• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-10-06 13:16:11
    Уншсан: 12726
    Сэтгэгдэл: 0

    Ажил дээр хэрэгтэй 7 найз7362

    Амьдралд учрах олон найз нарын нэг хэсэг нь мэдээж ажлын байран дээрх санаа нийлсэн охид бүсгүйчүүд байдаг. Хамт олон эвтэй найртай ч олны дундаас онцгой хэдэн найз бүсгүй байдаг даа. Тэгвэл ажлын байран дээр чамайг хүрээлэн буй найз бүсгүйчүүдийн чинь дотор ямар албан тушаалтай хүмүүс байвал зүгээр вэ?.... Тэд чиний амжилтын замыг чинь “түгжрэлгүй” болгоход нэн тустай.

    найз, ажил, амжилтын, нууц, аз, жаргал Дадлагажигч ажилтан

    Оюутан байсан ч болно. Магадгүй чамаас тав, арав дүү байсан ч хамаагүй. Чиний коллегид байх ёстой л хүмүүсийн нэг. Шинэ мэдээлэлтэй, ярьж буй сэдэв нь, аливаа зүйлийг харах өнцөг нь арай л өөр байх нь мэдээж.

     

     

     

     

     

     


     

    найз, ажил, амжилтын, нууц, аз, жаргал Оффис “gossip”

    Энэ төрлийн хүмүүсийг чи мэдэх үү. Тэд ажлын цагаар юм бүхнийг хийдэг. Хов жив ярьдаг хүмүүст чи “яснаасаа дургүй” байж мэдэх юм. Эерэг талаас нь харах гээд үзвэл тэд хамгийн шуурхай дамжуулагч. Хэн ирж, хэн явж байгааг хамгийн түрүүнд олоод мэдчихнэ. Бас хэн, яаж тушаал дэвшсэнийг нь ч анзаарчихна. Магадгүй чиний тушаал дэвших стратегид хэрэгтэй мэдээлэл хүргэх ч юм билүү.

     

     

     

     



     

    найз, ажил, амжилтын, нууц, аз, жаргал Оффис менежер

    Дээрх “Gossip Girl”-той төстэй байж мэднэ. Оффис менежер найзтай байснаар чи оффис дотор ямар арга хэмжээ болох гэж байгаа, энд юу өрнөөд байгаа тухай мэдээллээс хэзээ ч хоцрохгүй. Бас тэр оффис доторхи бүх зүйлийг хариуцах тул чамд эд бараа, э-мэйл хаяг, хэрэгтэй хавтаст материал гээд чамд тус болох зүйл мундахгүй.

     

     

     

     




     

    найз, ажил, амжилтын, нууц, аз, жаргал Хөгжүүлэгч

    Чамд гайхалтай шинэ санаа төрлөө... Танай байгууллагын ирээдүйд маш том хөрөнгө оруулалт болох төлөвлөгөө ч байж мэднэ. Ийм үед чамд хамгийн том тус хүргэх хүн бол хөгжүүлэлтийн багийн найз чинь. Мэдээж, тэр чиний санааг дэмжиж, хөгжүүлж, сайн төсөл бэлтгэхэд чинь тусална. Тэр маркетинг эсвэл менежментийн багт ажилладаг байхад л болно.

     

     







     

    найз, ажил, амжилтын, нууц, аз, жаргал IТ бүсгүй

    Хамгийн хэрэгтэй найзуудын нэг. IT найзтай байна гэдэг үнэхээр талархмаар зүйл шүү. Хамгийн энгийндээ л гэхэд чиний компьютер гацаад, салж, нийлээд эсвэл хэдэн өдөр хийж дуусгасан төслөө хаана хадгалснаа олохгүй байдалд хүрвэл үү... IT найзыгаа л дуудна. Тэр дуудлагын инженерээс ч хурдан ирж, чамд туслах болно.

     

     








     

    найз, ажил, амжилтын, нууц, аз, жаргал Эрэгтэй найз

    Мэдээж, эр хүний нөмөр нөөлөг, тусламж дэмжлэг хаана ч хэрэгтэй. Ажил дээрээ хэн нэг сайхан залуутай, санаа нийлсэн найз байхад ажил дээрх аливаа асуудлууд чинь цэгцэрлээ л гэсэн үг.

     

     

     

     

     

     

     

    найз, ажил, амжилтын, нууц, аз, жаргал Боссын туслах

    Захирлын туслахуудын олонхи нь тун зарчимч, нягт нямбай хүмүүс байдаг. Супер зохион байгуулалттай, хариуцлагатай найз чинь боссын өдөр тутмын хуваариас эхлээд бүх зүйлийг мэдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Магадгүй, чамд босстойгоо цаг авч уулзах, яаралтай гарын үсэг зуруулах хэрэг гарахыг “алийг тэр гэх вэ”. Харин энэ үед найз руугаа утас цохиход л хангалттай.
     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-10-06 13:16:11
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.