• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-06-27 10:22:12
    Уншсан: 12276
    Сэтгэгдэл: 0

    Сахиусан тэнгэр Алессандра Амбросио1751

    Нэр: Алессандра Корине Амбросио (Alessandra Corine Ambrosio)
    Төрсөн он, сар, өдөр: 1981 оны дөрөвдүгээр сарын 11.
    Төрсөн газар: Бразил, Эрехим
    Орд: Хонь

    одод, хэн нь, хэн бэ, Алессандра, Амбросио, Alessandra, Ambrosio Энэ цагийн загварын ертөнцийг тодорхойлогч супер моделиудын нэг Алессандра Амбросио. Бид түүнийг “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр гэдгээр нь илүүтэй мэддэг. Түүнээс гадна “Next”, “Armani Exchange”, “Christian Dior”, “Ralph Lauren” зэрэг брэндийн нүүр царай. “Askmen”-ийн “Дэлхийн хамгийн хүсэмжит бүсгүй”, “People” сэтгүүлийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй шалгаруулалтын ТОП-5-д бичигдэж байсан Алессандра мөн 2010 оноос эхлэн хамгийн их ашиг орлого олсон ТОП-10 моделийн нэгээр шалгараад байгаа юм.

    Алессандрагийн эцэг эх нь Итали, Польш Бразил гаралтай бөгөөд шатахуун түгээх станц эзэмшдэг. Түүний загварын ертөнцөд хөл тавих гараагаа эхэлсэн нь 1993 он. Анх 12 настайдаа загвар өмсөгчийн ангид элсэн орж байсан Алессандра 14 настайдаа Бразилийн элит моделийн тэмцээний финалын шатанд шалгарсан шилдэг 20 оролцогчийн нэгээр тодорч байв. Авьяаслаг загвар өмсөгч охинд түүний том чих огт таалагддаггүй байжээ. Тиймээс тэр 11 настай байхдаа гоо сайхны хагалгаанд орж байсан байна. Гэвч энэ нь түүний хувьд хожим тун харамсмаар үйл явдал болсон гэдэг.

    одод, хэн нь, хэн бэ, Алессандра, Амбросио, Alessandra, Ambrosio Алессандра 15 настайдаа “Elite Model Look” тэмцээнд түрүүлж, удалгүй хамгийн анхны том ажил нь Бразилийн “Elle” сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулах байв. Тэр анхны томоохон ажлаа амжилттай гүйцэтгэж үүнээс хойш “Revlon”, “Christian Dior”, “Giorgio Armani”, “Ralph Lauren” брэндийн сурталчилгаанд тоглох болжээ. Мөн “Prada”, “Chanel” брэндийн дизайнеруудтай хамтран ажиллаж, томоохон шоунд оролцох болсон байна. Мэдээж, дэлхийн алдартай “Cosmopolitan”, “Elle”, “CQ”, “Harper’s Bazaar”, “Marie Claire”, “Ocean Drive”, “Vogue” сэтгүүлийн нүүрийг “чимж” байсан.

    Алессандра 2004 оноос эхлэн өөрийн “Alessandra Ambrosio by Sais” нэртэй усны хувцасны компаниа байгуулжээ. Мөн онд Английн “Next” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, 12 жил уг брэндийн нүүр царай болсон байна. Түүнчлэн энэ үеэс эхлэн “Victoria’s Secret”-ийн “Pink” брэндийн гол загвар өмсөгчөөр тодорсон юм.

    Загварын ертөнцийн сахиусан тэнгэр маань телевиз, киноны салбарт ч чамгүй амжилт үзүүлсэн. “HBO” телевизтэй хамтран ажиллаж байснаас гадна “Project Runway season 2: Team Lingerie”, “Tyra Banks Show”-ны зочин шүүгчээр ажиллаж байснаас гадна “box office”-ийн шилдэг кино “Casino Royale” кинонд жижиг дүр бүтээгээд амжжээ.

    Алессандра, Калифорнийн бизнесмэн Жэми Мазуртай удаан хугацаанд үерхэж байгаа бөгөөд 2008 онд том охин Анжа Луис Амбросио Мазурыгаа төрүүлсэн юм. Харин 2012 оны тавдугаар сарын долоонд Анжа охиндоо эрэгтэй дүүг нь гаргаж өгсөн.

    Фото эх үүсвэр: Shuttertsock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-06-27 10:22:12
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.