• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-12-20 16:41:54
    Уншсан: 5111
    Сэтгэгдэл: 1

    Эрчүүдийн ойлгодоггүй эмэгтэйлэг зүйлс7530

    Дэлбэртлээ уурлаж байгаа мөртлөө “Зүгээр ээ” гэж найз залуудаа хэлдэг үү? Найз залуу чинь чиний гаргадаг ааш занг хааяа ойлгодоггүй гэдгийг мэдсэн хэрнээ л үйлдлээ давтсаар л байдаг. Асуудлыг тэр дор нь засаад явчихвал яасан юм бэ?

    Сормуусаа будаж байхдаа амаа ангайдаг үйлдэл эрчүүдийн толгойг одоо болтол гашилгасаар байгаа гэнэ. Үнэндээ амаа ангайснаар арьс татагдаж, нүд өргөн болдогтой холбоотой шүү. Бидний нэг зүйлийг ч гэсэн мэдээд ав, эрчүүд ээ!

    Эрчүүдийн бодол

    Нулимс дуслуулсан реклам

    Өхөөрдөм гөлөг, хайрын түүх эсвэл сагсны тухай өгүүлэх рекламууд бидний нулимсыг унагадаггүй. Гэтэл хандивын мөнгө цуглуулах гэж хийсэн 30 секундын сурталчилгааг хараад та нар бархирах шахам уйлдаг.

    Усанд удаан орох

    Өөрийнхөө хиртэй бүлээн усанд хэвтмээр байна уу? Үгүй, баярлалаа.

    Өдөр бүр жингээ үзэх

    Жин дээр зогсоод өчигдрийнхөөс 200 гр нэмэгдсэн байвал “би таргалаад байна” гэж галзууртлаа уурлана. 200 гр-аар бага байвал тэр өдөржингөө л өөдрөг явна. Сонин улс шүү.

    Нифтелка

    Үүнээс хэдэн ширхгийг зүүх ёстой юм бэ? Хаа сайгүй л байх юм. Саяхан эхнэртэйгээ нүүх болоод гэрээ цэвэрлэсэн чинь 101 ширхэг олдсон гээд л бодчих.

    Дайснууд

    Эрчүүд ч гэсэн амьдралдаа ядаргаатай новшнуудтай олон л таардаг. Ганц ялгаа нь бид тэдэнтэй байнга уулзаж эсвэл яриад байдаггүй.

    Фитнесс сельфи

    Фитнесс дээр моделийн ажил хийдэг бүсгүйчүүдийг огтхон ч ойлгодоггүй. Сайхан биеэ гайхуулж, зураг авахуулах чинь тийм ч чухал биш шүү дээ! Дасгал хөдөлгөөндөө анхаарлаа хандуулбал яасан юм бэ?

    Гоо сайхны бүтээгдэхүүн

    Эрчүүд бидэнд нэг шампунь байхад л хангалттай. Харин бүсгүйчүүд толгой эргэм олон бүтээгдэхүүн дунд төөрөлдөх шиг л болдог. Сайн гэсэн бүхнийг худалдаж авдаг зангаа болих хэрэгтэй.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-12-20 16:41:54
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-12-21 14:23:31
    нифтелка???????------> невидимка