• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2011-12-26 15:49:16
    Уншсан: 11953
    Сэтгэгдэл: 6

    Үнэтэй бас ухаалаг тоглогч520

    Нэр: Дэвид Бекхэм (David Robert Joseph Beckham)
    Төрсөн он, сар, өдөр: 1975 оны тавдугаар сарын 2.
    Төрсөн газар: Их Британи, Лондон
    Орд: Хамтатгах

    Дэлхий дээрх сая сая бүсгүйн зүрх сэтгэлийг эзэмдэж, хайрыг нь татсан алдартай залуусын нэг бол яах аргагүй Дэвид Бекхэм. Хөлбөмбөгийн шилдэг тамирчин, Их Британи төдийгүй дэлхий дахинаа танигдсан од залууг энэ спортод шимтэгч эрчүүд ч хүндэлж, биширдэг. Тэр бол дэлхийн хамгийн үнэтэй буюу өндөр төлбөртэй хөлбөмбөгчний нэг, 265 удаагийн тоглолтондоо 152 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэснээрээ “Примьер лиг”-ийн бүх цаг үеийн шилдэг дамжуулагчдын гуравт бичигддэг юм. Бас “Google” хайлтаас спорт сонирхогчдын хамгийн их хайж, мэдээллийг нь уншдаг тамирчнаар 2003, 2004 онд шалгарч байсан эрэлттэй хөлбөмбөгчин. Мэдээж, зар сурталчилгаа, реклам, брэндийн нүүр царай болсон тоогоороо бусдыгаа хошуучлагч нэгэн бөгөөд 2007 онд “Галакси”-тай хийсэн гэрээ нь түүнийг лигийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогчид тодорхойлуулсан юм.

    David Beckhem, Давид Бекхэм

    Бекхэмийн эцэг нь засварчин, ээж нь үсчин байсан бөгөөд тэд хөлбөмбөгчин биш ч энэ спортын үнэнч фанатууд байсан аж. Тэдний хөлбөмбөгт элэгтэй сэтгэл нь хүүгээ хөлбөмбөгийн шилдэг тамирчин болоход хамгийн их нөлөөлсөн байна. Бекхэмийн аав хүүтэйгээ хөлбөмбөг тоглож цагийг өнгөрөөдөг байснаас гадна сайн дасгалжуулагч нь байсан гэдэг. Тиймээс ч ирээдүйн шилдэг тамирчны эцэг эх хүүгээ хөлбөмбөгийн сургуульд оруулсан нь оносон сонголт байв. Бекхэм ч багаасаа хөлбөмбөгт хорхойтой жаал байсан бөгөөд нэгэн ярилцлагадаа “Сургуульд байхад багш “Чи том болоод юу хийхийг хүсдэг вэ” гэж асуухад нь “Би хөлбөмбөгчин болохыг хүсдэг” гэж хариулж байсан. Гэтэл багш, “Үгүй ээ, чи ямар ажил хийдэг хүн болох вэ?” гэхэд нь би “Миний хийхийг хүсч байгаа ажил минь зөвхөн энэ” хэмээн хариулж байсан юм” хэмээн хэлж байсан.

    Алдарт дасгалжуулагч Алекс Фергюсоны удирдлаган дор бэлтгэгдэж байсан 16 настай Дэвид Бэкхэм хоёр жилийн дараа буюу 1993 онд “Манчестер Юнайтед” багт тоглох гэрээнд мэргэжлийн тамирчны хувиар гарын үсэг зурж байсан аж. Харин тэр лигийн аваргын тэмцээний талбайд 1994 оны 12 дугаар сард анх гарч байсан байна. Тэр анхны гоолоо Туркийн «Галатасарай» клубтэй тоглож байх үедээ хийж байжээ. Ийнхүү их спортын  талбайд амжилт байгуулна гэсэн итгэл эндээс төрсөн гэдэг. Бекхэм алдартай тамирчин болно гэсэн багын мөрөөдлөө ойрын зорилгоо болгож эхэлсэн байна. Тэр өрсөлдөгч багаасаа торгуулийн цохилт авахгүйн тулд хамаг хүчээрээ хичээл зүтгэл гаргаж, тоглолтондоо бүх анхаарлаа хандуулдаг байжээ. Бас тэр багийнхаа манлайлагч, аврагч нь байхын тулд үр дүнтэй гоол хийх хэрэгтэй хэмээн үзэж, хувийн бэлтгэлдээ бүх цагаа зориулдаг байв. Гэсэн ч тэр багийн тоглолт юу юунаас илүү чухал гэдгийг мэддэг. Тиймдээ ч тэр шилдэг оновчтой дамжуулагч байх. Мөн тэрээр нэгэн ярилцлагадаа “Хөлбөмбөгчин бүр гоол оруулах дуртай байдаг. Гэвч эцсийн эцэст хэн гоол оруулах нь ямар ч ялгаа байхгүй. Хамгийн гол нь надад багийн ялалт хувийн гоолоос илүү сэтгэл ханамж бэлэглэнэ шүү дээ. Бидний хувьд тоглож байгаа нь л аз жаргал” хэмээн ярьж байв. Тийм ээ, энэ чинь л спортын дүрэм юм шүү дээ.

    Чадварлаг тамирчны спортын амжилт, нэр хүнд өссөөр байлаа. Тэр 23 настайдаа анхны дэлхийн аваргын тэмцээнд оролцсон юм. Бэкхэм бол ухаалаг тоглогч. Энэ чадвараа ч тэр анхны дэлхийн аваргын тэмцээндээ ашиглаж байсан ч баг нь ялагч болж чадаагүй юм. Ийнхүү спортын ертөнц дэх Дэвид Бекхэмийн амьдрал амжилт, ялалтаар дүүрэн байсан ч зарим сөрөг асуудал тулгарч байсан нь мэдээж. Арван жил хүчин зүтгэсэн “Манчестер Юнайтед” багаас гарсныхаа дараа “Барселон”, “Реал Мадрид” гээд дөрвөн ч шилдэг багт тоглосон. 2010 оны дэлхий аварга шалгаруулах тэмцээнд бэртлийн улмаас оролцож чадаагүй тамирчин маань 2014 онд заавал оролцохоо амласан. Харин 2014 оны дэлхийн аваргын дараа зодог тайлж магадгүй гэдгээ ч мэдэгдсэн юм.

    Тийм ээ, тэр хөлбөмбөгийн спортод зөвхөн шилдэг тамирчин байгаад зогсохгүй дэлхийн энтертайнмэнт ертөнцийг байлдан дагуулагч, олон брэндийн нүүр царай болж байв. Алдарт тамирчны нэр хүнд өсөхийн хэрээр хувцас загвар, үнэртэн гээд аль нэртэй брэнд гэсэн бүхэн түүнтэй хамтарч ажиллахыг урьтал болгож байв. Бекхэмийн нүүр царай “Adidas”, “L'Oreal”, “Gillette”, “Pepsi”, “Armani” гээд шилдэг брэндүүдийн гол дүр болж байснаас гадна түүний үс засалт, үсний өнгө нь хүртэл моод болж эхэлсэн. Магадгүй түүний энэхүү загварлаг сэтгэлгээ нь “Spice Girls” хамтлагийн хамгийн стиль, имижтэй дуучин болох Викториад татагдахад хүргэсэн ч юм билүү. Тэр хайрынхаа төлөө идэвхтэй хичээл зүтгэл гаргасны эцэст Викториаг өөрийн болгож чадсан гэдэг. Хосуудын үнэнч, хиргүй тунгалаг хайрын үргэлжлэл дөрвөн хөөрхөн үр нь болж байгаа билээ. Дэвид Бекхэм шиг царайлаг, тачаангуй бас хайр сэтгэлдээ үнэнч, хань, үр хүүхэддээ халамжтай залууг мөрөөддөггүй бүсгүй гэж энэ дэлхийд байхгүй болов уу.

    Фото эх үүсвэр: Merlin

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-26 15:49:16
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-05-06 19:45:39
    Heleed yah ve. Boldog bol copydchih ymsan
    Зочин - 2012-05-27 15:52:37
    yaad tursun on sarin buruu oruulad bnaa 5 sarin 25 bish 5 sarin 2nd tursunshte
    Зочин - 2012-06-07 17:50:44
    ter hezeeeeeeee ch Barca-d togloj bgaagui. Barca awah gesen chin ih mongo amlasan bolhoor n Real Madrid ruu yawsan. Daraa n Real-aas yawahaar bolhod milan, inter, chelsea ih sonirhoj bsan ch mon l ih mongo amlasan LA Galaxy ruu yawsan. Hedii sain pass ogdogch mongonii toloo tortson met aashildag, Mongonii toloo nudee uhaad ogson tamirchin l daa.
    Зочин - 2012-06-11 14:54:31
    yaahw dee chadjaagaa ymand arga bku gj mungu l bol mungu shvv dee etssiiin etsest huls hvchee ursgal bj ihiiig amlaj bgaad n ochih n zuw
    Зочин - 2012-08-01 12:47:10
    гэхдээ LA Galaxy-д очсон нь хамгийн буруу шийдвэр болсон гэж боджин
    Зочин - 2013-05-02 18:30:32
    togolj mongo olohgui bol yaj amidrahiin ih tsalint gazar l humuus opoh durtai bdagtai l adilshde