• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2011-12-06 18:32:45
    Уншсан: 44524
    Сэтгэгдэл: 9

    Холливудын хамгийн тод “од” Анжелина Жоли310

    Нэр: Анжелина Жоли (Angelina Jolie Voight)
    Төрсөн он, сар, өдөр: 1975 оны зургадугаар сарын 4.
    Төрсөн газар: АНУ, Лос-Анжелес
    Орд: Ихэр

    Алдартай жүжигчин гэхээс илүү Оскарын шагналт, Холливудын хамгийн үнэтэй жүжигчин, НҮБ-ын хүмүүнлэгийн элч басхүү дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээн баримтаар тодорхойлвол Анжелина Жолигийн үнэ цэнийг улам бүр тодруулах байх. Хэдий чи Жолигийн үнэнч шүтэн бишрэгч нь байсан ч энд түүний тухай бүгдийг бичнэ гэвэл залхмаар урт, дараалсан хуудаснууд болох биз. Тиймээс Анжелинагийн талаар товчхон хийгээд “шигтгээ” намтрыг нь танилцуулж байна.

    Анжелина Жоли Angelina Jolie

    Анжелина Жоли жүжигчний гэр бүлд төрсөн жүжигчин бүсгүй. Түүний аав нэрт жүжигчин Жон Войт бол ээж нь мөн л олны танил, чадварлаг жүжигчин Мишель Бертран юм. Авьяаслаг жүжигчний мэргэжилд мэдээж жүжигчин эцэг, эхийн нөлөө чухал байр суурь эзэлж байгаа. Бас Анжелина Жолигийн гоо үзэсгэлэн ч мөн л ээж аав, өвөг дээдсээс нь заяасан хамгийн том бэлэг. Учир нь түүний биеэр Герман, Словак, Франц-Канад, Голланд цус гүйж байгаа шүү дээ. Гэвч бяцхан Анжелина эцэг, эхтэйгээ халуун дулаан гэр бүлтэйгээ тун бага хугацаанд хамт байсан юм. Түүнийг нэг нас ч хүрээгүй байхад эцэг эх нь салж, Мишель Бертран нялх охин, том хүү хоёроо аваад Нью-Йоркийг зорьсон аж. Харин арван жилийн дараа тэд буцаж, төрөлх хот Лос-Анжелестаа ирсэн байна.

    Анжелина сургуулийн сурагч байхдаа ч үлгэр жишээч, тэргүүний хүүхдүүдийн нэг байжээ. Бас тэр ээжтэйгээ хамт үргэлж кино үздэг байж. Үзсэнийхээ дараа өөрийн ойлгосноо ээждээ ярьж, бас жүжиглэж үзүүлдэг байсан байна. Ингэж л тэр багаасаа кино урлагт хайртай, кинонд дурлаж өсчээ. Ёстой л “ясны” жүжигчин гэж түүнийг л хэлэх биз. Бас тэр энэ үеэс эхлэн жүжигчин болохоор шийдэж, урлагийн сургуульд элсэн орсон байна.

    Харин өсвөр насанд нь түүний стиль, биеэ авч явах байдал, зан ааш эвдэрч эхэлсэн гэдэг. Тэр гараа сийчиж, зөвхөн хар өнгийн хувцас өмсөж, хурц, тод улаан өнгөөр үсээ будаж, хүйтэн зэвсэг биедээ авч явдаг охин болсон байна. Ээжтэйгээ сөргөлдөх нь ихэсч, гэрээсээ оргож ч байв. Гэхдээ тэр энэ бүхнээс, хар, бараан ертөнцөөс өөрийгөө салгаж чадсан учраас өнөөдөр кино урлагийн тэнгэрт хамгийн тод “од” болон гялалзаж байна.

    Тэр 14 настай байхдаа Лондон, Нью-Йорк, Лос-Анжелест загвар өмсөгчөөр ажиллаж клипэнд тоглодог байжээ. 16 настайдаа анх театрын тайзан дээр тоглож байсан түүний кинонд тоглох боломжийг ах нь нээж өгсөн гэдэг. Учир нь тухайн үед түүний ах кино урлагийн сургуульд элсэн суралцсан бөгөөд дүүгээ таван ч киноны дүрд оруулж чаджээ. 1993 онд “Киборг” кинонд анх тоглож байсан Анжелинаг 1995 онд тоглосон “Хакерууд”-ын дүр нь дэлхий даяар алдаршихад хүргэсэн байна. Үүнээс хойш жүжигчний карьер өсч, кинонд тоглох санал хэдэн арваараа ирэх болжээ.

    Чадварлаг жүжигчин бүсгүй 1997 онд анхныхаа шагналыг авсан нь “Жорж Уоллес” кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон байна. Жилийн дараа дахин энэ шагналын эзэн болсон бол 1999 онд кино урлагийн хамгийн нэр хүндтэй, том шагнал болох “Оскар”-ын шагналыг “Girl, Interrupted” киноны Лиза Роугийн туслах дүрээрээ авсан байна. Ингэснээр тэр Холливудын хамгийн хүчтэй, нөлөө бүхий жүжигчдийн нэг болохоо батлан харуулсан юм. Өнөөдөр ч тэр Холливудын хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн үнэ хүндтэй, эрэлттэй жүжигчин хэвээр.

    Хувийн амьдралын хувьд тэр үргэлж л олны анхаарлын төвд байсаар ирсэн. Анжелина Жолигийн анхны гэрлэлт 21 настай байхад нь болсон юм. “Хакерууд” кинонд хамтран тоглосон жүжигчин Жон Миллертэй гэр бүл болсон ч хоёр жилийн дараа тэд гэрлэлтээ цуцлуулсан байна. Үүнээс хойш гурван жилийн дараа Анжелина мөн л хамтран тоглогч Билл Торнтонтой гэрлэсэн ч 2003 онд хоёр тийш болцгоосон юм.

    Харин одоо тэр Холливудын хамгийн алдартай, үнэ цэнэтэй бас царайлаг жүжигчин залуутай хайр сэтгэлийн романсаа үргэлжлүүлж явна. 2005 онд “Ноён, хатагтай Смит” кинонд хамтран тоглох үедээ анх бие биеэ олж харсан алдарт хосууд одоо зургаан хүүхдийн эцэг, эх. Аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүлийг цогцлоож чадсан олны хайртай жүжигчдийн амьдрал дэлхийн сая сая бүсгүй, түм түм гэр бүлд урам, эрч хүч өгдөг гэдэгт итгэлтэй байна.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-06 18:32:45
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    hongoruzuru - 2012-11-29 21:10:30
    like
    Зочин - 2013-06-04 12:45:40
    янзтайc7l9ck6
    MarilynMonroe - 2013-09-05 06:13:40
    Биширмээр шүү. Би яг л түүн шиг гэр бүлтэй өндөрлөгт хүрсэн хүчтэй эмэгтэй болмоор байна.
    Зочин - 2013-12-02 17:57:37
    zazazazaaza zccc zailaaj like getsen gaxai topoi
    Зочин - 2013-12-17 00:44:07
    togs bvsgvi
    Зочин - 2014-03-17 14:17:00
    like neg ord bas
    Зочин - 2014-03-28 12:36:49
    uneheer hoorhon shuu oshoo ih odtoi bolooroi
    Зочин - 2014-04-15 14:51:43
    eej ni iluu tasarchihsn huhen bn shd
    Зочин - 2015-02-08 01:51:05
    javascript:void(0);