• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2013-01-30 13:57:22
    Уншсан: 24799
    Сэтгэгдэл: 9

    Зүрхэнд шингэсэн намарын Вон Бин2968

    Нэр: Вон Бин буюу Ким До Жин (Won Bin, Kim Do Jin)
    Төрсөн он, сар, өдөр: 1977 оны арваннэгдүгээр сарын 10.
    Төрсөн газар: Өмнөд Солонгос, Канвондо, Чонсо
    Орд: Хилэнц

    Солонгосын чадварлаг жүжигчдийн нэг Вон Бин. Бид түүний “Зүрхэнд шингэсэн намар” киноны дүрд нь илүүтэй дуртай. Магадгүй Монголын үзэгчдэд энэ киногоороо анхлан танигдсан ч байж мэднэ. Харин Солонгостоо “Taegukgi”, “Mother “, “The Man from Nowhere” зэрэг шилдэг кино дүрээрээ алдартай Вон Биний жинхэнэ нэрийг Ким До Жин гэдэг. Солонгосын чадварлаг жүжигчдийн тоонд зүй ёсоор бичигддэг энэ залууд дурлах үзэгч, бүсгүйчүүд ч олон.

    Вон Бин, Won Bin, одод, хэн нь, хэн бэ, одод, солонгос, korea starВон Бин Солонгосын Чонсо хэмээх нэгэн жижиг тосгонд таван хүүхэдтэй айлын бага хүү болон мэндэлжээ. Тэр гурван эгч, нэг ахтай бөгөөд тэдний аав нь уурхайд, ээж нь фермийн ажилчин байсан байна. Вон Бин тосгоны бусад жаалуудын нэгэн адил хүүхэд насаа найзуудтайгаа уул хадаар зугаалж, гол дээр тоглож өнгөрөөсөн гэдэг. Тэр хожим нь энэ тухай дурсан ярихдаа “Би шөнө бүр гэртээ, төрсөн нутагтаа эргэн очиж, халтар царайтайгаа нар жаргахыг хардаг” гэж байсан юм. Вон багадаа нэлээд даруухан, дуугай хүүхэд байсан бөгөөд насанд хүрсэн үед нь ч энэ зан нь  хамт үлдсэн гэдэг. Тэр төдийлөн нээлттэй ярилцаад байдаггүй, аливааг ганцаараа, дотроо эргэцүүлж бодох дуртай нэгэн аж. Харин тэр багаасаа спортод нээлттэй, авьяастай хүүхэд байжээ. Вон Бин багаасаа таеквондогоор хичээллэж эхэлсэн бөгөөд хэдийнэ хар бүстэй тамирчин болж чадсан. Сонирхолтой нь, Вон жүжигчин болох тухай нэг ч удаа бодож байгаагүй бөгөөд харин  ч чадварлаг механикийн инженер болохыг хүсдэг байжээ. Тиймээс ч тэр өсвөр насандаа машин, мотоцикл, уралдаант, эр зориг шаардсан спортод татагдаж, механикийн чиглэлийн ахлах сургуульд элсэн суралцсан гэдэг.

    Харин 1995 онд буюу ахлах сургуулийн төгсөлтийн шалгалт дөхөж байх үед нь нэгэн телевизийн шинэ жүжигчин хайх шалгаруулалт явагдаж, Вон Бин хүү санаандгүй энд бүртгүүлснээр ирээдүйд механикийн инженер болох залуу маань урлагийн салбарт хөл тавьсан байна. Тэр шалгаруулалтанд тэнцэж, хэд хэдэн телевизийн цувралд жижиг дүр бүтээх болжээ. Ийнхүү 1996 онд агентлагтайгаа албан ёсны гэрээ байгуулсан байна. 

    Жүжигчин Вон Бин анх 1997 онд “Propose” телевизийн цувралд туслах дүр бүтээж, үзэгчдийн анхааралд өртжээ. Үүний дараа тэр хэд хэдэн олон ангит кинонд тоглохын зэрэгцээ урлагийн чиглэлээр коллежид элсэн суралцсан байна. 1999 онд “Kwanki”-д тоглосноор тэр өсвөрийнхний шүтээн болсон гэдэг. Харин 2000 онд алдарт “Зүрхэнд шингэсэн намар” кинонд тоглосон нь Вон Биний нэр хүнд, авьяас чадварыг улам өндөрт өргөж, тэр Солонгосын шилдэг жүжигчдийн “A-list”-нд бичигдэх болжээ. Уг кино Солонгосоос гадна Азийн кино ертөнцийг байлдан дагуулж, тэр хамгийн алдартай жүжигчин болов. Үүний дараа тэр Япон, Солонгосын хамтарсан “Найзууд” кинонд тоглож, Япончуудын хайртай жүжигчин болжээ.

    Вон Биний хувьд дэлгэцийн киног илүүд үздэг жүжигчин. Түүний тоглосон “Taegukgi” кино жүжигчний чадварыг нь сорьсон томоохон бүтээл байв. Мэдээж, энэ кино үзэгчдийг байлдан дагуулж, 2004 онд Солонгосын хамгийн их борлуулалттай бүтээл болж байжээ.

    2005 онд жүжигчин залуу ажлаасаа түр завсарлах болсон нь цэргийн алба хаахаар шийдвэрлэсэн явдал байв. Тэр их сургуулиа төгссөний дараа Өмнөд Солонгосын цэргийн алба хаахаар болсон. Харин 2006 оны зургадугаар сард Вон Бинийг цэргийн албанд үргэлжлүүлэн хүчин зүтгэх боломжгүй болсныг мэдэгдсэн юм. Учир нь тэр нэлээд хүнд бэртэл авсан учир хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Тэр 2006 оны зургадугаар сарын 07-нд хагалгаанд орсон бөгөөд бүрэн эдгэртлээ хоёр жил хүртэлх хугацаа хэрэгтэй гэдгийг эмч нар мэдэгджээ.

    Вон эмчилгээтэй байх хугацаандаа буюу 2007 онд Солонгосын UNICEF-ын хорооны хүмүүнлэгийн элчээр сонгогдож, олон төрлийн арга хэмжээ, хандивын аянд оролцсон байна. Харин 2008 онд кино урлагтаа эргэн ирж, “Эх” хэмээх Солонгосын шилдэг бүтээлд тоглосон юм. Тэр энэхүү кино бүтээл болон 2010 онд тоглосон “The Man from Nowhere”-ээрээ Каннын кино наадмын улаан хивснээ алхсан билээ.

    Бүсгүйчүүдийн хайрт Вон Биний хайр сэтгэлийн асуудал хэн бүхэнд сонин байсаар ирсэн. Гэвч түүний хувийн амьдрал өөрийнх нь зан шиг тийм ч нээлттэй биш. Хамгийн сүүлд Вон Бинийг “Girl Generation” хамтлагийн дуучин Суёнтой болзож эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн ч 2012 оны 12 дугаар сарын сүүлээр хоёр талын албан ёсны төлөөлөгч худал цуурхал болох тухай мэдэгдсэн төдийгүй Вон Бинийг одоо ч ганц бие хэмээн зарласан.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-01-30 13:57:22
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-01-30 14:12:46
    suragch uyeiin min durlalt zaluu, sooyoungtoi date hiigeegui gseen, sooyoung bas ih huurhun ohin arai l nas zaluudah bh
    Зочин - 2013-01-30 15:17:27
    Зүрхэнд шингэсэн намар-ыг би орчуулж байлаа шүү дээ, тэгэхэд би жирэмсэн, өдөр нь үндсэн ажлаа хийчихээд орой нь ТВ-үүдэд, эсвэл өөр байгууллагуудад давхар орчуулга хийгээд, хамгийн их эрч хүчтэй байсан үе минь байсын, ээж минь ямар сайндаа, ингэж амьдраад байхдаа яадгийн, чамаас хүн шиг хүн гарахааргүй боллоо гээд уйлж байсын, онгирох гэж биш, зүгээр л эрч хүчтэй урам зоригтой байсан сайхан үе минь санаанд ороод дурсчихлаа, зөвөөр ойлгоорой хэхэ
    Зочин - 2013-01-30 16:53:22
    goy ym bi ch bas erch hvchte bhiiig hvsdeg :)
    Зочин - 2013-01-30 22:33:48
    Yamar mundagiin. Zurxend shingesen namar unexeer goy kino. Ter goy kinog orchuulj bsan gexeer unexeer goy sanagdaj bnaa. :). Mundag yumaa.
    Зочин - 2013-01-31 00:58:13
    Зочин - 2013-06-14 21:23:32
    ene sooyoung ni hamtlaginhaa hamgiin undur ni shd
    Зочин - 2013-12-03 13:19:52
    Won bin Lee na young 2 uyerhej bgaa sh dee. 2laa neg ent.iinh. ent ni ch batalsan. http://sshem58.blogspot.com/2013/07/won-bin-lee-na-young.html
    Зочин - 2013-12-03 20:49:16
    Won Bin odoo nz busguitei bolson shde.
    Зочин - 2015-12-01 16:16:33
    Odoo bur Lee Nae Young taigaa gerleseen