• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2017-01-05 12:51:51
    Уншсан: 1477
    Сэтгэгдэл: 0

    Байгаль эх өөрөө бүтээсэн гайхамшигт 5 газар7535

    1. Памуккале
     
    Турк хэлээр памуккале буюу даавуун шилтгээн газар жил бүр жуулчдын анхаарлыг татсаар байна. Туркын баруун өмнөдөд орших уг газрын онлцог нь хавар цагаас эхлэх аж. Урин дулаан цаг ирж, байгаль дэлхий сэргэх үед эрдэст усаар дүүрсэн байгалийн бассейнд хүн бүр орохыг хүснэ.
     
     
    2. Тайланд
     
    Био Люминесцен буюу био ялгаруулагч хөвөгч биетэнтэй хамгийн сонирхолтой арал Тайланд улсад байдаг байна. Эдгээр хөвөгч амьтан хүний нүдэнд харагддаггүй ч шөнийн цагт био биеэсээ гэрэл цацруулдаг. Тэднийг далайн микробууд гэж нэрлэх нь ч бий.
     
     
     
    3. Боливи
     
    "Salar de Uyuni" -н тал нутаг 10582 кв км давсаар хучигдсан цагаан тал нь дэлхийн хамгийн том давсан далайд тооцогдож байна. Хэдий далай нэртэй ч эл газар нь зүүдэлж байгаа мэт тэнгэр газрын хаяа ялгагдахгүй тал/
     
     
     
    4. Аризона (АНУ)
     
    Элсэн чулууны үелзэл цогцолсон уг газар нь америкийн хойд зүгт Юта мужид байдаг. Ягаан, улаан, шар өнгөөр хосолсон элсэн чулууны үелзэлийг нар жаргах үед харах нь хамгийн тохиромжтой цаг.
     
     
     
     
    5. Рорайма уул , / Венесуэл, Бразил, Гуана /
     
    Өмнөд америкийн өндөрлөг нуруудын нэг Пакараймад харьяалагдах Рорайма уулын үзэсгэлэн хийгээд нууцыг одоог хүртэл тайлж чадаагүй байгаа билээ. Рорайма оргил нь 2810m өндөр ба Венесуэл, Бразил, Гуана зүг тийш харсан талуудтай ба тал бүр нь 400 метр өндөр хадан цохиотой, өөрийн оргил нь тэгш зүсэгдсэнээр үнэхээр байгаль дэлхийн содон бүтээл мөн юм.
     
     
     
    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-01-05 12:51:51
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.