• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2013-05-08 16:37:56
    Уншсан: 39644
    Сэтгэгдэл: 7

    Дасгалын дараа: Саун уу Шүршүүр үү3516

    Биеийн хүчний дасгалын дараа хүйтэн шүршүүр нь дээр үү, саун дээр үү? Үнэндээ бол энэхүү асуултанд тодорхой хариулт байхгүй л дээ. Тийм учраас аль алины давуу болон сул талуудыг нь дурьдаад, харин аль нь дээр вэ гэдгийг чи өөрөө шийдээрэй.

                                                                         Саун,эрүүл,мэнд, шүршүүр, зүрх,судас, чирэгжүүлэлт                    

    Жил ирэх тусам хүмүүс фитнесээр улам их хичээллэх болжээ. Үнэхээр биеэ сайхан авч явахын тулд, эрүүл мэндээ хэвийн байлгахын тулд бид бүгдээрээ биеэ дайчлахаас өөр аргагүй. Харин биеийн хүчний дасалын дараа хөлснөөсөө салах зайлшгүй хэрэгтэй шүү дээ. Орчин үеийн фитнесс төвүүд спорт тоног төхөөрөмжүүдээс гадна саун, бассеин, шүршүүр гээд бүрэн үйлчилгээг үзүүлдэг болжээ.

    Тэгвэл багагүй хүч зарцуулсан бэлтгэлийн ажлын дараа саун орох нь зөв үү? Зарим мэргэжилтэнгүүд сайн гэдэг бол зарим нь аюултай хэмээн сэрэмжлүүлдэг. 

    Биеийн хүчний дасгалын дараа саун орохын ашиг тус:

    Саун нь бие болон сэтгэлийн хувьд тайвшруулахад тусалдаг гэдэг нь үнэн. Дасгалын дараа чангарсан бүх булчингууд сулрах тул маргааш нь бие хамаагүй бага булгардаг. Саунд нэг удаа ороход бие махбодь 1 литр шингэн алддаг ба түүний хамтаар биеэс хорт бодисууд гадагшилдаг. Энэ утгаараа сауны ашиг тус их. Түүнээс гадна үхжсэн арьс гуужиж, бие толигор торгомсог, зөөлөн болдог. Мөн цусны эргэлт нэмэгдэж, илүүдэл жингээс салахад тусална. Гэхдээ үр дүнгийн араас хөөцөлдөхгүйгээр хэмжээ хязгаараа мэдэх нь их чухал. Саун хэт их орсноор сульдах аюултай.

    Тэгвэл хор уршиг нь юу юм бол?

    Биеийн хүчний хүнд дасгалын дараа бодисын солилцоо хурдасдаг тул биеийн халууны хэм нэмэгддэг. Тиймээс, дасгалын дараа халуун саун орж, халууны ачааллыг хэт их өгвөл хөлсний ялгаралтыг нэмэгдүүлэх ба үр дүнд нь шингэн дутагдалд орж болзошгүй. Түүнээс гадна, манай орны цаг уур хэт хуурай учраас бидний бие махбодь өндөр хэм, хэт чийгшилд дасан зохицоогүй байдаг. Мөн бэлтгэлийн үеэр зүрх өндөр ачаалалд ордог тул саун орж нэмэлт ачаалал үүсгэснээр дасаагүй хүмүүс зүрх судасны асуудалд орж болзошгүй. 

    Эрүүл мэндэд муугаар нөлөөлөх сөрөг талууд олон байдаг учраас дасгалжуулагчид долоо хоногт нэгээс илүүгүй удаа, биеийн хүчний дасгал хийгээгүй өдөр саун орохыг зөвлөдөг. Хэрвээ бэлтгэл хийсэн өдөр саун орохыг үнэхээр их хүсч байвал бэлтгэл хийснээс хойш 2-3 цаг хүлээх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Энэ хугацаанд зүрхний хэм болон даралт тогтворжиж амжина. 

    Шүршүүрт орохын ач тус ба хор уршиг:

    Бэлтгэл хийсний дараа хүйтэн шүршүүрт орсноор зүрх судасны үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй. Хэрвээ өөрийгөө байнга чийрэгжүүлдэг, хүйтэнд дассан бол судас чинь богино хугацаанд агшиж амжина. Харин ямар ч бэлтгэлгүй хүний судас агшиж амждаггүй тул сулралт үзүүлж, сэргэхийн оронд нойр нь хүрэх болно. Хэрвээ зүрх судасны ямар нэгэн эмгэгтэй бол хүйтэн шүршүүрт орохыг эрс хориглоно.

    Биеэ чийрэгжүүлэхийн тулд халуун хүйтэн шүршүүрт ээлжлэн орох хэрэгтэй. Гэхдээ үүнд дүрмээ сайн баримтлах ёстойг анхаарна уу. Хэрвээ анх удаа чийрэгжүүлэх шүршүүрт орох гэж байгаа бол дулааны улиралд буюу (5-10 дугаар сарын хооронд) хийх ёстой. Эхлээд усны хэмээ усанд ордог хэвийн хэмд тааруулж, аажмаар шүршүүрт орох тоолонд усны хэмээ бууруулна. Эцсийн дүнд хэдэн долоон хоногийн дараа гэхэд бүлээн ус 40-45оС хэм, хүйтэн ус 15-20оС хүрэх ёстой. Халуун хүйтэн шүршүүрийн үргэлжлэх нийт хугацаа 5-7 минут байна. 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-05-08 16:37:56
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-05-09 12:23:59
    bayrlalaa
    Зочин - 2013-06-03 14:03:20
    Яг хэрэгтэй цагаа олсон мэдээлэл байлаа, баярлалаа
    Зочин - 2014-08-14 18:50:15
    wow labels=1
    Зочин - 2014-08-14 19:20:14
    Bayrlalaa, talarhal bn
    Зочин - 2014-08-14 20:26:10
    баярлалаа
    Зочин - 2014-08-15 00:19:11
    гэртээ бага зэргийн дасгал хийгээд шууд цэл хүйтэн шүршүүрт ордог хүүхэд гаргаад унжсан арьсыг маань буцаагаад чангаруулах байх гэсэн үүднээс
    Зочин - 2014-08-15 13:21:41
    фитнесийдараа саунд орж болохгүй яагаад гэвэл маш их ачаалал авсан бие махбодь дахин ачаалал авч их ядрах болно.Ялангуяа зүрх судасны өвчний асуудалтай хүнд бүр ч тохиромжгүй. Харин фитнесийн дараа бүлээн устай шүршүүрт биеэ зайлан тохирох шингэн зүйл ууж хэсэг амрах хэрэгтэй. Фитнес хийхээс өмнө мөн бүлээн шингэн зүйлийг өөриийн уудаг хэмжээгээр уух хэрэгтэй