• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2013-01-22 15:50:59
    Уншсан: 19443
    Сэтгэгдэл: 9

    Анхны хайрын Чанву2919

    Нэр: Бэ Ён-жун (Bae Yong-joon)
    Төрсөн он, сар, өдөр: 1972 оны наймдугаар сарын 29.
    Төрсөн газар: Өмнөд Солонгос, Сөүл                                                                                    
    Орд: Охин

    Солонгосын алдарт жүжигчин Бэ Ён-жун буюу бидний хайрт Чанву. “First Love” киноны Чанвугийн дүрээр нь анх танилцаж, “Hotelier”, “Winter Sonata” –гийнх нь дүрээр улам илүү хайрлах жүжигчин залууг Япон фэнүүд нь “Yon-sama” нэрээр нь мэддэг. Үнэхээр ч тэр Солонгостоо төдийгүй Япон, Тайвань, Хятад зэрэг Азийн орнуудад алдартай жүжигчин.

    Бэ Ён-жун, Bae Yong-joon, одод, оддын, мэдээ, намтар, хэн нь хэн бэ, танилцахБэ Ён-жун сургуулийн сурагч байхдаа нэлээд дуу цөөтэй, даруухан хүү байжээ. Харин хожим нь жүжигчин болох зорилгоо биелүүлж, хамгийн анх 22 настай байхдаа кинонд тоглож байсан байна. “PpilKu” нэртэй дэлгэцийн бүтээлд тоглож жүжигчний гараагаа эхэлж байсан Бэ үүний зэрэгцээ телевизийн цувралд дүр бүтээгээд амжжээ. 1995 онд телевизийн гурван ч цуврал кинонд тоглосон жүжигчин залуу кино урлагт бүр мөсөн татагдаж, 1999 онд Солонгосын “Sungkyunkwan” их сургуулийг  кино, телевиз, мультимедиа чиглэлээр амжилттай төгссөн байна.

    Харин царайлаг жүжигчин залуугийн олонд алдаршсан анхны дүр нь бидний ярьдгаар “Анхны хайр”-ын Чанву. Бэ Ён-жун энэ дүрээрээ Солонгос бүсгүйчүүдийн “hero” болж эхэлсэн байна. Үүний дараа тэр хэд хэдэн телевизийн цувралд тоглосны дотор 2001 онд үзэгчдийн хүртээл болсон “Hotelier” кино нь хамгийн алдартай. Энэ кино Солонгос төдийгүй Азийн олон оронд үзэгчдийг байлдан дагуулж, Бэ Ён-жуны алдар нэр улам бүр баталгаажсан юм. Нүдний шилтэй, төв хийгээд төлөв төрхтэй царайлаг жүжигчний “мода” ид дэгдэж байхтай зэрэгцэн алдарт “Winter Sonata”  дэлгэцнээ гарч, сая сая фэнүүдийнх нь хүртээл болсон байна. Энэхүү уянгын цуврал драм дэлгэцнээ гарснаар Бэ Ён-жун болон түүний хамтран тоглогч Чой Жи-вугийн шүтэн бишрэгчид 20 хувь нэмэгдсэн гэсэн сонирхолтой судалгаа ч гарсан байдаг гэнэ.

    Гол төлөв ухаалаг залуугийн дүрийг чадварлаг гаргадаг жүжигчин залуу 2003 онд “Untold Scandal” хэмээх киноны секс дүрээр гарч ирсэн нь үзэгчдийг гайхашруулж байв. Гэвч Бэ Ён-жуны нөлөөгөөр Азийн орнууд дахь Солонгос судлал хамгийн их хөгжсөн тухай “Newsweek” сэтгүүл бичиж байжээ. Энд бичсэнээр 2003 оноос эхлэн Солонгос хэл, түүх, соёлыг судлах Япон бүсгүйчүүдийн тоо эрс нэмэгдсэн гэдэг.

    Ийнхүү Азиудын хайрт жүжигчин болсон Бэ Ён-жун 2004 онд анхны “The Image: Volume 1” номоо гаргаж, Япон дахь анхны айлчлалаа хийсэн байна. Жүжигчин залуугийн өөр нэг сонирхол нь ном бичих бөгөөд Бэ өнгөрсөн хугацаанд нийт таван ном гаргажээ.

    Үүний дараа тэр үзэгчдийн үзэх дуртай “April Snow” нэртэй дэлгэцийн бүтээлдээ тоглосон байна. Бэ шинэ киноныхоо нээлтийн ажлаар Тайваньд очихдоо хавдрын эмнэлэгт өөрийн биеэр очиж, хүнд өвчинд нэрвэгдсэн хүмүүст сэтгэлийн дэм хайрлаж байжээ.

    Бэ Ён-жун “Зочид буудлын эзэн”, “Анхны хайр” кинонд гардаг шигээ чадварлаг бизнесмэн нэгэн. Тэр 2006 оноос ресторан, Японы томоохон агентлаг зэрэгт хөрөнгө оруулж ирсэн бөгөөд Солонгосын “Кey East” фирмийн толгой хувьцаа эзэмшигчийн нэг юм.

    Сүүлийн жилүүдэд тэр продюссерын карьертаа түлхүү анхаарч байгаа бөгөөд 2011 онд түүний “Dream High” кино үзэгчдийн хүртээл болсон билээ. 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-01-22 15:50:59
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-01-22 16:25:52
    huviin amidraliinh n talaar yagaad bicheeguin be cosmo
    Зочин - 2013-01-22 16:26:04
    dream high-g bae yongjoon producerloson yumu? wow medeegu yum bn.
    Зочин - 2013-01-22 20:02:14
    Uneheeer tugs zaluuu umdaaa! Iim l boloh umsanda
    Зочин - 2013-01-22 23:24:33
    jujigchidiin hubiiin amidral iluu sonirholtoi shuu dee
    Зочин - 2013-01-23 08:54:48
    Edward Cullen-nii tuhai iim taniltsuulga gargaach, sonirholtoi bna
    Зочин - 2013-01-23 08:57:49
    Edward Cullen-nii tuhai iim taniltsuulga gargaach, sonirholtoi bna
    Зочин - 2013-01-23 09:06:14
    Edward Cullen-nii tuhai iim taniltsuulga gargaach, sonirholtoi bna
    Зочин - 2013-01-23 10:49:19
    ymar ymar kinond toglosoniig n uzegchid endees unshiltgui l medne shde ,huwiin amidral bolon iluu sonirholtoi zuil bicheeech de ,
    Зочин - 2013-01-23 13:54:10
    tiim shuu bi l huvidaa huviin amidraliig ni olj unshih gd olj harsangui kkkdream high deer ehnii heden angi deer toglodog shd