• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2013-11-06 17:25:12
    Уншсан: 88431
    Сэтгэгдэл: 38

    Заяаны ханиуд шал ондоо4388

    Заяаны хань. Энэ үгийг тайлбар толинд “Таны дотоод сэтгэл болон сонирхлыг ойлгодог учраас та бусдаас онцгойлж үерхдэг хүн” гэж тайлбарласан байна. Заяаны ханиуд бие биенээ нөхдөг.

    Эмэгтэйчүүд: “Туслаарай!”

    Заяаны ханиудыг ажаад байхад хэн нэгэнд нь хэрэгтэй зүйл нөгөөд нь байдаг. Эсвэл хэн нэгнийх нь хийж чаддаггүй зүйлийг нөгөөх нь маш сайн хийж чаддаг байна.

    Бие махбодийн хувьд ч гэсэн тийм шүү дээ. Эмэгтэйд нь юу байхад, эрэгтэйд нь нөгөө юу нь байдаг. Энэ мэт бие биенээсээ шалтгаалсан байдал нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хоёр биендээ татагдахад хүргэдэг.

    Ер нь эмэгтэйчүүд бараг туслаарай гээд хэлэхэд л эрчүүдийг уургалаад авна гэсэн үг.

    Эрчүүд: “Туслах уу?”

    Юм гэдэг нээрээ сонин шүү. Эмэгтэйчүүд тусламжийг анхаарал, халамж хэмээн хүлээн авч, тусалсан эсрэг хүйстэндээ татагддаг байхад эрчүүд тэдэнд тусалсандаа баярлаж, тусламжийг нь хүлээн авсан бүсгүйдээ татагддаг. Ингэж сайхан таарах гэж.

    Эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдтэй учрах амархан. Эмэгтэй хүнд ямар тусламж хэрэгтэй болж болох вэ гэдгийг сайн тунгааж бодоод яг тэнд нь зогсож бай. Эр хүн аливаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг хараад эмэгтэй хүн бахдаж амьдралд тулгарах ямар ч асуудлыг мөн адил ингэж шийдэх юм байна хэмээн бодож, улмаар татагддаг.

    Заяаны ханиуд шал ондоо

    Саяхан найз залуу эсвэл бүсгүйтэй болсон найз чинь “Би ёстой дажгүй залуу/бүсгүйтэй учирсан. Бид хоёр тэс ондоо, ёстой гоё” гэж ярихыг та сонсож байгаагүй биз. Эсрэгээр хоорондоо ялгаатайгаа мэдрэхээрээ “Бид хоёр шал ондоо юм байна. Хоёулаа бүтэхгүй ээ” гээд бүтэж болох байсан харилцаагаа дундаас нь хаядаг. Ялангуяа эмэгтэйчүүд эрчүүдийг оймсоо тайлж чулууддаг, өглөө оройд усанд ордоггүй, нэг өмссөн цамцаа угаалгүй дахин өмслөө гэх мэт шалтгаанаас болж “Энэ нөхөр надаас шал ондоо юм байна. Бид хоёр ерөөсөө ч таарахгүй” гэсэн буруу дүгнэлтэнд хүрдэг. Гэтэл тэр бүхэн чинь өөрчлөгдөж болохуйц зан үйл.

    Амьдрал хар, цагаанаар нь зохицуулдаг гэж бид ярьдаг. Эхнэр нь хоол хийж, юм оёж чаддаггүй байхад нөхөр нь хоолыг тогооч шиг хийж, оёдолчин шиг оёж хатгадаг байх жишээтэй. Нэг бол нөхөр нь алхаар хадаас биш хуруугаа цохьдог цагаан гартан харин эхнэр нь хөдөлмөрийн багш шиг хананд хадаас хадаж, хөрөө барьж, ширээ сандал засна. Ингэж зохицуулахгүй бол нэг бол хоёулаа өлсөнө. Уранхай цоорхой хувцастай явна. Үгүй бол хоол хийж, юм оёж уралдаад, түүнээсээ болж тэрсэлдэж мэднэ.

    Заяаны хань гэхээрээ л оньсон тоглоом шиг эвлэрээд таардаг хүмүүс байхгүй. Өссөн орчин, өсгөсөн ээж аав, явсан цэцэрлэг, сурсан сургууль, ажилладаг газар гээд их олон хүчин зүйлээс шалтгаалж гэр бүл болж буй хосууд бие биентэйгээ 100 хувь, яв цав таарна гэж үгүй.

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-11-06 17:25:12
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-11-06 17:35:51
    хэхэ хөөрхөн юма бодох л асуудал
    Зочин - 2013-11-06 17:39:42
    unen unen :) esregeeree bval goe shde :) iluu sonirholtoi
    Зочин - 2013-11-06 18:12:16
    Boduushtai asuudal bna
    Зочин - 2013-11-06 18:21:16
    bi neeree nz zaluugaasaa shal oor um shg bgain, ghdee ter maani namg iluu zoollood bga ch um shg hehe, odo law bid 2 bey beynee nohood saihn bga. Oor bh tusmaa iluu amttai
    Зочин - 2013-11-06 18:35:29
    tiim ch yum uu nohor bid 2 esreg tesreg 2 hvn l dee hamt bhad goe bie bieniihee dutuug nohood goe sonirholtoi bdag.
    Зочин - 2013-11-06 18:42:09
    bvx zvil dr ondoo bwal getsvv taaraxgvi bx. noxor bid 2 ixenx zvil adilxan. xaaya 1vgiig zereg nter xeldeg, taarku ym bas ix l bdiin
    Зочин - 2013-11-06 20:41:46
    NUHUR BID 2 BIE BIENEE NUHUJ AMIDARDAG AMIDRAL SAIHAAAAAN
    Зочин - 2013-11-06 20:47:42
    bayrlalaaa bi adilhan blhooroo ih aidg bsiin ugaasaa yv tsav taarna gj yu bhvdeeee xair bhdl blnoshdeee
    Зочин - 2013-11-06 21:36:28
    negniihee dutuug guitsee gj uchruuldag baihooo kkk manai hun bid 2 buh yumara tes ondoo... tiim bolohor bi tegj bddog yum kkk bid 2-g negniihe dutuug guitsee gj uchruulsan bh kkk
    Зочин - 2013-11-06 22:58:25
    aimar taardag nuhdug gej bsnaa tarahgui bolgood haychhima hehe yg suuldni ymar dugneltend hurchiw dee
    Зочин - 2013-11-06 23:04:35
    tiim shuu
    Зочин - 2013-11-07 08:37:57
    ashguidee anh udaa zayani haniud oor bdag gej unshij bna yag unende bid 2l oor sonirhol oor hobbytoi bolohoor aij blaa sonin setguul deer zayani hanuid adilhan bdag ene ter geed dandaa l tegj bichsen bdag bolohoor bid 2 zayani hani bish yum boluu ch gej bodoj blaa eniig unshaad arai deer bolloo
    Зочин - 2013-11-07 09:42:00
    nuhurteigee uerheed lav hagas jiliin dotor hed salj niilsen ym buu med... tegeed bi yag shiidver gargaj, chi bid hoer butehgui ym bna chamtai hamt bna gej uuriiguu tusuuluhuur minii nudend yu ch tusuulugduhgui bna gej helj bsan udaatai... odoo harin bid hoer huurhun ohintoi, tusdaa garaad 3 jil, hamt amidraad 6 jil bolj bndaa :))))
    Зочин - 2013-11-07 11:17:01
    yag unen nohor bid 2 bas shal ondoo zarimda bas zalhdag blaa odoo bol harinch goe bdag
    Зочин - 2013-11-07 11:22:48
    eniig unshsan chin saihan bolchloo bi iimerhuu yumnaas bolood taarahgui gedeg ugiig ih helsen odoo teriigee bolino
    Зочин - 2013-12-12 12:01:54
    Надад туслаач
    Зочин - 2013-12-22 16:42:19
    biy biynrr nuhuj amidarch chadaj bgaa ta nartaa az jargal husiye. haniihaa 20-30 jil amidarch irsen zan uiliig ni uurtuu uusgaj,uruu uusaj amidrana gedeg hetsuu ch ur dun ni az jargal. uneheer shuu
    amkaa - 2013-12-27 18:44:16
    ym bolgonig taashgui horwoo shuu.
    Зочин - 2014-01-23 18:11:52
    yag unen unen
    Зочин - 2014-02-04 11:54:00
    bi yaag ingej boddog bsan yum getel endees haraad bvr oortoo itegchihlee
    Зочин - 2014-02-11 17:16:39
    unen unen minii hairtai zaluu tevcheertei tuushtai zorigtoi duu tsuutei mungugui bj chaddag undur nariihan shilbe sumben huruutai bi tevcheergui yanguuch huisganuur zantai yaria mungugui bol bj chadadhgui namhan shilbe huruu ene ter buduun kkkkk
    Зочин - 2014-03-04 18:30:36
    vnen baiha manai nohor bid 2 ers tes
    Зочин - 2014-03-04 21:43:13
    goy yumaaa
    Зочин - 2014-03-20 01:09:56
    hehe minii hani bid 2 yag l iim dee bi anx ix tusluuldag bsn nadad bxgv medleg tuund min bsan bolxoor odoo bodoxod yag l zayanii xaniud bj dee :)
    Зочин - 2014-04-24 17:17:13
    unen shuu
    Зочин - 2014-08-13 16:06:32
    1 найзаасаа 2уулаа өөр юум байна гээд салсийшдээ
    Зочин - 2014-09-13 17:27:31
    ёооо, ийм л байвал гоё гэтэл манай найз залуу бид 2 дэндүү адилхан, тэр адилхан зүйл нь айлын эрх хүүхдүүд, 2лаа 2 биендээ бууж өгдөггүй, бас 2лаа өөр өөрсдийн үзэл бодолдоо аймар үнэн ч тэгээл дандаа үзэлцэх юм.
    Зочин - 2014-09-13 17:28:35
    тэгээд би ч уул нь хүмүүст хэлдэг дээ, манай найз залуу бид 2 хэтэрхий адилхан болохоор ёстой хэцүү юмаа гэж хэхэ
    Зочин - 2014-11-27 20:32:26
    20 garan jil hanilahdaa nuhriinhuu tuhai nomiig unshaad dund havid ni l yavj bna.
    Зочин - 2014-11-27 20:36:07
    nz zaluu bid 2r buur 2r hundlun humuus shde.1 ni malin tuhai a b gui mddeg bhd nuguuh ni yu ch mdku ternes bolood baga nasaa yarihar 2r hundlun yarina nz zaluu buhel turlin sportod avyast bi voleibol l oroldhos uur yum chadku hehe.Sonirhol uur anh ch bvh yum uur yumaa gj boddog bsn.Odoo bol aav eej boloh gd 2r dogdolson hun bndaa.Uur bsn ni dr dee hehe
    Зочин - 2014-11-27 20:45:30
    hehehe. yaag unen
    Зочин - 2014-11-28 00:15:49
    зарим үед эсрэгээрээ байхаар санал зөрөлдөөд байдаг юмаа.
    Зочин - 2014-11-28 00:19:08
    huurhiin kk
    Зочин - 2014-11-28 00:44:37
    haniud ugasa l negniigee nuhuj bdag
    Зочин - 2014-11-28 00:45:37
    medku ymda 7 8 Jil uerhed ch hunig tanidaggu ym bn do ugaj archih bl tim ih asudal bish l ym shg gnt l yaaaaaagad ch oilgoltsohgui blhr estoi uhmer sanagdah yma
    Зочин - 2015-02-05 12:16:08
    bid 2 bas shal ondoo. Bi ch neg heseg yostoi butehgui yum bn gj boddog blaa, odoo ch harin oilgoltsood yavbal gaigui ch yum shig
    Зочин - 2015-05-20 22:15:00
    хэхэх нээрээ яг тийм байхаа... манай хүн бид 2ыг гадаад төрхөөрөө хоорондоо ижилхэн гэдэг ч зан аашийн хувьд эрс ондоо хүмүүс. би бол их ширүүн талдаа, манай залуу бол их зөөлөн (туулай жилтай, охины орд хихих). би л уурлаж аашилна уу гэхээс манай залуу надаа нэг удаа ширүүн үг хэлж байгаагүй ээ. Тэгээд хамтдаа байгаад ирэхээр нэг нэгдээ илүү уусдаг байх даа... би их зөөлөн, тайван болоод байгаа шд))) удахгүй шинэ хүнээ ч хүлээж авна. Амьдрал аягүй сайхан юм аа... Та бүхэн ч гэсэн заяаныхаа ханьтай учраад аз жаргалтай сайхан амьдраарай!
    Зочин - 2015-11-16 17:55:18
    нээрээ ч тийм шүү.