• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2013-01-10 10:40:36
    Уншсан: 24387
    Сэтгэгдэл: 11

    Бүсгүйчүүд мэдээсэй гэж хүсдэг эрчүүдийн 7 хүсэл2843

    Эрчүүд Ангарагаас, бүсгүйчүүд Сугараас гэдэг нь цаанаа л учиртай. Хоёр өөр гариг эрхэсийн хүмүүст ялгаатай зүйл маш олон гэсэн үг. Бүсгүйчүүдийн сэтгэж боддог шиг, мөрөөдөж хүсдэг шиг зүйл эрчүүдийн хувьд ямар үнэлэмжтэй байдгийг бид мэдэхгүй. Үүний нэгэн адил эрчүүдэд ямар хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол байдгийг ч бүсгүйчүүд бүрэн дүүрэн ойлгодоггүй. Тэгвэл эрчүүдийн тухай эсрэг хүйстэн нь юу, юуг мэдээсэй гэж тэд хүсдэг юм бол...? Бүсгүйчүүдийг мэдээсэй гэж хүсдэг эрчүүдийн нэн тэргүүний 7 хүслийг танилцуулж байна.

    эрчүүд, хүсэл, харилцаа, сэтгэл, зүй, эрчүүдийн хүсэл, хайр, гэр бүл, харилцаа

    1. Бүх залуус энэ бэлгийг л хүсдэг

    Эрчүүд ийнхүү хэлүүлжээ. “Бидний дотор жаахан хөвгүүн байдаг. Харин бүх эрчүүдийн доторхи тэр жаахан хүү нь видео тоглоомтой холбоотой бүх зүйлд дуртай байдаг. Тиймээс бидний энэ хүсэлд саад учруулах мянга, түмэн арга сэдэж өөрийгөө битгий зовоогооч. Харин тоглоомтой холбоотой ямар нэгэн зүйл бэлэглэхэд бид ямар их баярлана гээч. Хамгийн сайхан бэлэг”... (Бүсгүй минь, ПИ-СИ, Икс-Бокс, хөлбөмбөг, дота... өөр юу ч юм, видео тоглоомноос салж чаддаггүй найз залуугаа ойлгох л болж дээ...)

    2. Эрчүүд анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэг

    Тийм ээ, тэд анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэг. Энэ тухай олон залуугийн амнаас сонсож байсан юм шүү. Харин энд жишээ болгож Америкийн жүжигчин Дэйн Күүкийн хэлснийг онцолж байна. Тэр хэлэхдээ “Би нэг удаа зам дээр зөрсөн бүсгүйд дурлаж байсан. Бас нэг удаа тайзан дээр мөргөлдсөн охиндоо дурласан. Тэр мөчид надтай мөргөлдсөн охин үнэхээр дур булаам харагдаж байсан. Бас их сайхан үнэртэй. Энэ бүхэн  бидний болзооны эхлэл байсан юм. Гэвч анхны харцаар дурласан дурлал бүхэнд төгсгөл ирдэг. Мэдээж, тэр төгсгөл ердөө үнсэлтээр дуусдаг” гэжээ.

    3. Өөрийнхөөрөө байгаа бүсгүй үнэхээр секси

    Эрчүүд: Ямар ч тохиолдолд бие даасан, өөрийнхөөрөө байж чаддаг бүсгүй хамгийн сайхан харагддаг. Тэд ийм үедээ үнэхээр секси харагддаг гэдгээг мэддэг болов уу.

    4. Хэтэрхий романтик байхыг шаарддаг

    Бүсгүйчүүдийн романтик хүсэл нь заримдаа хэтэрчих гээд байдгийг эрчүүд сануулжээ. Эрчүүдийн хэлснээр найзуудтайгаа инээлдэн, оройн хоол идэж цагийг хөгжилтэй өнгөрөөж болох байтал “далайн эрэг дээрх тансаг ресторанд хоол захиалчихсан. Лаатай...” гээд л эхэлдэг нь хэцүүхэн тулган шаардалт болдог гэнэ. Huh,,,

    5. Эрчүүд ч гэсэн уйлдаг

    Эрчүүд том нууцаа дэлгэжээ. ... Эрчүүд ч гэсэн уйлдаг. Харин залуу чинь уйлах үед түүнд шоколад өг.

    6. Хэрэгтэй үедээ ярихгүй байх нь хамгийн муу зүйл

    Бүсгүй хүн бүр төрөлхийн яриасаг байдаг. Гэхдээ зарим чухал үед юу ч ярихгүй, ганцаараа дотроо шаналах нь хамгийн муу зүйл гэдгийг эрчүүд анхааруулжээ.

    7. Муухан хошигнол ч хамгийн сайн арга болдог юм шүү

    Эцэст нь эрчүүд ингэж хэлжээ. “Эрчүүдийн хувьд таалагдсан бүсгүйнхээ анхааралд өртөхийн тулд уух зүйлээр дайлдаг. Харин бүсгүйчүүд таалагдсан залуугаа хэрхэн өдөж болох вэ гэдэг нь сонирхолтой санагдаж байгаа биз. Эрчүүд бид бүгдээрээ хошигнолд дуртай улс. Тиймээс муухан хошигнол ч хамгийн сайн уурга байж мэдэх юм шүү” 

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-01-10 10:40:36
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-01-10 11:14:52
    busguichuulee ta bugd taalagsan zaluugaa herhen ododgiim ene nuutsaasa huwaaltsaach uneheer sonirholtoi bnaa
    Зочин - 2013-01-10 12:29:28
    Sonirholtoi l um. Video Game ch yag unen bhaa. Manai ah burr 34, 35 hurcheed hereg bolgoj TEDY orj shine togloomnii CD awaal, toglood bdgiin. kkk
    Зочин - 2013-01-10 12:29:53
    Bi law odoj chaddguimaa. Odoj surmaar l bgaan :-P
    tempo - 2013-01-10 13:34:23
    гайхалтай мэдээд авахад илүүдэхгү л юм байна
    Зочин - 2013-01-10 15:08:03
    jogotoi juumalzsan harts gants 2 uda shideel, hedn uda harts tulgarhad l hangalttai shude eniig odolt gj oilghgui bl ter eregtei gomo gsn ug xexe
    Зочин - 2013-01-10 18:26:05
    yaaj hairtai zalugaa uuriin bolgoh ve? guiya tuslaaach busguichude
    Зочин - 2013-01-14 23:19:01
    deer helsen shig, hoohn harts chuluudaal gehdee hetruuleh herggui, haayadaa sanamsargui mayagaar harts tulgaraal boloo, ayandaa uursduu tsaash n urgeljluulne de, bas neeh toogoogui maarkaar hand amjilt
    Зочин - 2013-01-29 13:42:28
    hi hongorhon busguichuudee nuutsiig chandlan hadgalj sex.n erh choloog medrehiig huswel huslen_desert@yahoo.com ruu mail ywularai
    Misheelhen - 2013-02-20 22:29:57
    minii hair ch gesen togloomond msh ih durtai
    Зочин - 2013-12-28 03:16:41
    Хаха ...3:) ... хайртай, дурласан, сайн залуучуудаа уургалий гэж бодож байгаа бол ганц 2 харц тулгарах, нүдээрээ өдөх гэдэг бол миний сонссон хамгийн тэнэг зүйл байна 3:) инээдтэй ч юм шиг ... Эрчүүд маш энгийн ... эрчүүдэд эмэгтэй хүний зан чанарыг харах шаардлага байхгүй ... царайлаг, сайхан бие, боломжийн хөх, өгзөг тэрэнгүүрээ юу хийж чаддаг байх нь л чухал ... хэрвээ үерхэл нөхөрлөл дотно харилцааг хүсч байгаа бол эрэгтэй хүнийг уургалах 10н алхам хэрэггүй, эмэгтэй хүнээс юу хүсдэгийг нь л өг... энэ нь ихэнхдээ секс л байдгийн 3:) ... сексээс татгалзаж байсан залууг та нар мэдхүү ... би лав 100 хувь үгүй гэдгийг мэджийнэ... царайлаг сайхан биш л бол маркетинг дээр эмэгтэйчүүд борлогдохгүй тиймээс тэр сэтгэл зан чанар гэхээ больсон нь дээр :) ...
    Зочин - 2013-12-28 03:17:07
    Ugly Truth 3:)