэтгэгдэл: 18

    Орчин цагийн үнсгэлжин Селена Гомез1519

    Төрсөн он, сар, өдөр: Селена Мари Гомез (Selena Marie Gomez)
    Төрсөн он, сар, өдөр: 1992 оны долдугаар сарын 22
    Төрсөн газар: АНУ, Техас, Гранд-Прейри
    Орд: Мэлхий

    Орчин үеийн Үнсгэлжинг өсвөрийнхөн, багачууд өхөөрдөм, хайр татам төрхтэй хар нүдэн Селена Гомезоор төсөөлдөг гэхэд хилсдэхгүй. “Үнсгэлжингийн өөр нэг түүх”, “Гүнжийг хамгаалах төлөвлөгөө” киногоороо олны танил болсон “Диснейн од” Селена Гомезыг сүүлийн үед залуус олон шилдэг хит дуугаар нь илүүтэй мэднэ. “Love you like a love song”, “Who says” зэрэг дуу нь залуусыг байлдан дагуулсаар байна. Арван настайгаасаа эхлэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж, үзэгчидтэйгээ хамт өсч буй жүжигчин, дуучин бүсгүйн ертөнцөөр хэсэгхэн хором аялцгаая.

    Селена Гомез жүжигчин Аманда Даун Тифэй, Рикардо Жоел Гомез нарын охин болон мэндэлсэн. Селенагийн аав нь Мексик, ээж нь Итали гаралтай. Бяцхан охиныг таван настай байхад эцэг эх нь салж Селенаг ганц бие ээж нь өсгөх болсон байна. Харин 2006 онд Аманда дахин Брайн Тифэйтэй гэрлэжээ.

    Селена бага байхдаа ээжийнхээ жүжгийн бэлтгэлийг байнга харж, хамт бэлдэж байсан нь түүнд урлагийн хүн болоход нь хамгийн их нөлөөлсөн байна. Хожим нь тэр энэ тухайгаа ярихдаа “Би гэртээ ч, тайзан дээрээс ч ээжийнхээ жүжиглэхийг алгасалгүй үзсээр ирсэн” гэж байсан юм. Тэр анх долоон настай байхдаа “Barney & Friends” кинонд тогложээ. Дараа нь “Spy Kids 3-D: Game Over” кинонд жижиг дүр бүтээсэн гэдэг. Үүнээс хойш хоёр ч кинонд том, жижиг дүр бүтээгээд байсан Селена 2004 онд Америк даяар өрнөсөн “Disney Channel”-ын шалгаруулалтанд оролцож, тэнцсэн байна. Селенагийн Диснейд ороод тоглосон анхны кино нь “The Suite Life of Zack & Cody” байсан бөгөөд удалгүй тэр “Hannah Montana”-гийн туслах дүрд тогложээ. Тийнхүү Диснейн хэд хэдэн цувралд дүр бүтээж байсан Селена 2007 онд “Wizards of Waverly Place” цувралд гол дүрийн баатар болсон байна. Тийм ээ, энэ кино үзэгчдэд хүрч, Селена Гомезын 5.9 сая шүтэн бишрэгч Америк даяар тархаад байв. Америкийн телевиз, шоу ертөнцөд хүч түрэн гарч ирсэн жүжигчин охинд маш олон брэндийн нүүр царай болох санал ирж эхлэв.

    Жилийн дараа Селена Диснейн шинэ дэлгэцийн бүтээл “Another Cinderella Story”-д гол дүр бүтээсэн юм. Удалгүй, “Forbes” сэтгүүл хүүхдүүдийн хамгийн их үзэх дуртай оддыг шалгаруулах санал асуулга явуулахад Селена тавдугаарт орсон байна. 2009 оны зургадугаар сард тэр дараагийн “Princess Protection Program” кинондоо тоглосон нь мөн үзэгчдийг байлдан дагуулжээ. Энэхүү киног нэгэн зэрэг 11.4 сая үзэгч телевизийнхээ өмнө суугаад үзсэн нь рекорд тогтоов.

    Авьяаслаг жүжигчин маань бас дуулах дуртай. Дуулахдаа ч авьяастай. Тэр анх 2008 онд “DisneyMania 6” цомогт зориулан “Cruella de Vil” хэмээх дуулж байсан бол дараа нь “Another Cinderella Story” киноныхоо гурван ч дууг дуулсан байна. Ийнхүү дуулах карьераа эхлүүлсэн дуучин Селена 2009 онд “Scene” хамтлагт нэгдэж, гоцлол дуучин нь болжээ. Өсвөрийн поп хамтлагт Селенагаас гадна гитарчин Этан Робертс, басс гитарчин Жой Клемэнт, бөмбөрчин Грег Гэрмэн, Дэйн Форрест багтдаг. Тэд 2009 оны есдүгээр сард “Hollywood Records”-той байгуулсан гэрээнийхээ дагуу анхны  “Kiss & Tell” дебют цомгоо гаргасан юм. Энэхүү дебют цомог “RIAA”-ийн Алтан цомгоор өргөмжлөгдөж, “Naturally” дуу нь залуусыг байлдан дагуулсан юм. Хамтлагийн залуус жилийн дараа хоёр дахь “A Year Without Rain” цомгоо гаргасан нь Биллбоард 200-ийн дөрөвт жагсаж, Америк даяар 1,354,000 хувь борлогдсон юм. Харин хамтлагийн гуравдахь “When the Sun Goes Down” цомог өмнөх амжилтуудаа эвдэж, Биллбоард 200-ийн гуравт бичигдэж, “Who Says”, “Love you like a love song” дуу нь дэлхий даяар хит болсон. Гэвч дуучин охин маань өнгөрсөн хоёрдугаар сард хэсэг хугацаанд хөгжмөөсөө холдож, киноныхоо ажилд гол анхаарлаа хандуулахаар шийдсэн тухайгаа албан ёсоор зарласан. Үнэхээр ч Селенагийн тоглосон “Thirteen reasons why”, “Hot mess” нэртэй хоёр ч кино нь энэ онд нээлтээ хийх бол, ирэх жил мөн гол дүрд нь тоглосон хоёр кино үзэгчдийн хүртээл болно.

    Хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог авьяаслаг охиныг ЮНИСЕФ өнгөрсөн  2009 онд албан ёсны элчээ болгосноо зарласан юм. Ингэснээр Селена Гомез хамгийн залуу хүмүүнлэгийн элч болсон. Тэр хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол, цэвэр усаар хангагдах боломжийг эрэлхийлсэн олон ажилд нэгдсэн юм. Түүнчлэн тэр амьтанд үнэхээр хайртай гэдгээ хэлж байсан. Бүр нэг биш зургаан нохой тэжээдэг гэсэн шүү.

    Багаасаа урлагийн ертөнцөд хөл тавьж, кино, рекламанд тоглох нь ихэссэн тул Селена гэрээр хичээлээ заалгах болсон бөгөөд 2010 онд ахлах сургуулийнхаа дипломыг гардан авчээ.

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-05-11 12:30:03
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-05-23 16:27:56
    adilhan sard torson ym bnshd
    Зочин - 2012-06-06 21:44:32
    SELENA D ESTOO IH LOVE <3 BAYRLAA
    Зочин - 2012-06-08 13:01:59
    Miley iluu!!
    Зочин - 2012-06-22 23:10:34
    nadtai adilhan neg odor tursun ym bn
    zaya_jb - 2012-08-30 16:16:45
    sain bnuu? bi cosmopolitian stguuliig avch unshih ih durtai. site bdg gedgiig erteed l medsen onoodor bi gishuun bolsondoo bayrtai bga. mon huselt tavih gesen yum. disney iin gunjuud boloh Selena, Miley, Demi 3 bol yaah argagui disney iin gunjuud. tiim bolhoor Demi Lovatogiin tuhai oruulval sain bn Miley, Selena 2iin taniltsuulgiig bichcheed Demigiihiig bicheeguig sain oilgohgui bga. tegeed minii huseltiig huleen avn gedegt itgeltei bn.
    Зочин - 2012-10-13 18:51:08
    chi hoorhon shuu
    Зочин - 2012-10-17 10:27:13
    dendvv huurhun
    Зочин - 2012-12-13 14:57:14
    Ter ene n iluu ter n iluu gd bdg yumnuud bolidoo. Adilhan awyaslag ohiduud shuudee
    Зочин - 2013-03-19 13:15:23
    эНИЙГ ХӨӨРХӨН ГЭЭД БГА ХҮМҮҮС ЗУЭР ДАЛД ОР ШАЛ ХӨДӨ ХАЧИН ЦАРААЙТАЙ ПИЗДААГ
    Зочин - 2013-07-24 19:29:10
    goy bla
    Зочин - 2013-07-24 19:38:38
    nadas negch ym bna
    Зочин - 2013-07-30 03:34:11
    Зайлаа Yu genee chi tiim saihan yumuuu yee hvvreee hahahah huh ineed hvrchlee selena miley gaas ilvv ;) chiniii huwid tiim l yum bgaz Selena bol gaihamshig ♥♥
    Зочин - 2013-08-11 14:19:07
    love you
    Зочин - 2013-09-30 20:18:09
    miley cyruasig dandaa duuraidag shdee mangar ohin uuriin gesen uran buteel baihgui dan huulbar suulin come get it hurtel rihannag duuraitsan geel hewleller shuugaad bsn
    Зочин - 2013-09-30 20:19:24
    Miley илүү
    Зочин - 2013-10-26 17:09:36
    selenagin ulaan fan kkk vnheer ih hairtai shvvvv
    Зочин - 2014-02-13 19:08:37
    SELENE GOMEZ ENE OHIN AMIDRALIIN HUND HETSUU BERH BOLGONIIG DAVNA TUULJ MERIIJ IRSENII UR DUN TA NAR ADGUUS SHG HIIJ CHADAHGUI BAIJ AMAARAA HUTSAHAAS ILUU TSEVER CHADVARAARAA GARJ IRSEN HUUHED SHUU HAYALALTSAH TUSAM GAYALALZDAG UMDAA .....ENE UHEJ BAIHDAA TAAARSAN BOG UHDAG SHIMEG NAR ADILHAN CHADVRAARAA TSOORCH CHADAHGUI BOL HUTSALGUI ARILJ UZ BERTEGCHIN TA NAR HUSEEDCH IIM BOLJ CHADAHGUILDEEN XOORXII ZAILUUL
    Зочин - 2014-06-07 15:48:16
    selena chi minii ami amidral , chi minii hamgiin tom bias , chi bol ooloh ymgui togs , minii hamgin sain meedeg hun bol chi selena , bi heze negen tsagt chamtai 1 taizan der inelded dulah bolnoo , i love you