• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2013-05-22 10:45:12
    Уншсан: 20759
    Сэтгэгдэл: 15

    Зурхайн ордуудын зохицол: Үхэр + Ихэр, Мэлхий3592

    Үхрийн орд бол найдвар, бат бөхийн билэг тэмдэг. Үхрийн орд нь шороон махбодьтой тул энэ ордонд төрсөн хүмүүс аливаад бодитоор хандаж байдаг. Тэнд юуны түрүүнд хувийн тохь тух байдал, хангалуун амьдралыг эрхэмлэдэг. Нөхцөл байдлаа сайжруулахын тулд Үхрийнхэн хамаг авъяасаа дэлгэж чадна.Тэд гоо сайхан, хэлбэр зэргийг сайн мэдэрдэг. Сайхан бүхнээс таашаал авахын зэрэгцээ өөрсдөө ч урлагийн бүтээл туурвих чадвартай бөгөөд өөрийнхөө болон өрөөлийн ахуйн амьдралыг гоёж чаддаг. Үхрийн ордныхон аливааг хослуулах авъяастай тул тэдний дунд загвар зохион бүтээгчид олон байдаг.

    зурхай, зохицол, зөвлөгөө, хонь, үхэр

    Үхрийнхэн бол өмчлөгч хүмүүс. Ахуйн тал дээрээ ч тэр, хүмүүсийн харилцааны хувьд ч тэр. Хэрвээ өөрийнхөө хамаг хүч чадал, хөрөнгө, сэтгэл хөдлөө зориулж байгаа бол заавал хариу хүлээдэг. Энэхүү ордныхон гэр бүлдээ бат бөх харилцааг үүсгэж чаддаг. Тэдний хувьд гэр бүл бол аяга бөгөөд түүнийгээ дүүргэхийн тулд юугаа ч хайрлахгүй.

    Үхрийнхэн их удаан хүмүүс. Аливааг эхлүүлэхийн тулд нилээн “савлаж” байж эхлүүлдэг. Харин хангалттай хэмжээгээр “савласан” бол яг энэ чиглэлд нилээн удаан ажиллаж чадна. Тэдний идэвх бусдад төдийлөн харагддаггүй ч, Үхрийхэн өөрсдөө юу хүсч байгаагаа сайн мэддэг. Тэд сонгосон замаасаа барагтаа гарахгүй. Маш зөрүүд. Үхрийнхэн шууд эсэргүүцэл үзүүлдэггүй, учир нь тэд тэр саад тотгорыг анзаардаггүй. Ихэвчлэн тэд хэнээс ч тусламж хүлээхгүйгээр өөрсдөө хийдэг. Тэд хий хоосон зүйлийн төлөө ажиллахгүй. Хийсэн ажлын үр дүн нь байр суурийг нь зайлшгүй бататгаж байх ёстой.

    Үхэр эр/эм+ хонь эр/эм

    Үхэр эрэгтэй + Үхэр эмэгтэй 

    “Мөнгө мөнгөө дагадаг” гэсэн үг хоёр Үхрийнхэнд хамаатай. Гэхдээ тэд өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрөхгүй л болов уу. “Үүнийг хэн мөнгө гэдгийн” гэж тэд хэлж мэдэх хүмүүс. Энэхүү хос нь танилцаад удаагүй байх хугацаандаа хоорондоо маш энхрий, янаг харьцаатай байдаг. Гэвч энэ үе нь уддаггүй бөгөөд сэтгэл хөдлөл нь буурангуут гэр бүлийн хангалуун амьдралыг бүрдүүлэх чиглэлд оюун ухаанаа хандуулдаг. Хамтын амьдралын гараагаа эхлүүлэх үедээ нийгэмд эзлэх байр суурь нь өндөр байх тусам тэдний цаашдын гэр бүлийн амьдрал улам батжих болно. Үхрийн ордны бүсгүй махлах хандлагатай байдаг ч хэлбэр галбираа алддаггүй бөгөөд Үхрийн залуу биеийг нь гараараа мэдрэх их дуртай байдаг. Үхрийн ордны залуугийн аливааг ялгаж салгах чадвар, үрэлгэн бус зан нь үхрийн бүсгүйд таалагддаг. Тэдний хэн хэн нь сайхан, чанартай хувцаслах дуртай бөгөөд “миний” гэсэн бүхэндээ тэр дундаа бие биедээ мөнгийг харамгүй зориулдаг.

    Үхэр эрэгтэй + Ихэр эмэгтэй 

    Үхрийн ордны залуу Ихрийн бүсгүйн хөдөлгөөнтэй байдал, хүмүүстэй харьцах чадвар зэрэг нь таалагддаг ч, амьдралдаа хэт өнгөцхөн ханддаг зан нь бухимдлыг нь төрүүлдэг. Энэ бол маш ховор тохиолддог хос. Учир нь Үхрийн залуу өөрийн босгосон амьдрал ахуйг хайрлах сэтгэлийг Ихрийн ордны бүсгүйд төрүүлэхийг хичээнэ. Харин хөнгөн, шингэн Ихрийн ордны бүсгүй аж ахуйч залуугийн өвөрт орвол хамаг дур булаам чанаруудаа алддаг. Түүнийг гэртээ тогтоох гэсэн оролдлогууд бүтэлгүйтэж, тэр ч байтугай салалтаар төгсдөг. Гэхдээ Ихрийн бүсгүйг хэт хөнгөмсөг гэж бодож болохгүй. Тэрбээр сард зарцуулах мөнгөний хэмжээг хэдийн тооцоолоод гаргачихсан байдаг бөгөөд нөхөртөө өөрийнхөө хайр халамжийг байнга харуулдаг. Нэг өдөр үлгэр жишээч эхнэр байж Үхрийн ордны нөхөртөө үүрд ийм байна гэсэн горьдлогыг төрүүлнэ. Гэвч бүсгүй байгалийн зөн совиндоо захирагдан амьдралын эргүүлэг рүү шумбан орж, эхнэрийн үүргээ умартдаг

    Ихэр эрэгтэй + Үхэр эмэгтэй 

    Анх танилцахдаа Ихрийн ордны залуу Үхрийн бүсгүйг “амны фигурээр” эзэмдэж чадахгүй гэдгийг ойлгоно. Үхрийн ордны бүсгүйд маргаашийн өдөрт итгэх итгэл хэрэгтэй бөгөөд найдвартай, үнэнч эр хүний дэргэд амьдрах хүсэлтэй байгааг ойлгонгуут Ихрийн залуу харилцаагаа муутгахaас сэргийлэх үүднээс өөрийнхөө хөнгөмсөг амьдралын хэв маягийг аль болохоор нууцлахыг хичээнэ. Эхнэртээ сэжиг төрүүлж, гэр бүлээ сүйрүүлэхгүйн тулд Ихрийн залуу хамаг чадлаараа буурь суурьтай эр хүн гэсэн сэтгэгдлийг төрүүлэхийн төлөө зүтгэнэ. Харин Үхрийн бүсгүй нь үргэлж залуу, хөнгөн шингэн байдаг залууд сэтгэл алдарна. Түүний төлөө бүхнийг хийж буй Ихрийн залууг харах тусам өөрийн болгож авах хүсэлд улам их автах болно.

    Үхэр эрэгтэй + Мэлхий эмэгтэй 

    Гэртээ цалингаа авчирч буй нөхрөө угтах халамжтай эхнэр. Энэ бол сонгодог гэр бүлийн дүр зураг. Гэр бүл болохоос өмнө Мэлхийн ордны бүсгүй өөрийгөө аль болохоор даруухан, гэрсэг, халамжтай эхнэр болно гэсэн үүднээс харуулахыг хичээнэ. Гэр бүл болсон хойноо нөхрийн болон түүний хамаатнуудын зүгээс хатуу хяналт тогтоовол Мэлхийн бүсгүй тэр хэвээрээ байж чадна. Мэлхийн бүсгүйн Үхрийн залуутай гэрлэмэгц өөр болж хувирдаг. Гэхдээ залуу энэ өөрчлөлтийг шууд анзаарахгүй. Айлын эхнэр болмогц тэрбээр захирангуй, өндөр шаардлагатай, хатуу, юу хүсч байгаагаа сайн мэддэг эмэгтэй болдог. “Нөхөр нь толгой, эхнэр нь хүзүү” гэдэг нь энд бодит биелэлээ олно. Түүнд нөхрийн цалингийн хэмжээ нь бага байвал дургүйцлээ шууд илэрхийлнэ. Гэхдээ түүний тооцоолж гаргасан зардлууд нь үндэслэлтэй байх тул Үхрийн залуу эдийн засагч сэтгэлгээг нь бишрэх ба гэр бүлийн сайн сайхны төлөө цааш улам их зүтгэнэ. Мэлхийн бүсгүй маш хартай бөгөөд асуудал гарсан үед сэтгэл хөдлөлөө гаргадаг. Гэхдээ Үхрийн залуу сэжиг төрүүлэх шалтаг гаргахгүй байхыг хичээнэ.

    Мэлхий эрэгтэй + Үхэр эмэгтэй 

    Маш түгээмэл тохиоллдог хос. Хэн хэн нь өмчлөгч зантай бөгөөд нэг нэгнээсээ зуураад авбал хэээ ч тавихгүй. Энд агуу их хайр огтхон ч хамаагүй. Зүгээр л тэд атгасан гараа тавьж чаддаггүй онцлогтой. Тэд ихэвчлэн бие биенээ бага насандаа олдог ба эрт гэрлэдэг. Үхрийн ордны бүсгүй түүний өмчлөгч занг сайн мэдэрдэг тул тэдний олж авсан хөрөнгө нь найдвартай гарт байгааг мэдэрдэг. Үхрийн бүсгүй байгалиасаа хөдөлмөрч хүмүүс тул өөрийн олсон мөнгө нь өөрт нь байгаа тохиолдолд амьдрал нь утгатай болдог. Өөрийнхөө мөнгөөр авсан зүйлээ “өөрийнх” нь хүн биш л бол хэнтэй ч хуваалцдаггүй зантай. Харин Мэлхий ордны залуугийн хувьд бүсгүй ажил хийнэ үү байна уу гэдэг нь огт хамаагүй, гагцхүү олсон бүхнээ гэртээ авч хадгалах нь л чухал. Бүсгүй өөрөө тийм ч их хөдөлгөөнтэй хүн биш учраас нөхрийнх нь идэвхгүй байдал бүсгүйн дургүйцлийг төрүүлэхгүй. Тэд жигд хэмнэлттэй оршихуйгаа их үнэлдэг тул бие биенийхээ гаргах алдааг нүдээ аниад юу ч болоогүй мэт тоохгүй байж чаддаг.

    Фото эх үүсвэр: HMI

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-05-22 10:45:12
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-05-22 12:10:15
    Мэлхий эмэгтэй, ихэр эрэгтэй? оруулаад өгөөрэй
    Зочин - 2013-05-22 12:13:01
    үхэр эрэгтэй жинлүүр эмэгтэйг оруулаад өгөөрэй
    Зочин - 2013-05-22 13:16:09
    arslan matariig oruuld uguurei
    Зочин - 2013-05-22 13:21:23
    matar eregtei num emegteig oruulaad ogoorei
    Зочин - 2013-05-22 13:47:22
    Zagas eregtei mataremegtei oruulaad uguurei
    Зочин - 2013-05-22 15:03:03
    honi eregtei zagas emegteig oruulaad uguurui
    Зочин - 2013-05-22 16:19:35
    2honi bhgi yumuu daa
    Зочин - 2013-05-22 20:30:59
    honiniihon baigaa sh dee...zurhai dotor sain haraarai.. 2 honi ch gesen..
    Зочин - 2013-05-24 08:50:57
    Uher emegtei jinluur eregtei oruulaad ogoorei
    Зочин - 2013-05-28 09:18:42
    Arslan eregtei, melhii emegtei
    Зочин - 2013-05-28 12:10:39
    uher emegtei hilents eregtei
    Зочин - 2013-05-28 12:17:51
    Uher eregtei- Iher emegteiene dr shal esergeeree bna... harin ch uheriin ordnii eregtein bgaa bdlaas bolood iheriin emegtei bnga buhimddag... iher iin emegtei oorsdiin bosgoson amidarlaa hairlaj, hadgalahiig hicheedeg...
    Зочин - 2013-06-15 22:50:36
    melhii emegtei , jinlvvr eregtei shv cosmo
    Зочин - 2013-06-18 11:13:35
    yooy unen shuu hovorhon hosuud yum daa gej k k k k kk
    Зочин - 2014-03-27 10:26:51
    ихэр эмэгтэй, охин эрэгтэй гээд оруулаад өгөөрэй