• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-06-26 09:56:03
    Уншсан: 35562
    Сэтгэгдэл: 24

    Загварын ертөнц бол Адрианагийн хувь тавилан1746

    Нэр: Адриана Лима (Adriana Lima)
    Төрсөн он, сар, өдөр: 1981 оны зургадугаар сарын 12.
    Төрсөн газар: Бразил, Байя, Салвадор
    Орд: Ихэр

    Адриана Лима, Adriana Lima, одод, оддын, мэдээ, Загварын ертөнцийн хамгийн  чадварлаг сахиусан тэнгэрүүдийн  нэг, Бразил бүсгүй  Адриана Лима. Түүнийг дэлхийн хамгийн үнэтэй супермоделиудын нэг гэдгийг хэлүүлтгүй мэдэх биз. 2005 оноос хойш “Forbes” сэтгүүлийн дэлхийн хамгийн өндөр цалинтай ТОП-5 моделийн нэгээр тогтмол шалгарсаар ирсэн түүний ертөнцөөр хэсэг саатъя.

    2000 оноос хойш “Victoria’s Secret”-ийн загвар өмсөгчөөр ажиллаж буй Адрианаг бас “Maybelline” брэндийн нүүр царай гэдгээр нь илүүтэй мэддэг.  15 настайдаа анх загвар өмсөж байсан түүний модель болсон түүх их сонин. Тэр загварын ертөнцийн тухай сонирхдоггүй төдийгүй загвар өмсөгч болно гэж хэзээ ч бодож байгаагүй аж. Гэсэн ч Адрианагийн найз ганцаараа тэмцээнд орохыг хүсээгүй учир түүнийг ятгаж хамт орохоор шийдсэн байна. Ийнхүү тэр сургуульд байхдаа хэд хэдэн миссийн тэмцээнд түрүүлж байсан бөгөөд 15 настайдаа “Ford”-ын “Supermodel of Brazil”  тэмцээнд оролцож, гайхалтай нь тэр тэргүүн байранд шалгарчээ. Дараа нь “Supermodel of World” тэмцээнд шалгарч, хоёрдугаар байранд орсон байна. Ийнхүү Адриана Лима хэзээ ч төсөөлж байгаагүй салбартаа хөл тавьж гурван жилийн дараа “Elite Model Management”-тэй гэрээ байгуулан Нью-Йорк руу шилжжээ. Тиймээ, тэр үнэхээр шилдэг модель болох хувь тавилантай байж. Загварын ертөнцөд харьцангуй орой хөл тавьсан ч түүний загвар өмсөгчийн карьер тун хурдан өсч, олонд танигдаж байв. Олон ч сэтгүүлийн нүүрийг чимэх болов. 2003 онд “Maybelline”-тай хамтран ажиллах гэрээ байгуулснаас гадна “bebe”, “Armani”, “Versace”, “Louis Vuitton” брэндийн нүүр царай болж байжээ. Түүнээс гадна Адриана Турк, Бразилийн үндэсний брэндийн нүүр царай болж олон улсын статустай модель болсон юм.

    Адриана Лима 1999 онд “Victoria’s Secret”-эд орж, 2000 оноос сахиусан тэнгэр болох гэрээнд гарын үсэг зурсан байна. Сахиусан тэнгэр болсноосоо хойш 2003, 2007, 2008, 2010 оны шоуг нээж байв.

    Харин 2004 онд “Victoria’s Secret”-ийг улс орон даяар сурталчлах кампанит ажлын таван гол супермоделийн нэгээр тодров. Тэр Тайра Банкс, Хайди Клум, Жизель Бундхен, Алессандра Амбросио нарын хамт “Angels Across America” аяллын хүрээнд Америк орныг тойрон аялжээ. Харин 2009 онд бие давхар болсон тул ажлаасаа түр чөлөөлөгдөх болсон байна. Түүнчлэн Адриана Лимагийн тоглосон реклам үргэлж дэлхийн хамгийн олон үзэгчтэй бүтээл болдог. Тиймээс ч түүнтэй хамтран ажиллах томоохон брэндүүдийн дараалал тасардаггүй юм.

    Адриана Лима, Adriana Lima, одод, оддын, мэдээ,

    Адриана Лима телевизийн салбарт ч хөл тавьж, “E! Entertainment Network” телевизийн “What is sexy?” нэвтрүүлгийг хөтлөх болсноос гадна хэд хэдэн цувралд дүр бүтээсэн байна. Адриана мөн дэлхийн хамгийн үнэтэй гоёл чимэглэлээр бүтсэн дотуур хувцасыг өмссөн цорын ганц модель болсон юм. Тэр дизайнер Мартин Кацын 3575 ширхэг хар алмазан шигтгээгээр хийсэн 5 сая ам.долларын үнэтэй бүтээлийг өмсөж, олны мэлмийг нээж, тухайн үедээ шуугиан тарьж байв.

    Тэр дэлхийн хамгийн баян загвар өмсөгчийн нэг, хамгийн хүчирхэг эмэгтэй, нөлөө бүхий бүсгүй зэрэг томоохон шалгаруулалтын тэргүүн эгнээнд тогтмол бичигддэг. Мэдээж, хамгийн халуухан, тачаангуй бүсгүйчүүдийг ч тэргүүлдэг. Харин тэр хувь хүний үзэл баримтлал, хүмүүжлийн хувьд нэлээд зарчимч нэгэн. Адриана Ромын католик шашинтай бөгөөд ням гариг бүр цуглаанд очдог. Бас секс бол гэрлэлтийн дараахь асуудал хэмээн үздэг. Энэ тухай ч нэг бус удаа хэлэхдээ “Сексийн тухай гэрлэснийхээ дараа ярих ёстой. Эрчүүд миний сонголтыг хүндэтгэх ёстой. Хэрэв миний энэ зарчмыг хүндлэхгүй байгаа бол намайг хүсэхгүй байгаа гэсэн үг” гэж хатуухан мэдэгдэж байсан юм.

    Харин Адриана Лимагийн хатуухан шалгуурыг давж чадсан цорын ганц эр бол “NBA”-ийн тамирчин Серби залуу Марко Жарик. Тэд 2009 оны валентины баяраар гэрлэж, Адриана 2009 оны тавдугаар сард Сербийн иргэншилтэй болсон юм. Тэд удалгүй мөн оны арваннэгдүгээр сард охинтой болж, Валентина Лима Жарик хэмээн нэрлэсэн. Харин одоо тэд хоёр дахь хүүхдээ хүлээж буй. Сайн гэрийн эзэгтэй, халамжит ээж, үзэсгэлэнт бүсгүй маань бас сайхан сэтгэлтэй нэгэн. Адриана төрсөн нутаг Салвадорын ядуу болон Туркийн хүнд өвчтэй хүүхдүүдэд байнга тусалдаг. 

    Фото эх үүсвэр: Shuttertsock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-06-26 09:56:03
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-06-26 10:13:18
    WOOOOOW
    Зочин - 2012-07-06 14:42:54
    <3 Adriana
    Зочин - 2012-07-19 01:05:40
    Gants shvteen min
    Зочин - 2012-08-26 20:08:17
    goe yuma shn ohin shn l bh yum shutej yavdag shuu
    Зочин - 2012-11-09 22:41:34
    Perfect Woman.... I love Adriana
    Зочин - 2012-12-07 16:54:27
    vneheer gaihatai bvsgai shvv hairtai shvv shvteen min
    Зочин - 2013-03-06 14:26:57
    GOY YUMAA
    Зочин - 2013-06-13 18:50:19
    uneheer saihan yum aa ene niitleliig unshaad yaagaad ch yum setgel sergelee bayrlalaa
    Зочин - 2013-10-25 11:45:28
    sainch huuhen saihanch huuhen shutej ywdag uuluh zuilgui tugs huuhen shuu
    Зочин - 2013-11-27 12:41:15
    Үнэхээр төгс бүсгүй шүү.Тэр төрчихөөд маш хурдан хэвэндээ орж шоуг нээж бсан үнэхээр гайхалтай чадварлаг жинхэнэ сахиусан тэнгэр.Алессандра ч бас сайхан бүсгүй шүү
    Зочин - 2013-11-27 12:56:07
    uneheer gaihaltai emegtei
    Зочин - 2013-11-27 13:04:15
    tas huuhen shuu
    Зочин - 2013-11-27 14:39:42
    Uneheee tugs emegtei
    Зочин - 2013-11-27 14:54:32
    Ymr n iim bdag bn aa Mundag yumaa
    Зочин - 2013-11-28 00:29:40
    сексийн тухай гэрлэснийхээ дараа ярих хэрэгтэй...Тиймээ .... сайхан бүсгүй гэж тэрнийг хэлдэг, үзэмжиндээ ч ухаандаа ч тэр...
    Зочин - 2013-11-28 02:02:23
    yoooo adriana bol tugs buteel buh talaaraa
    Зочин - 2014-06-12 18:55:27
    gaihaltai busgui nohortoo ohin biyee ogcon gdg yum bilee.ulger jishee bolson shn emegtei
    Зочин - 2014-06-12 19:07:45
    yg l sahiusan tenger bn daa <3
    Зочин - 2014-06-12 19:26:58
    Saltsiishdee
    Зочин - 2014-06-12 19:55:22
    Эх оронд нь хөлбөмбөгийн ДАШТ нээлтээ хийж байхад төрсөн өдөр нь тохиож байдаг. Үнэхээр гайхалтай тохиол байна шүү.
    Зочин - 2014-06-12 21:51:26
    Salchihsan biz dee
    Зочин - 2014-06-12 23:38:19
    box togoldog gesen
    Зочин - 2014-06-13 02:07:28
    Minii hvndeldeg shan bvsgvi tvvn shig blohson hod hod
    Зочин - 2014-06-13 08:32:54
    nuhuuruusuu sayhan salsan shvvdee