• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2013-05-16 16:44:03
    Уншсан: 5957
    Сэтгэгдэл: 2

    Агаар салхинд гарахдаа юу уудаг вэ3569

    Найз нөхөд, хамт олонтойгоо агаар салхинд гарах ч үнэхээр сайхан шүү. Харин сэтгэл өндөр буцаж ирэх хамгийн сайхан хослол бол байгаль ертөнцтэй уусах, амттай бөгөөд хэрэгтэй зүйл идэж уух, өвдөхгүй байх. Тухайн өдрийн цаг уур хэрхэн өөрчлөгдөхийг бид мэдэхгүй ч, бусад зөвлөгөөг өгөхөд бэлэн байна.

    Шар айраг, эрүүл, зөв, хооллолт

    Ямар шар айраг сонгох вэ? Агаарт гарч суухад 5% хүртэл хатуулгатай шар айраг нь хамгийн тохиромжтой. Хэрвээ 32% хатуулгатай шар айргийг халуун өдөр уух юм бол “тасрах”, маргааш нь толгойн өвчнөөс салахгүй байх аюултай.

    Шар айраг ямар ашиг тустай вэ? Шар айраг нь мэдрэлийн тогтолцоог дэмждэг В төрлийн амин дэм, эрдэс бодисоороо баялаг төдийгүй судасны ханыг бэхжүүлдэг РР витаминыг агуулдаг. Харин найрлаганд нь багтдаг зөрөг цэцгийн үр нь ходоодны шүүсний ялгаруулалтыг нэмэгдүүлж, хоолны шингэцийг сайжруулдаг. Тийм  учраас шорлог хүлээх зуур шар айргийг уувал хамгийн тохиромжтой. Хамгийн гол нь өдөрт 2-оос илүүгүйг ууж, хажуугаар нь тамхи татахгүй байх нь чухал.

    Ямар хачир идэхгүй байх вэ? Шар айраг нь (цагаан дарс ч мөн адил) шингэн хөөдөг увдистай. Тиймээс, шингэний хамтаар биеэс хорт бодисуудыг гадагшлуулах явцад саад учруулахгүйн тулд давстай хачир буюу чипс, утсан загас, самар зэргээс татгалзах хэрэгтэй. Давс шингэнийг “түгжиж”, улмаар өглөө сэрэнгүүт нүүр хавагнаж, зовхи бүлцийсэн байхыг олж харна.

    Тэгвэл юу идэх вэ? Шар айрганд хамгийн тохиромжтой хүнс бол бүх төрлийн бяслаг (бяслаг, черри улаан лоолийн хамтар чигчлүүрэнд зоож зууш хийж бэлдэж болно), талхан дээр бяслаг түрхэж, дээр нь загасны мах тавьсан ч болно.

    Шар айраг уугаад хэрхэн согтохгүй байх вэ? Германд шар айрагны даруулга маягаар жигнэсэн байцааг зүгээр ч нэг өгдөггүй гэнэ. Байцаа биеэс хорт бодисуудыг гадагшлуулдаг онцлогтой учраас согтохоос сэргийлдэг юм байна. Хэрвээ чи байцаа идэх хүсэлгүй байгаа бол гадил жимс авсан ч болно. 

    Фото эх үүсвэр: HMI

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-05-16 16:44:03
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-05-16 18:51:16
    taalagdlaaa
    Зочин - 2013-05-17 09:10:15
    ih goe medeelel bn ,mash ih taalagdlaa