• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-11-06 10:38:02
    Уншсан: 28069
    Сэтгэгдэл: 5

    Дэлхийн Айшвария Рай2448

    Бүтэн нэр: Айшвария Рай (Aishwarya Rai Bachchan)
    Төрсөн он сар өдөр: 1973 оны 11 сарын 1
    Төрсөн газар: Мангалор, Карнатака, Энэтхэг
    Орд: Хилэнц

    Айшвария Рай, Aishwarya Rai Bachchan, хэн нь хэн бэ, одод, болливүдБага нас

    Айшвария Рай 1973 оны 11 сарын 1-ний өдөр Энэтхэгийн жижигхэн Мангалор хотод төржээ. Түүний эцэг худалдааны  усан онгоцны офицер, харин ээж нь зохиолч мэргэжилтэй. Багаасаа эхлэн сонгодог хөгжим дурлаж, бүжгээр хичээллэдэг байлаа. Гэхдээ загварын болон кино ертөнцийн аль аль нь түүний төлөвлөгөөнд  багтдаггүй байсан юм.  Бяцхан Айшвария Рай эмч болохыг мөрөөдөж байсан боловч, коллежоо дүүргэмэгц Рахежл их сургуульд элсэн, барилгын инженерын чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна.

    Амжилтын гараа 

    Айшвария  Райн амжилтын гараа нь 1994 онд болсон  «Дэлхийн Мисс»  тэмцээнд ялснаар эхэлсэн юм. Энэ мөчөөс эхлэн бүсгүй энэтхэгийн номер нэг  загвар өмсөгчдийн тоонд багтаж, ажлын амжилт нь эрчимтэй  өссөөр... Хоёр мянган бүсгүйчүүдийн дундаас Айшвария Райг сонгон Pepsi  компанийн рекламны зураг авалтанд оруулж, Vogue  сэтгүүлийн нүүрэн дээр гарч,  европын болон энэтхэгийн  загварын агентлагуудын болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нүүр царай нь  болсон билээ.

    Тэгэхээр кино найруулагчид ч бас Райг зүгээр орхиогүй гэдэгт гайхах зүйл байхгүй болов уу.  Болливуд Айшвария Райг кинонд тоглох саналаар буллаа.

    1997 онд тоглосон түүний анхны кино Iruvar нь том амжилт олоогүй. Харин түүний тоглосон хоёр дахь кино ( « Aur Pyaar Ho Gaya ») нь Айшвария Райд  дебют тоглолтын шагналыг авчирсан юм.   Харин 2000 онд «Үүрд чинийх» киногоороо шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртжээ.

    Жүжигчин бүсгүйд жинхэнэ амжилтыг авчирсан уран бүтээл болох «Девдас» кино нь олон улсын Каннын кино наадамд  оролцсон  анхны Болливудын  кино болсон юм. Энэхүү кино нь  борлуулалтаараа Энэтхэгт  төдийгүй АНУ-д ч тэргүүлж чаджээ.

    Түүнээс хойш Айшвария Рай  Холливудын оргил өөд мацаж эхэллээ. Холливудад түүний тоглосон  анхны кино нь «Сүйт бүсгүй ба атгаг санаа », дараа нь араас: «Бардам сэтгэл ба сануулга»,  «Сүүлчийн  легион», «Ягаан ирвэс-2» кинонууд цуварч эхэлжээ. Харин «Хаос» болон «Астерикс ба  Обеликс » киноны хамтрагчаар  алдарт Майкл Дуглас, Жерар Депардье ба Ален Делон нар тоглосон байна. 

    Өнөөдрийн байдлаар Айшвария Райд зориулсан 17000 вэб-сайт байдаг бөгөөд, түүнийг  Stuff Magazine, GQ, New York Times  гэх мэт сэтгүүлүүд зураг авалтанд урьж байна. Рай нь Каннын кино наадмын шүүгчдийн эгнээнд багтсан анхны энэтхэг жүжигчин болсон төдийгүй мадам Тюссо лааны тосон барималын музейд тавигдсан анхны энэтхэг эмэгтэй болж чадсан байна.  

    Хувийн амьдрал

    Айшвария  Райг болливудын алдарт жүжигчид болох  Салмон Кхан ба Вивек Оберой нартай хайр сэтгэлийн холбоо үүсгэж байсан гэдэг.  Гэвч энэтхэгийн гоо үзэсгэлэнт бүсгүйг эхнэрээ болгож чадсан хүн бол жүжигчин Абхишек Баччан юм байна. 2007 оны 1 сарын 14 хосууд сүй тавьснаа зарлаж, 4 сарын 20нд гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ. 2011 оны 11 сард Айшвария охин төрүүлснээр хосууд бүл нэмсэн байна. 

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-11-06 10:38:02
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-11-06 12:12:05
    Gaihaltai emegtei, saihan busgui Aishwarya rai Shakhrukh khan hamgiin saihan hosuud boloh bsan yum
    Зочин - 2012-11-06 15:15:50
    gehdee nohor ni ch gsn bollywoodiin hamgiin sain bas shan zaluuchuudiin neg jujigchin shdee.mash udaan uerhej bj gerlesen. 2 hoorhon ogintoi Tiim bhad zaaval yagaad shah rukh khan gj? Tegehdee ter ch bas gaihaltai mundag hairtai jujigchin mini mon l doo.
    Зочин - 2012-11-07 08:23:18
    devdas uneheer goy kino....onoo oroi uznee hehe
    Зочин - 2014-02-24 17:48:53
    Devdas kinog haanaas uzej bolohuu
    Зочин - 2014-02-24 21:37:59
    vnexeer gaixalt jvjigchin togloson kinonuud n bvgd goy kino shv.vzex mash ix durt.awyaslag chadwarlag jvjigchin todiigvi gaixalt sxn bvsgvi amjilt