• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2011-12-22 12:24:44
    Уншсан: 8549
    Сэтгэгдэл: 0

    Жинхэнэ хүчтэй залуу байна даа496

    Нэр: Бен Аффлек (Benjamin Geza «Ben» Affleck-Boldt)
    Төрсөн он, сар, өдөр: 1972 оны наймдугаар сарын 15
    Төрсөн газар: АНУ, Калифорни, Беркли
    Орд: Арслан  

    Бенжамин Геза Аффлек Болдт гэхээр хэний тухай өгүүлэх гэж байгааг хэдийнэ мэдчихсэн биз ээ. Мэдээж, Холливудын хамгийн царайлаг, сэтгэл татам залуучуудын нэг болох жүжигчин Бен Аффлекийн тухай энд хүүрнэх гэж байна. Бүсгүйчүүдийн нүд унагаж, сэтгэлийг нь эзэмдэж чадсан энэ залууг “Армагеддон”, “Сувдан эрэг” зэрэг шилдэг бүтээлүүд нь амжилтанд хүргэсэн. Бас дуучин Женифер Лопестой хайр сэтгэлийн холбоотой байх үед нь дэлхийн хамгийн сайхан, романтик хосуудын нэгд зүй ёсоор нэрлэдэг байсан. Гэвч тэд салаад, тус тусынхаа амьдралыг хөөгөөд удаж байна. Харин өнөөдөр жүжигчин Бен Аффлек мөн л Холливудын хамгийн сайхан гэр бүлийг авч яваа, сайн гэрийн эзэн, халамжит аав болж чадсан.

     Бен Аффлек

    Жүжигчин, кино найруулагч, зохиолч, продюссер Бен Аффлек Калифорниагийн Беркли хотод төржээ. Түүний ээж Харвардын их сургуулийг төгссөн багш мэргэжилтэй бол аав нь чадна гэж бодсон бүхий л ажлаа хийдэг байжээ. Гэхдээ тэрхүү олон мэргэжлүүдээс нь найруулагч, жүжигчний ажил нь хоёр хүүд нь өвлөж үлджээ. Бен Аффлек нэг эрэгтэй дүүтэй бөгөөд Кэси Аффлек ч бас жүжигчин. Бен Аффлек багаасаа жүжиглэх авьяастай байсан бөгөөд долоон настайгаасаа эхлэн телевизийн хэд хэдэн хүүхдийн цуврал кинонд дүр бүтээж байжээ. Жүжигчин залуугийн холын хамаатан бол одоогийн үнэнч хамтрагч, Холливудын алдарт жүжигчин Мэтт Дэмон юм. Тэд Бенийг арван настай байхаас эхэлж, дотносч хамтдаа ээжийнхээ багшилдаг Кэмбрижийн их сургуулийн одоогийнхоор лицейд нь сурдаг байсан байна. Бен, Мэтт хоёр тэр цагаас эхлэн Холливудын шилдэг жүжигчин болно гэж мөрөөдөх болжээ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд залуус их сургуульд элсэн суралцаж, Мэтт Харвардад, Бен Вермонтын их сургуулийн оюутан болжээ.

    Холливудын өндөр босгыг давахаасаа өмнө ч залуу жүжигчин Бен Аффлек олон кинонд дүр бүтээсэн юм. Тэгэхэд тэр дөнгөж 12, 15, 16 настай жаал хүү байжээ. Харин 1997 онд өөрөө зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон “Ухаалаг Уилл Хантинг” кино нь дэлхийн сая сая үзэгчдийг төдийгүй Академийнхнийг алмайруулж эхлэв. Мэдээж, амжилт дагуулсан анхны шилдэг бүтээлээ тэр багын найз Мэтт Дэмонтойгоо хамтарч хийсэн. Тийм ээ, тэд ч бас хамтдаа “Оскар”-ын шагналыг 25, 26 хан настай залуучууд байхдаа авсан юм. Ийнхүү энэ кино, энэ шагнал жүжигчин залуугийн цааш үргэлжлэх их амжилтын замыг нээж өгчээ. Мэдээж, Бен Аффлек хэмээх чадварлаг жүжигчин залуугийн гол дүрд нь тоглосон кино бүтээлүүд “BOX OFFICE” болон бусад чартуудыг тэргүүлсээр байв. Бас Морган Фрийман, Самуэл Жэксон гээд л домог болсон жүжигчидтэй хамтран тоглож эхэлсэн нь түүний чансааг илэрхийлж эхлэв. Бен Аффлекийг ийнхүү Холливудад хүч түрэн орж ирэхэд, мэргэжлийнхэн “Жинхэнэ хүчтэй залуу байна даа” хэмээн дүгнэж байсан гэдэг. Тийм ээ, тэр жүжигчний төрөлдөө ч хүчтэй байхаас гадна найруулагч, зохиолчийн карьертаа хүчээ авч эхэлсэн юм. Түүний зохиож, найруулсан “Gone baby gone”, “The Town” зэрэг бүтээл нь мөн л дэлхийн сая сая кино сонирхогчдыг байлдан дагуулсан. Тэр бас үнэнч, дотны анд Мэтт Дэмонтой хамтран “Live Planet”  продакшнаа байгуулан, амжилттай ажиллаж байгаа юм. Бенийн бас өөр нэг чадвар нь юу гээч. Тэр хүмүүнлэгийн үйлсэд олонтаа нэгддэг идэвхтэй элчээс гадна улс төр нэлээд сонирхдог жүжигчин юм. Бас хүн бүрийн тэр бүр мэдээд байдаггүй мэргэжил нь покерчин. Тэр мэргэжлийн покерчин бөгөөд 2003, 2004 оны Калифорнийн аварга тамирчин юм.

    Царайлаг жүжигчин залуугийн хувийн амьдрал нь кино карьер шигээ олны анхаарлыг татсаар ирсэн. Жүжигчин залуу анх Гвинет Пэлтроутой 1998 оноос болзож эхэлсэн ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй юм. Харин 2002 оноос дуучин Жэй Лотой хайр сэтгэлийн холбоо тогтоож, удалгүй тэд сүй тавьсан тухайгаа албан ёсоор зарласан юм. Тэдний харилцаа хүн бүрийн анхаарлыг татаж, гэхдээ бүгд тэднийг сайхан хос хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг байлаа. Бүр “Бенифер” хэмээн нэрлэж байв. Гэвч тэд 2004 оны есдүгээр сард хоёр тийшээ болсон юм. Харин 2005 онд “Gigli” кинонд хамтран тоглосон жүжигчин Женифер Гарнертай амьдрал дээр ч дотносч, найман сарын дараа тэд сүй тавьсан. Удалгүй 2005 онд тэд олныг шуугиулсан хуримаа хийсэн билээ. Хоёр хөөрхөн гүнжтэй Бен Аффлекийн гэр бүл тун удахгүй гуравдахь үрээ өлгийдөн авна.

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-22 12:24:44
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.