• Трэнд
  • Оддын стиль
  • Fashion story
  • 2013-05-09 15:21:09
    Уншсан: 15098
    Сэтгэгдэл: 0

    Салхинд гарахдаа юу өмсөх вэ3525

    Зуны урь орж, нарлаг сайхан өдрүүд улам нэмэгдсээр л... Амралтын өдрүүдээр найз нөхөд, хамт олонтойгоо хотоос гадагшаа салхинд гарах зугаалганы тоо олширсоор л... Харин бүсгүйчүүд биднийг нэг л асуулт байнга зовоодог: ЮУ ӨМСӨХ ВЭ? Загварлаг хэрнээ биед эвтэйхэн хувцас хэрхэн сонгох вэ? Тэгвэл цаг үедээ тохируулахын зэрэгцээ загварын чиг хандлагаас хоцролгүй яаж хувслаж болох аргуудаас хэлж өгье.

    хувцас, Хувцаслалт, загварын, ертөнц, хөдөө, агаар

    хувцас, Хувцаслалт, загварын, ертөнц, хөдөө, агаар

    Агаарт гарах гэж байгаа бол чөлөөт өмсгөлтэй жинсэн өмд эсвэл жинсэн шортыг тод өнгийн цамц, футболкны хамт өмсвөл тохиромжтой. Загварын ертөнцөд хуучирсан жинсэн өмд хэдэн улирлын туршид моодноос гарахгүй байгаа бөгөөд онгорхой нүх, уранхай газар их байх тусам загварлаг харагдана! 

    хувцас, Хувцаслалт, загварын, ертөнц, хөдөө, агаар

    Футболкны тухайд энэ хавар этгээд загвар, өвөрмөц хээ, ер бусын өнгөнд анхаарлаа хандуулаарай. Мөн V-маягийн задгай энгэртэйг нь сонговол хүзүүг чинь урт болгож харагадуулна.

    хувцас, Хувцаслалт, загварын, ертөнц, хөдөө, агаар

    Гуталны тухайд үргэлжилсэн ултай, бага зэрэг өндөр өсгийтэй загварлаг пүүз, мокасин, болон балеткан гутал сайхан тохирно. Мөн аксессуаруудаа мартуузай: нарны шил бөгөөд нарны малгай эсвэл алчуураа заавал аваарай. Үүнд: авиатор загварын, эсвэл алаг хүрээтэй нарны шилнүүд гайхалтай зохицно.

    хувцас, Хувцаслалт, загварын, ертөнц, хөдөө, агаар

    хувцас, Хувцаслалт, загварын, ертөнц, хөдөө, агаар

    Хэрвээ хөдөө хээр явах дургүй, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахыг илүүд үздэг бол энэ улиралын трэнд болсон цэцгэн хээтэй даашинз хамгийн тохиромжтой байх болно. 2013оны хавар зун улиралын коллекцид загвар зохион бүтээгчид цэцэг ургамлын сэдвийг түлхүү ашигласан шүү дээ.

    хувцас, Хувцаслалт, загварын, ертөнц, хөдөө, агаар

    Харин энэхүү романтик даашинз дээр үргэлжилсэн ултай, эсвэл этгээд хэлбэрийн өсгийтэй туфли өмсвөл эрчүүдийн харц зөвхөн чам дээр тогтоно гэдэг нь эргэлзээгүй. Харин аксессуарууд дотроос гуталтай ижил өнгийн, эсвэл тод неонон өнгийн клатч цүнхийг сонгоорой. Хамгийн гол нь тод неонон өнгө ганцхан байх ёстойг анхаарна уу.

    Зун болохыг хүлээлгүй яг энэ мөчөөс эхлээд загварлаг байгаарай! 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-05-09 15:21:09
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.