• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-02-14 13:18:51
    Уншсан: 16706
    Сэтгэгдэл: 1

    Оросын үзэсгэлэн гоо Анна Курникова928

    Нэр: Анна Сергеевна Курникова
    Төрсөн он, сар, өдөр: 1981 оны зургадугаар сарын 7.
    Төрсөн газар: Орос, Москва
    Орд: Ихэр

    Оросын алдарт теннисчин, үзэсгэлэнт Анна Курниковагийн ертөнцөд тавтай морил. Тэр “Эмэгтэйчүүдийн Теннисний Ассоциаци” буюу “WTA”-д түрүүлж байгаагүй ч, түүний ур чадвар, гоо үзэсгэлэнт байдал нь дэлхийн хамгийн алдартай теннисчин болгосон юм. Аннагийн амжилтын оргил үед Анна Курникова гэдэг нэр “Google” хайлтаас тогтмол хайгддаг байжээ. 2000 онд тэр дэлхийн шилдэг теннисчдийн наймдугаарт бичигдэж байсан. Хослон тоглогч Мартина Хингистэйгээ 1999, 2002 онд Австралийн “Grand Slim”-д түрүүлж байсан бөгөөд тэднийг теннисний “Spice Girl” хэмээн нэрлэдэг байв.

    Анна Сергеевна Курникова Anna Kurnikiva

    Спортын ертөнцөөс гадна Аннагийн гоо үзэсгэлэн олны анхаарлыг хамгийн ихээр татдаг. Теннисний ертөнцийг байлдан дагуулж эхлэх үеэс нь түүний зургийг дэлхийн олон алдартай сэтгүүл нийтэлж байжээ. Тэр 1998 онд “People” сэтгүүлийн “Хамгийн үзэсгэлэнтэй 50 хүн”-ий нэгээр тодорч, “ESPN.com” сайтын хамгийн халуухан эмэгтэй тамирчнаар шалгарч байсан. Мөн 2002 онд “FHM” сэтгүүлийн “Дэлхий дээрх хамгийн секси 100 бүсгүй” жагсаалтыг тэргүүлж, 2010 онд “Men’s Health” сэтгүүлээс тодруулдаг “Бүх цаг үеийн хамгийн халуухан 100 бүсгүй” жагсаалтын 29 дүгээрт бичигдсэн юм. Тийм ээ, Оросын гоо үзэсгэлэн, шаргал үст Анна Курниковагийн хайрын романс ч бас олныг догдлуулдаг билээ. Магадгүй, Анна, Энрике нарын хайр “Валентины баяр”-ыг илэрхийлэх хамгийн төгс жишээ байх.

    Энрике удам дамжсан дуучин байсан шиг Анна Курникова ч түүний нэгэн адил тамирчин гэр бүлд төрсөн юм. Аннагийн аав нь Грек-Ромын аварга бөх, Москвагийн Биеийн тамир, спортын их сургуулийн доктор, профессор. Харин ээж нь 400 метрийн гүйлтийн тамирчин юм. Анна аавыгаа 19, ээжийгээ 18-тай байхад төржээ. Тэр нэг эрэгтэй дүүтэй. Тэдний гэр бүлийнхэн бүгд спортод хайртай хүмүүс байсан бөгөөд аавынх нь хэлснээр Анна ч бас орчноо сайн мэдэрдэг, давгүй тамирчин байжээ. Тэд бас гэр бүлээрээ теннис тоглох дуртай байсан нь Аннад хамгийн их нөлөөлсөн байна. Түүнийг таван настай байхад шинэ жилийн бэлгэнд нь теннисний ракет иржээ. Ийнхүү бяцхан охин их спортод анх хөл тавьж, чөлөөт цаг гарах бүрт теннис тоглодог болсон байна. Харин түүнийг долоон настай байхад ээж, аав нь “Спартак” теннисний клубт оруулж, найман настайгаасаа тэмцээнд оролцож эхэлжээ. Бага байхын л ур чадвар сайтай тоглогч байсан нь арван настайдаа Флоридагийн “Nick Bolletiere”-ийн теннисний академийн тэтгэлэг хожсоноор илэрхийлэгдэж байна.

    1991 онд Анна ээжийнхээ хамт Америкт ирж, дэлхийн мастер тамирчидтай бэлтгэл хийх болжээ. Дөрвөн жилийн дараа буюу 14 настайдаа өсвөрийн Европын аварга шалгаруулах тэмцээн, Италийн нээлттэй тэмцээнд түрүүлж, олны анхаарлыг татах болов.

    Мөн “Orange Bowl” тэмцээнд ялалт байгуулж, 18 наснаас доош насны хамгийн залуу тамирчнаар тодорчээ. Ийнхүү тэр олон улсын чанартай тэмцээнд ялалт байгуулсаар 1995 оны сүүлээр мэргэжлийн тамирчдын эгнэнд бичигдэх болж, түүнийг хамгийн залуу мэргэжлийн теннисчнээр нэрлээд байв. Удалгүй Анна мэргэжлийн томоохон тэмцээнүүдэд оролцож, ялалт байгуулж эхэлснээр мэргэжилтнүүдийн анхааралд илүүтэй өртөх болов.

    1998 онд Анна анх удаа “WTA”-ын ТОП 20 тамирчны жагсаалтад бичигдэж, 16 дугаар байрт оржээ. Тэр Австралийн нээлттэй тэмцээнд дэлхийн номер нэг тамирчин Мартина Хингис болон Линдсей Девенпортыг ялсан юм. Аваргыг давж аварга болно гэдгийн адил энэ ялалтын дараа Анна дэлхийд алдартай теннисчин болж эхэлсэн байна.

    Харин тэр 1999 онд дэлхийн номер нэг теннисчин, хүчтэй өрсөлдөгч байсан Мартина Хингистэй хослон тоглох болжээ. Тэд хамтдаа Австралийн нээлттэй тэмцээний аварга болсноос гадна олон тэмцээнд хамтдаа ялалт байгуулсан нь дэлхийн номер нэг хослон тоглогч болгосон юм. Тийм ч учраас Анна Курникова, Мартина Хингис нарыг “WTA”-ээс 1999 онд оны шилдэг хослон тоглогчоор нэрлэсэн байна.  

    Аннагийн нэр спортын ертөнцөд цуурайтсаар л байлаа. 2001 онд хөлөндөө авсан бэртлийн улмаас хэсэгтээ амжилт гаргаж чадаагүй ч 2002 онд эргэн ирж, ялалтаа үргэлжлүүлсээр байсан ч жилийн дараа бэртэл нь дахин сэдэрч, удалгүй тэр их спортоос гарах болсноо албан ёсоор зарласан юм.

    Хэдийгээр тэр зодог тайлсан ч шоу бизнесийн ертөнцөд “од” хэвээр байгаа. Анна маш олон фирм, спорт хувцас, цаг зэрэг брэндийн нүүр царай болж, реклам зар сурталчилгаанд тоглосоор байна. Басхүү хүмүүнлэгийн, нөхөрсөг тоглолтонд үргэлж оролцдог.

    Мэргэжлийнхэн түүний тоглолтын ур чадварыг маш өндөр үнэлдэг бөгөөд торны гайхамшиг гэдэг. Анна хоёр гараараа тоглож чаддаг. Гэхдээ албан ёсоор баруун гараар тоглодог бөгөөд түүний цохилт маш хүчтэй, ялангуяа богиносгосон цохилтын мастер аж. Түүнчлэн Аннаг хослон тоглолтонд илүүтэй амжилт үзүүлдэг тамирчин хэмээн тодорхойлдог. Учир нь хамтран тоглогчоо маш сайн ойлгож, мэдэрч тоглодог нэгэн гэнэ.

    Хувийн амьдралын хувьд олны танил болж эхэлсэн цагаасаа л залуусын анхаарлыг татсаар ирсэн. Тэр анх Оросын хоккейн тамирчин Павел Буретэй үерхэж, тэднийг 2000 онд сүй тавьсан гэж байсан ч Буре, Анна хоёр хоёул энэ мэдээллийг няцааж байсан. Харин жилийн дараа Анна Бурегийн багийн анд Сергей Федоровтой гэрлэж байсан ч тэд удалгүй хоёр тийш болсон юм.

    Анна 2001 онд дуучин Энрике Иглесиасийн клипэнд тоглож байсан. Тухайн үед тэд болздог байсан ч тэдний харилцаа хожим нь ил болж, байнга олны анхаарлын төвд байх болов. Одоо ч тэр...

    Өнгөрсөн оны сүүлээр тэднийг хувийн завиараа аялж байхад нь папарацциуд дурандаж, Аннаг бие давхар болжээ хэмээн мэдээлж байсан. Хэдийгээр тэд албан ёсоор энэ талаар мэдээлэл өгөөгүй байгаа ч Аннагийн гуалиг бие, түүний гэдсийг илт тодруулан харагдуулж байсан юм. Арван нэгэн жил хамтдаа аз жаргал, халуун хайрандаа умбаж байгаа хосууд сүүлийн үед нэлээд нуугдмал байх болсон нь дээрх мэдээлэлтэй холбоотой ч байж мэдэх. Ямартай ч, хосууддаа өнө удаан жил хамтдаа байхыг шүтэн бишрэгч бүр нь хүсч байгаа гэдэгт итгэлтэй байна.

    Б. Сайхан
     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-02-14 13:18:51
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-11-19 13:25:35
    Uneheer saihan ch huuhen sain ch tamirchin bas 12jil uyerhsen gheer uneheer goyo sanagddag