• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-11-15 16:36:04
    Уншсан: 10503
    Сэтгэгдэл: 4

    Ухаалаг гүнж Деми Ловато2510

    Төрсөн он, сар, өдөр: Деметрия Девон “Деми” Ловато (Demetria Devonne "Demi" Lovato)
    Төрсөн он, сар, өдөр: 1992 оны наймдугаар сарын 20.
    Төрсөн газар: АНУ, Техас, Даллас.  
    Орд: Арслан

    Деми Ловато, Demi Lovato, одод, тэдний, нууц, хэн нь хэн бэ, оддын түүх Америкийн дуучин, жүжигчин “Диснэй”-н од  Деми Ловатотай танилцацгаая. Үзэгч, залуучуудад “Camp Rock”, “Princess Protection Programm” зэрэг киногоор хэдийнээ танил болсон энэ авьяаслаг бүсгүйг Бритнитэй мөр зэрэгцэн “X Factor” шоу нэвтрүүлгийн шүүгч хийдэг гэдгээр нь бас сайн мэднэ. Жүжиглэхээс гадна чадварлаг дуучин Деми гурван цомог, таван аялан тоглолтын ард гарсан.

    Өхөөрдөм төрхтэй, авьяаслаг Деми айлын том охин. Түүний ээж Дианна Ли Смит нь “Dallas Cowboys” хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүн байснаас гадна коунтри чиглэлээр дуулдаг байжээ. Ээжийнхээ урлагийн авьяасыг өвлөн авсан Деми долоон настайдаа анх төгөлдөр хуур тоглож сурсан байна. Энэ үеэс авьяасаа нээж эхэлсэн тэрээр мөн долоон настайдаа анх удаа кинонд тогложээ. Түүний анхны дүр нь “Barney & Friends”  телевизийн цувралын Ангела охин байв. Сонирхолтой нь, энэ кинонд тоглож байхдаа жүжигчин Селена Гомезтой танилцан, найзууд болсон гэдэг.

    Деми багадаа идэмхий хүүхэд байсан учраас нэлээд тарган нэгэн байжээ. Тийм ч учраас тэр нэгэн ярилцлагандаа “Би хэтэрхий бүдүүн байсан учраас надад найз гэж байгаагүй. Хүүхдүүд надтай найзалдаггүй байсан” гэж хэлж байсан юм. Бүр тарган гэж “гоочлуулахаасаа” залхан сургуулиасаа хүртэл гарч, гэрээр боловсрол эзэмшихээр шийдсэн гэдэг. Ийнхүү тэрээр 2009 онд ахлах сургуулийн дипломоо гардан авсан юм. Гэрээр суралцаад шүү дээ. Гэхдээ тэр энэ бүх бэрхшээлээ даван гарч чадсан. Деми турахын тулд юу ч идэхгүй байхаар шийдэж, өвдөж байсан удаатай. Гэхдээ тэр ялж чадсан. Одоо түүнийг хар л даа. Ямар сайхан бүсгүй болсон байгааг нь...

    Сургуульд байхдаа тарган гэж шоолуулан, дарамтанд ордог байсан болоод ч тэр үү Деми  хожим нь “Pacer” байгууллагын төлөөлөгч болсон. Нэг үгээр хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Үүнээс гадна тэр “Disney’s Friends for Change” байгууллагын гишүүн бөгөөд хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд олонтаа нэгдсэн.

    Деми 2006 оноос эхлэн телевизийн цуврал бүтээлд тоглох болжээ. Харин 2007 оны зун үзэгчдэд хүрсэн “Disney Channel”-ын “Camp Rock” кино залуусыг байлдан дагуулж, Деми Ловато олны танил жүжигчин болсон юм. Энэхүү кинонд дуучин Кристина Агилерагийн “Ain’t No Other Man” дууг дуулж, ямар хүчтэй хоолойтойгоо олонд таниулсан. Ийнхүү тэрээр 2007 оноос эхлэн дуулах болсон байна. “Camp Rock” кинонд тоглох гэрээнд гарын  үсэг зурсныхаа дараа шууд “Hollywood Records”-той хамтран ажиллах болжээ. Учир нь тэр “Camp Rock” киноны “We Rock”, “Who Will I Be”, “Our Time Is Here”, “This Is Me” гэсэн дөрвөн дууг дуулах болсон байна. Эдгээр дуунаас Жое Жонастай хамтран дуулсан “This Is Me” дуу нь хөгжим сонирхогчдын “music player”-ын №1 дуу болж, Биллбоардын есдүгээрт бичигдэж байсан юм.

    2008 оны зун гэхэд Деми өөрийн анхны цомгийн бэлтгэл ажилд орсноос гадна “Jonas Brothers” хамтлагтай хамтран “Burnin’ Up Tour” аялан тоглолт хийхээр зэхэж байв.

    2008 оны есдүгээр сард Деми Ловатогийн “Don’t Forget” нэртэй анхны цомог гарч, эхний долоо хоногтоо л 89 мянган хувь борлогдон “Биллбоард 200” жагсаалтын хоёрдугаарт бичигдэв. Тийм ээ, залуу дуучны хувьд муугүй амжилт шүү.

    Харин 2009 онд “Disney Channel”-ын “Sonny With a Chance” цуврал кинонд гол дүр бүтээснээс гадна бүх дууг нь дуулж амжилтаа дахин бататгасан юм. 2009-өөс 2010 он бол Деми Ловатогийн хувьд амжилтын жил байсан гэхэд болно. Хоёр дахь “Here We Go” нэртэй цомгоо гаргаж, бие даасан аялан тоглолтоо хүргэснээс гадна “Camp Rock 2” кинонд гол дүр бүтээсэн юм. 

    2011 он. Авьяаслаг, хөдөлмөрч залуу дуучныг дэлхий дахин мэддэг болсон жил. Тийм ч учраас түүнийг дэлхий даяар алдартай “X Factor” шоу нэвтрүүлгийн шүүгчээр сонгосон юм.

    Алдарт дуучин Арета Франклин, Уитни Хьюстон, Келли Кларксон, Кристин Агилера нарыг өөрийг шүтээнээ хэмээн тодорхойлдог тэрээр R&B дуучдаас Рианнад хамгийн их дуртай гэдэг. Деми нэгэн ярилцлагандаа Рианнагийн бүх дуу, тоглолтыг үзэх дуртай гэдгээ хэлж байсан юм. Сонирхолтой нь, тэр дуучныхаа хувьд метал хөгжимд татагддаг гэдгээ нуудаггүй. Үнэхээр ч мэргэжилтнүүд түүний хүчирхэг хоолойг шагшин магтдаг нь оргүй зүйл биш юм. Бас тэр өөрийгөө “Зөвхөн дуулахын төлөө төрсөн хүн” гэж тодорхойлдог. Харин жүжиглэх бол түүний хобби гэжээ.

    Түүнийг бага байхад нь эцэг, эх нь салсан юм. Тиймээс түүний эмзэг сэдэв бол аав, аав охины харилцаа. Тэр “For the Love of a Daughter” дуундаа аавынхаа тухай бичсэн гэдэг. Христийн шашинтай тэрээр өөрийгөө сайн итгэгч хэмээн тодорхойлдог. Тийм ч учраас тайзан дээр гарах бүртээ бурхандаа залбирдаг дуучин охин. 2010 оноос дуучин Жое Жонастай болзож эхэлсэн ч удалгүй тэд хоёр тийш болсон юм. Тэд салах болсон шалтгаанаа найзууд байх нь бидэнд илүү хэрэгтэй гэж тайлбарлаж байсан.

    Деми цагаан хоолтон хэдий ч өвдсөнөөсөө хойш мах идэж эхэлж байгаа. Насандаа баймгүй ухаалаг гэгддэг дуучин охиныг олон зүйлээр үнэхээр мундаг юм гэдгийг нь баталж болно. Тухайлбал, тэр 2010 онд 18 насны төрсөн өдрөөрөө гэрийнхэндээ Лос-Анжелест байшин худалдан авч өгсөн. Яагаад гэвэл түүний гэр бүл, ээж нь төрсөн өдрийг нь бэлэглэсэн. Энэ бол хамгийн том бэлэг. Тиймээс тэдэндээ хариу барих ёстой гэжээ. 16 настайдаа 1.88 сая ам.доллараар өөртөө байшин худалдан авч байсан дуучин бүсгүй одоо ч тэндээ амьдарч буй. 

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-11-15 16:36:04
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-11-22 13:33:19
    ene ohinii talaar iluu ih medeelel oruulaarai
    Зочин - 2012-11-26 11:12:37
    Skyscraper, give me your heartbreak 2 n uneheer goyduushuu mundag ch hooloitoi
    Зочин - 2013-07-01 20:35:02
    yoooo unen laitai goy ch ohin, sain ch duuchin jujigjin. buh duunuud n tas2 amjilt demi <3
    Зочин - 2015-01-09 21:34:16
    demi <3