• Гоо трэнд
  • Төгс төгөлдөр
  • Гоо сайхны хичээл
  • 2013-02-15 12:37:28
    Уншсан: 89921
    Сэтгэгдэл: 6

    Нүдний арьсанд үрчлээ суухаас хэрхэн сэргийлэх вэ3042

    Нүдний орчин, аньсагны арьс нь нүүрний хамгийн нимгэн, эмзэг хэсэг. Хуурайшиж, гандахдаа амархан тул зовхины арьсандаа өдөр бүр өглөө, оройдоо зориулалтын тос түрхэх хэрэгтэй. Үрчлээний эсрэг тос эрт түрхэх муу гэсэн цуу яриа их гардаг.

    нүдний арьс, үрчлээ, гоо сайхны хичээл, cosmo, зөвлөгөөГэтэл нүдний тос нь нэгдүгээрт үрчлээний эсрэг тос биш. Хоёрдугаарт: нүдний орчимд байдаг зөөлөн өөх болон арьс хоёрыг тусгаарлаж байдаг завсарын нимгэн хальсыг (хэнгэрэг) хамгаалах зорилготой юм. Уг нимгэн хэнгэрэг хальс гэмтсэнээс болж нүдний зовхинд үрчлээс үүсдэг байна. Тиймээс аль болох залуу наснаасаа (20-23 нас) эхлэн нүдний тос түрхэж эхлэх хэрэгтэй. Мөн нарны хэт ягаан туяаны хорноос хамгаалан нарны нүдний шил зүүх ёстойг бүү мартаарай.

    Нүдний зовхи хавагнаж, сэлхэрсэн үед ямар арга хэмжээ авах вэ?

    Төрөлхийн бүлцгэр нүдтэй биш бол доорх хэдэн шалтгааны улмаас хавагнаж болох юм.

    • Шөнө оройтож унтах (Хэт орой унтаж хэвшсэн эмэгтэйчүүдийн арьс цагаасаа эрт үрчлээ суудаг болох нь батлагдсан)
    • Хэт их давстай зүйл хүнсэндээ хэрэглэх
    • Архи, дарс хэтрүүлэн хэрэглэх
    • Тамхи татах
    • Шингэн бага уух
    • Үнэртэй ус их хэмжээгээр агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх
    • Кофе хэтрүүлэн хэрэглэх гэх мэт.

    Үүнээс гадна гормоний түр зуурын өөрчлөлт, генийн буюу төрөлхийн нүдний өөхлөлт гэх мэт эрүүл мэндийн зарим шалтгаан, хувь хүний биеийн онцлогоос болж нүд сэлхэрч бүлцийдэг. Үүнийг зөвхөн мэргэжлийн эмчид үзүүлэн зөвөлгөө авах нь зүйтэй. Бусад тохиолдолд хавагнасан нүдэндээ тухай бүрт нь жин тавьж арчилж байхгүй бол хаван буусны дараа зовхины арьс хатаж үрчийх эсвэл өөх нь даамжирч ургах аюултай байдаг аж.

    Мэйк ап, консилерийн тусламжтайгаар халхалж болохгүй тохиолдолд нүдний хаванг арилгах хамгийн гайхалтай арга бол ногоон цайгаар жин тавих юм. Үүний тулд нилээн өтгөн ногоон цай чанаж хөргөөд, мөс хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Бэлэн болсон ногоон цайны мөсөөр нүдэндээ жин тавихдаа заавал хуурай, сайн чанарын (болж өгвөл косметикийн зориулалттай салфетка) салфеткаар жийрэглэж байгаарай. 

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-02-15 12:37:28
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Narka.nana - 2013-06-11 18:35:03
    tiim shvv, emegteichvvd er ni odor tutamdaa arisaa yu bolj bgaag ni harj arisandaa ymr oorchlolt garch bgaagaa bnga harch anzaarch bh heregtei, iim engiin aldaanaas bolj genet neg odor arisaa gundtsan vrchleetsen bhiig ni haraad setgeleer unaj eldwiin ym nyaldag, ingehiin orond ert deer bn arisaa mash zow archilj bh ni mash zow ym
    Зочин - 2013-11-21 15:28:10
    daraagiin dugaartaa ymar zovhinii tos sn talaar bichij yusalnuuu
    Зочин - 2013-12-09 15:07:44
    zovhinii dood tal selhreed ilt medegdeed bnayah uuuubi odoo dongoj 32toi shdeeshil zuudeggui tegeed bhad l dood zovhi aimar muuhai hogshrood bhiiin
    Зочин - 2013-12-09 16:15:51
    YMAR zowhini tos turhwel zvger bn bi odo 23 tail daa..
    Зочин - 2013-12-09 21:45:13
    Үргэлж хэрэгтэй мэдээлэл оруулдаг танай хамт олонд баярлалаа.
    Зочин - 2014-03-25 15:06:05
    zovhini tos 22toigoosoo l turhsen.neere sn bnaabi bol laneige,mamonde geed l turhdgiishdebas baga zereg uussen urchleeg tosoo turheed halbagaar urchleesnii daguu massaj hiideg arilaad teniigeed bh shig sanagddag. odo harin 33hurcheed collagen uumaar sanagdaad bnaa,yamriig ni hedii hir uudiin boloo busguichuudee