• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-09-18 14:34:55
    Уншсан: 13085
    Сэтгэгдэл: 12

    Оскарт нэр дэвшсэн хамгийн залуу жүжигчин2164

    Төрсөн он, сар, өдөр: Женнифер Шрэйдер Лоуренс (Jennifer Shrader Lawrence)
    Төрсөн он, сар, өдөр: 1990 оны наймдугаар сарын 15.
    Төрсөн газар: АНУ, Кентакки, Луисвилл  
    Орд: Арслан

    Женнифер Лоуренс, Jennifer Lawrence, одод, хэн нь, хэн бэ, Холливудын залуу жүжигчин Женнифер Лоуренс. Түүнийг бид алдарт “The Hunger Games” киноны дүрээр нь илүүтэй мэддэг. Бас Оскарын шагналт жүжигчин Шарлиз Терон, Ким Бессенжер нартай хамтран тоглосон “Burning Plain” болон “Winter’s Bone” киногоор нь сайн танина. “Winter’s Bone” киноны дүрээрээ хорьхон насандаа Оскарын шилдэг жүжигчин номинацид нэр дэвшиж байсан түүний онцгой авьяас, чадварыг Холливуд төдийгүй дэлхийн кино сонирхогч аль хэдийнэ биширсэн. Гэвч тэр  энэ гайхалтай амжилтандаа эрдэж, бардам зан гаргадаггүй нэгэн. “Academy Awards”-ын түүхэнд Оскарын шагналд нэр дэвшсэн хамгийн залуу хоёр дахь жүжигчин болсон хэрнээ “The Hunger Games”-ын дүрээрээ дахин энэ оргилд гарна гэж онгирдоггүй. Америкийн хамгийн авьяаслаг залуу жүжигчнээр тодорсон хэрнээ Холливудад, Лос-Анжелест, энэ уйтгартай газар амьдарч чадахгүй нь гэдгээ нуулгүй хэлж чаддаг даруухан охин. Тиймээс л энэ эгэл жүжигчин бүсгүйн ертөнцөд хэсэг хором саатахыг хүссэн юм.

    Кентаккид төрж, өссөн Лоуренс айлын бага охин, хоёр ахтай. Тийм ч учраас нэлээд эршүүд, зоригтой харагддаг байх. Харин түүний эцэг, эх Карен хүүхдийн зуслан ажиллуулж, барилгын компани эзэмшиж байсан бизнес эрхлэгч хүмүүс. Гэхдээ тэд охиноо урлагт ойрхон өсгөж, хүсэл сонирхлыг нь хүндэтгэн үздэг байжээ. Лоуренс 14 настайгаасаа орон нутгийнхаа театрт тоглож, тэр цагаас жүжигчин болохоор хатуу шийдсэн байна. Охиныхоо энэ шийдвэрийн дагуу Лоуренсын эцэг, эх урлагийн сургууль хайхаар Нью-Йоркийг зорьж байсан гэдэг. Лоуренс жүжигчний карьертаа анхаарахын тулд ахлах сургуулиа хоёр жилийн өмнө 3.9 голчтой төгссөн байна. Түүнчлэн Лоуренс багаасаа ээжийнхээ ажилд туслан зуны ээлжээр хүүхдийн зусланд туслах асрагч хийдэг байжээ.

    Эцэг, эх нь урлагийн сургууль хайж байсан ч Лоуренс хэзээ ч драм, жүжигчний ангид суралцаж байгаагүй юм. Өөрийн хүсэл сонирхлоор жүжигчин болохоор шийдсэн тэрээр 16 настайдаа анх кинонд тоглож байжээ. Анх телевизийн олон ангит кинонд тоглож байсан Лоуренс удалгүй хэд хэдэн бүтээлд урилгаар тоглох болов. Харин 2008 онд “Garden Party” нэртэй дэлгэцийн бүтээлд анх удаа тоглосон байна. Дараа нь тэр Холливудын шилдэг жүжигчидтэй хамтран “The Burning Plain” кинонд тоглосон юм.

    Женнифер Лоуренс, Jennifer Lawrence, одод, хэн нь, хэн бэ, Үүнээс хойш нэг жилийн дараа Оскарын шагналд анх удаа нэр нь дэвшсэн “Winter’s Bone” кинонд гол дүр бүтээсэн бол удалгүй Мел Гибсон, Роберт Де Ниро, Оливер Стоун зэрэг шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллах болжээ. Лоуренсын талаар кино урлагийнхан ам уралдан магтаж, түүнийг жүжиглэлтээс илүүг хийж чаддаг, онцгой авьяастай хэмээн тодорхойлж байсан юм. Түүнчлэн Лоуренсын нүд их зүйлийг хэлж өгдөг гэжээ.

    2011. Женнифер Лоуренс Сюзан Коллинсын алдарт зохиол “The Hunger Games” номноос сэдэвлэсэн кино бүтээлд тоглох болов. Энэ кинонд тоглохын тулд зөвхөн жүжиглэх хангалтгүй байлаа. Тиймээс Лоуренс нум сум харвах, хад, модонд авирах, тулалдах, гүйх чадварыг эзэмших хэрэгтэй болсон байна. Тэр дээрх чадварыг олж авахын тулд тогтмол бэлтгэл сургуулилт хийж, йогаар хичээллэж эхэлжээ. “The Hunger Games” кино ч нээлтээ хийсэн долоо хоногтоо рекорд тогтоож, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон гуравдахь киногоор тодорсон юм. Түүнчлэн “box office”-ын түүхэнд дээрх амжилт тогтоосон анхны эмэгтэй гол дүрийн жүжигчинтэй кино байв.

    Ийнхүү “The Hunger Games” киног гайхалтай амжилт олоход чухал нөлөө үзүүлсэн гол дүрийн жүжигчин Женнифер Лоуренс Холливудын хамгийн үнэ цэнэтэй нэгэн болов. 2013 оны Оскарын наадмаас тэрээр "Silver Linings Playbook" киногоороо Шилдэг эмэгтэй жүжигчин болж, 23 насандаа Оскарын шагналтан болж чадсан юм. 

    Өсөж, төрсөн Кентаккигаасаа нүүж сүүлийн хэдэн жил Нью-Йоркт амьдрах болсон Лоуренс одоо Санта Моникад байшинтай. Зураг зурах, цамц, ороолт, бээлий нэхэх, гитар тоглох дуртай тэрээр өнгөрсөн жилээс “X Men: First Class” кинонд хамтран тоглосон Английн жүжигчин Николас Холттой болзож байгаа. 

    Фото эх үүсвэр: Shuttertsock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-09-18 14:34:55
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-09-18 15:13:48
    hmmmmm.boon aldaa!!!
    Зочин - 2012-09-18 15:15:58
    aldaa olj harah gj unshdiimuu haashaaiin zaawal neg ym uulj bj saln mongolchuud iiim bolhooor l hugjihgv bgaashd
    Зочин - 2012-09-18 17:04:20
    Za, haana yamar aldaa bgaa yum boldoo. Ene zaluuchuud suuldee oorsdoo boon ug usgiin, nairuulgiin aldaatai bichseer bgaad zow bichsenig aldaa bolgoj hardag boltsiin bishuu !!!! kkkk. Ene yor ni ih hoorhon ohin yum shgee. Hunger Games-iig ochigdor uzsen. Uneheer sn togloj blee. Mundag yumaa
    Зочин - 2012-09-18 17:49:52
    neg ymaa dahin dahin dawtsan bn,Setguulch bj bichsen ymaa hynaj oruulj bgach ichmeeriin zunduu hun unshij bga bzde
    Зочин - 2012-09-18 18:24:15
    boon aldaa 8sard torson hvn hilentsiin ord bh da yahaw de
    Зочин - 2013-07-01 20:38:32
    nicholas hoult ene 2 goy hosuud shuu! warm bodies dr togldg ah mon zde??
    Зочин - 2013-08-15 16:41:22
    arslangiin ord l gesen bn daa, haanaas hilents geed olood unshwaa, umnu n unshsan yumtaigaa holiod bgaamuu
    Зочин - 2013-08-15 16:57:20
    Chi harin ooroo aldaatai bolgoj unshaad bgaan bishuu..zaaval neg oolj muulah geel muuhai zantai ulsuud ymaa.
    Зочин - 2013-08-15 17:08:15
    Zaluuhan mundag emegte bnaaa. Hurdan hunger game 2 neeltee hiigeesei
    Зочин - 2013-08-15 17:13:41
    ymar teneg n arslang hilents bolgoj unshdag bn aa sogtuu ymu haashiin
    Зочин - 2013-08-16 01:30:46
    Орчуулгын найруулга жаахан учир дутагдалтай болжээ. Үүн дээрээ анхаарах хэрэгтэй!
    Зочин - 2013-08-17 00:40:28
    ...тиймээс Лоуренс нум сум харвах, хад модонд авирах, тулалдах, гүйх зэрэг чадварыг эзэмших хэрэгтэй болсон байна, эдгээр чадварыг эзэмшихийн тулд тогтмол бэлтгэл сургуулилт хийж, йогоор хичээллэж эхэлжээ... хүн яаж хөдөлмөрлөнө тэр хэрээрээ амьдарна аа гэж энэ дээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!