• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2013-03-01 17:21:32
    Уншсан: 82258
    Сэтгэгдэл: 36

    5кг хасах тавдахь өдөр: Тураах 8 дасгал3128

    Хавар илүүдэл жингээсээ салвал зуны улиралд богино бариу даашинзтай нүүр бардам алхна шүү дээ. Гол нь амжилтанд хүрэхийн тулд санал болгож буй дасгалуудыг хоолны дэглэм эсвэл эрүүл зөв хооллолт, гоо сайхны арчилгаа зэрэгтэй хослуулах хэрэгтэй шүү. Дараах дасгалуудыг хийснээр чи илүүдэл жингээсээ салах төдийгүй целлюлитээс ч ангижрах бүрэн боломжтой юм шүү.

    Долоо хоногийн эцсээр хүссэн үр дүндээ хүрэхийн тулд:

    - Өдөр бүр 15 минут бүх 8 дасгалыг хийж гүйцэтгэнэ. Өглөө хийвэл бүр сайн.

    - Дасгал хийхээс өмнө 5 минут дээсээр үсэрч, халаалт хийх ба цаашдаа ч долоо хоногийн 1-3 удаа 30 минут зөвхөн дээсээр усрэх эсвэл гүйх дасгалыг хийх хэрэгтэй. Тэгвэл алдсан жингээ эргэж нөхөхгүй.

    - Долоо хоногт 2 удаа усанд сэлж байвал целлюлитээс ангижрана.

     -Өдөр бүр халуун хүйтэн ус ээлжилсэн шүршүүрт орж, сойзоор болон скраб-савангаар биеэ сайн үрээрэй.

    Өгзөг ба гуя
    Өвдөглөж зогсоорой (1). Зүүн хөлөө газраас хөндийрүүлж, нугалалгүйгээр аль болохоор өндөрт өргөөрэй (2). Энэ байдалтай 10 секунд байж байгаад хөлөө буулгаарай. Гэхдээ газар хүргэж болохгүй. Энэхүү дасгалыг 15 удаа хөл тус бүр дээр давтаарай.



    Хөлөө хажуу тийш сунгах

    Шалан дээр хажуулдаж суугаад хөлөө өвдгөөр нь нугална. Гараа тэнийлгэж, алгаа доош харуулсан байрлал авна. Баруун хөлөө өргөөд гуяа хойш нь татаж, хөлөө агаарт 10 секунд байлгаарай (1). Хөлөө тэнийлгээд дахиад 10 секунд бариарай (2). Харин одоо хөлөө өвдгөөр нь нугалаад анхны байрлалдаа эргэж ороорой. Энэхүү дасгалыг 15 удаа хөл тус бүр дээр давтаарай.

     

    Гэдэс ба гуя

    Хамаг хүчээ дайчлана шүү. Дээш харж хэвтээд, хөлөө өвдгөөрөө нугалаад өсгийгөөрөө газар туларай (1). Одоо гуя болон биеийн дээд хэсэг нэг шугаманд оруулах хүртэл биеэ дээш өргөөрэй (2). Зүүн хөлөө өргөөд цээжиндээ хүргээд, баруун өсгийгөөрөө газар тулсан байдалтай 10 секунд бариарай (3). Харин одоо хөлөө солиод дасгалыг хөл тус бүр дээр 15 удаа давтаарай.

    Гуяны ар тал

    Доошоо харж хэвтээд, толгойгоо гар дээрээ тавьж, хөлөө өвдгөөр нь нугалаад дээш өргөнө (1). Өгзөгний булчинг чангалж, хөлөө дээш өргөж, 5 секунд бариарай. Биеэ суллаад, дасгалыг 15 удаа давтаарай.

     

     

    Хүчтэй түлхэлт

    Дөрөв хөллөөд тохойгоороо газар тулаарай. Зүүн хөлөө газраас хөндийрүүлээд, тэнийлгэж, 10 секунд агаарт бариарай. (1). Дараа нь хөлөө өргөөд нуруутайгаа нэг түвшинд авчраарай. Тэгээд дээш 5 удаа өргөх/ савлах хөдөлгөөн хийгээрэй (2). Хөлөө доош буулгаарай. Гэхдээ газар хүргэж болохгүй. Дасгалыг хөл тус бүр дээр 15 удаа хийнэ.

    Өгзөг ба нуруу

    Сандал аваад дээр нь гэдсээрээ хэвтээрэй. Өвдгөө газар хүргэж болохгүй. Гарынхаа алгаар газар тулна. Баруун өвдгөө урагш болгож, сандалны хажуу талд авчирна (1). Зүүн хөлөө нугалаад дээш өргөөрэй. Гуяа нуруутай нэг түвшинд очтол хөлөө дээш өргөөрэй. Харин одоо дээш чиглэсэн 5 удаа өргөх/ савлах хөдөлгөөн хийгээрэй (2). Хөлөө буулгаарай. Энэхүү дасгалыг хөл тус бүр дээр 15 удаа хийнэ.

     

    Гуяны урд тал

    Эгц зогсоод хөлөө хойш болгож, зөвхөн улаа сандал дээр тавьж зогсоно. Гараа ташаан дээрээ аваарай (1). Доошоо гүн суугаарай. Ингэхдээ нуруугаа цэх байлгана шүү (2). Босоорой. Энэхүү дасгалыг хөл тус бүр дээр 15 минут хийнэ.

    Гантельтэй суух дасгал

    Эгц зогсоод гартаа хүнд гантель бариарай (5 кг) (1). Хөлөө өвдгөөр нь нугалж, өгзгөө хойш болгоорой. Энэ байрлалтай 10 секунд байж байгаад эхний байрлалдаа эргэж ороорой. Дасгалыг 15 удаа хийнэ (2).

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-03-01 17:21:32
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-03-01 21:30:40
    bi targan bish lde .tehde joohn gedeste bolood bga.turah ug n amrahan l da.daanch buh biyeere turchad bdiin zovhon gedseere turdag yamar dasgal bdag ve zovlooch.bi targalhaar goy bogste boldiin.turhaar butsaad alga bolchdiin.ogozooroo turmaargui bn yahuu kk
    Зочин - 2013-03-02 14:09:47
    gedesnii tatalt hii ;)
    Зочин - 2013-03-04 21:38:31
    tiimee gedesnii tatalt :)))))
    Зочин - 2013-03-05 04:59:32
    tiimee ikh turanhai bolokh muukhai khamag yum alga bolchikhdog yum . bi ch gesen targan bish l dee .gekhdee jaakhan gedesnii dasgal l khiichikhvel bolokh geed bna . ikh turakhaar khamag yum baikhgui bolchikhdog .
    Зочин - 2013-03-09 23:44:29
    tursan hun bna uu? ingehed edgeer dasgaluudiig hiigeed
    Зочин - 2013-03-11 10:36:34
    bi yag ehnii zochin shig yum bna. gedeseeree targalah geed bdag ugzug guyaaraa turmaargui bdag
    Зочин - 2013-03-22 11:00:10
    harin tiime gedeste bolood bh yum yahweee
    Зочин - 2013-05-03 19:26:23
    bi gedeserei targalaad bh ymaa bagada honinii svvl ch gj ym tvrhdeggui bsn gsn targan bish mortloo guya ogzoh hesgiin aris ni yazaraad bh ym yaj gaigui bolgoh we ene dasgaliig hiij vznee nadad zowlogoo ogooch
    Зочин - 2013-06-22 15:49:04
    bi bas neex targan bishee tgsen guyaaraa l aimar targan yma ene dasgalg xiigeed bwal guyaaraa turax boluu
    Зочин - 2013-07-24 16:48:27
    Би дөнгөж 14 настай 73кг жинтэй яаж амархан турах вээ? надад маш хэцүү байна
    Зочин - 2013-08-03 09:27:33
    ^ ene deerh huuhd gurilan buteegdehuune bagsag tged cosmo deer bga buh zowlogoog daga oortoo itgeltei sharguu bai tged oorigoo hairla ;) amjilt herwee eniig unshij bwal oorigoo turj goy bolno gdgt utgeerei
    Зочин - 2013-08-08 14:38:15
    gedesnii tatalt hiiher usult zogsdog gj unen boluu?? nadad helj tuslaach
    Зочин - 2013-08-20 09:55:41
    1 dasgaliig negl odor hiihvv
    Зочин - 2013-11-16 12:02:31
    Би одоо л 14 хүрж байна тгэд хүүхдүүд намайг шоолоод байх юм дээсээр үсрээд байвал турах болов уу? Их хэцүү байна
    Зочин - 2014-02-02 20:11:45
    ter 2 dahi dasgal ih hetsuu ym aa xxe yaj hiihee medehgu bolohoor tgd bgn bolov uu? ih hetsuu dasgal bn 2 bol
    Зочин - 2014-02-18 17:22:26
    olsohgui turna gsn neg arga gartsan bnlee ter ni yag unen bolow uu :)
    Зочин - 2014-02-26 17:52:33
    жингээ багсгах бодолтой надад энэ дасгал сайхан санагдлаа баярлалаа
    Зочин - 2014-04-03 23:57:53
    гараараа хэрхэн турах вэ?
    Зочин - 2014-04-11 16:57:56
    dursjuuleed hiij bolku yu
    Зочин - 2014-04-11 17:02:26
    дасгал хийхдээ юунч хөөрхөн болдымдээ би лав улайчаал хамаг хөлсөө гоожуулцан сэгсийсэн л юм байжээдийн хахах
    Зочин - 2014-04-11 17:59:39
    ene suulin gantelitei hh dasgalig ni hiihgu bj blh yum bolvuu
    Зочин - 2014-04-11 22:31:25
    Yer n er em yamar ch hun bai bulchingaa aldaj bolohgui bnga hugjuulj bh heregtei, bi turanhai geed dasgal hereggui gej oilgoh ch yumuu bi tom biyetei geed bulchingiin dasgal hiivel baki bolchihno gej bodoh bol ogtiin naad zahiin medlegguinh, ooriinhoo biyeiin buh hesgiig mederch bh heregtei
    Зочин - 2014-04-12 10:37:31
    Баярлалаа,гоё ч эмэгтэй зөв булчин ажилсан дасгалууд байна.
    Зочин - 2014-04-12 10:39:46
    Bi deeguuree targalahgui hernee guyaraa targalad bh shig bna. busguichuudee yahuu?
    Зочин - 2014-04-12 12:24:18
    bi gariihaa 2 bulchin geed yponhiidoo deeguuree targalaad bdiin ymap dasgal hiihuu zovlooch
    Зочин - 2014-04-12 23:30:27
    sain baitsgaana uu? bi maamaalaad 3sar bolj bgaa, jiremsen bhdaa huuchin jingeesee 22kg.r targalsan odoo targan heweeree bgaa. yawal amarhn jin hayah we? busguichuudee
    Зочин - 2014-04-13 02:23:25
    ter 14 nastai tyriya gej bgaa hyyhed mi dyy setgeleer byy yna , terniihee orond yag eniig ynshaad ehel. ogloo 2 zysem hachirtai talhyutai ch bolno mi dyy tegeed nogoon tsaigaar daryylj yy.bolj ogvol nogoon tsai hyazgaargyi yy,ooh hailyyldag yum.bolomjtoi bol 11 tsagt ygyi bol hicheelee taraad sain hool id ,nogoon tsaigaa martav, zygeer nogoon tsai shyy dee odor tytam heregledeg, bas ys yy, bytsalgaad esyyl krantnii ma ys sain, tegeed margaash ni boloh hyrtel olsvol oohgyi mah, tarag jims,lyyvan id mi dyy olsoj l bolohgyi, odor idsen tejeeltei hoolniihoo daraa bolj ogvol hongon hoollo, ogloo boltol, hetsyy bish ihenh ni yntah ychraas , 4 honogiin daraa chi erch hychtei, hongon bolj bgaa chin medegdene yser harai, gertee ch ter, hevteegeeree yu ch hamaagyi dasgal hii, 5 dahi odort chinii omd syl shuvtardag bolno naad tsagaa sain ingeed amidraliin tursh dagnaval heyee ch dahij targalahgui amjilt, chi bol mash egdyytei hoorhon gedgee yrgelj sanaj yav hairtai shyy mongol dyy nartaa
    Зочин - 2014-04-13 02:24:19
    yugeer l tsagirag erguul boloo
    Зочин - 2014-04-27 10:23:23
    Ene 5 dasgaliig odor eeljleed hiih yum uu negiig ni songood odor bur hiih yum uu... bas hoolnii deglemiig ni bas negiig ni songood 7 honogiin tursh ideh yum uu
    Зочин - 2014-06-12 15:10:38
    kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
    Зочин - 2014-06-19 23:58:57
    ene dasgalig hden honog hivel 5 kg hasah ym.be
    Зочин - 2014-07-14 19:52:37
    guyaara yaj hurdan hugatsaand turah weee?
    Зочин - 2014-08-10 21:49:56
    надад үнэхээр таалагдлаа баярлалаа
    Зочин - 2014-08-26 21:31:53
    bi 14 nastai targalalttai yaj turah ve nadd uneheer hetsuu baina
    Зочин - 2014-12-04 01:33:34
    Ogloonii tsaagaa uugaad dasgalaa hiih yostoi ym uu
    Зочин - 2014-12-04 17:00:47
    сайнуу би тарган одоо хоолны дэглэм барьж байгаа одоохондоо мэдэгдсэн зүйл алаг бас бүхэл төрлийн дасгал хийж байгаа энэ дасгалууд хэцүү юмаа гэхдээ гое дасгал болохоор хийж байгаа баярллаа өөр гое дасгал тавиарай