• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-12-16 12:34:19
    Уншсан: 32659
    Сэтгэгдэл: 5

    Сүрэнгийн 83-55кг болтол турсан түүх7523

    Яг одоо та бүхэндээ өөрийнхөө хэрхэн 83 кг жингээс 55кг болтлоо жин хасаж, бас өөрийн хүсэж байсан биеэ урласан тухай түүхээ хуваалцах гэж байгаадаа баяртай байна.

    Таргалалтын шалтгаан:

    - 2 удаагийн ойрхон төрөлт
    - Өтгөн хаталт
    - Гурилан идэх юм буюу тоортны “мангас” байсан
    - Унаган махтай гэж өөрийгөө боддог байсан боловч

    Хэт жин нэмсэн гэдгээ яаж мэдсэн бэ?

    Анх төрчихөөд гэрээсээ томддог цамцаа захиж авчруулаад өмсөх гэтэл таараагүй. Энэ үед л өөрийгөө таргалсан гэдгээ мэдэж, шоконд орсон.

    Найзуудтайгаа уулзъя, гаръя гэхээр өмсөх хувцас олдохгүй, дэлгүүр хэсье зохихгүй, хөгшин харагдаад л... Тэр үед би өөрийгөө толинд харахаас ч дургүй хүрдэг байсан. Ингэж өөртөө итгэх итгэлээ бага багаар алдсаар Сүрэн гэдэг хүнийг танихаа больж эхэлсэн. Ингээд л турахаар шийдсэн.

    Турах зам...

    Хамгийн түрүүнд “Ann cherry a copy” авч зүүсэн. Төрсөний дараа сүү оруулах гэж идсээр байгаа нэг дор маш ихээр иддэг болсон байсан тул Ann cherry хоолоо зохицуулж сурахад минь маш их тусалсан. Ер нь төрсөний даруу шууд зүүвэл зүгээр санагдсан хаа хамаагүй идээд байхгүй бас хэвлийн босоо булчин хоорондын зай ойртож, сав хурдан агшиж өгдөг юм байна лээ.

    Хоолны хувьд монгол болон англи дээр байдаг хоолны ном болон сайтуудыг уншиж судалж туршиж аль нь үр дүнтэй байгааг ойлгосон.  Миний хувьд одоогийн байдлаар онлайнаар 3000 хүн дасгалжуулжсан байна. Зандер цайны багш хийгээд жил болж байна. Маш олон төрлийн хүмүүс байдаг. Янз янзын шалтгааны улмаас таргалсан байдаг шалтгаан нь хүн бүрт өөр өөр гэхдээ дийлэнхи масс бол буруу хооллолт байдаг.

    Би нэг зүйлийг маш сайн анзаарсан. Орчин цагт түргэн калори ихтэй хоолыг маш их сонгож хэрэглэх болсон байна. Энийгээ тухайн хүн нь зөв хоол гэж андуураад байна. Өдөр бүр хийж байгаа учраас тэгсэн юм боловуу ? гэж бодож байгаа... Би яг энгийн эрүүл хоолны меню өгөхөд энэ дэглэмийг хэр удаан барих вэ? гэж асуудаг. Уучлаарай насан туршдаа барих хэрэгтэй. Энэ бол дэглэм биш гэдгийг ойлгуулахад их хүч шаарддаг. Эрүүл хоол бол жинг бага багаар бууруулж, тогтворжуулдаг. Харин эрчимтэй жин хасах хоолнууд бол дэглэм мөн.  Дэлхий дээр маш олон төрлийн янз янзын дэглэм бий зарим нь үйлчилж зарим нь үйлчилдэггүй. Би маш олныг туршиж үзсэн тэгтэл зарим үед маш их ядарч сульдсан мөртлөө 500гр хасах үе ч байдаг байсан.

    Дасгалын хувьд би фитнесээр хичээллээд жил болж байна. Жилийн хугацаанд өөрөө бие дааж 6 сар хичээллэсэн. Анх юухан байхав зүгээр би чадна гээд л алхаад орсон 3-4 сар өөрөө өдөр бүр нүдээд олигтой үр дүнд хүрэхгүй байсан цаг явсаар л... Шантрахад ойртсоор л.... Үр дүнтэй сайн хичээллэхийн тулд хувийн дасгалжуулалт авсан бараг 5 сар бас гайгүй дасгалын мэдлэгтэй боллоо доо гэж бодсон гэхдээ үнэндээ сурах юм их байсан. Анх би Хатнаа багшдаа би тэмцээнд ормоор байна гээд хэлтэл “Энэ байвгай шиг бүдүүнээ чадахгүй “ гэж дотроо бодсон гэсэн.

    Ингээд 10 сард Proteam фитнесс дээр 12 сард сонирхогчдын тэмцээн болно гэсэн зарын дагуу холбогдож тэмцээнд бэлдэж эхэлсэн.  Ахиад л би дасгалаар шахуулж үр дүнтэй хичээллэж тэмцээндээ түрүүлмүүр байсан учраас дасгалжуулагч багш хэрэгтэй болсон. Хүн бүрт өөрийгөө дасгалжуулах хатан зориг байдаггүй. Миний буруу 4 сар өөрөө үхтлээ хийгээд үр дүн өгөөгүй тэр үетэй хамт дуусчихсан байх. Тиймээс Хүсэлтүвшин багшаасаа 1 сар эхлээд дасгалжуулалт аваад их үр дүнтэй байсан учраас 2 дахь сар  дасгалжуулалтаа аваад явж байна.

    Одоо бол 12 сарын 24-нд тэмцээндээ ороход бэлэн болж байна. Би хүссэн галбираа урлаж чадсан гэж бодож байгаа. Анх ямарч өгзөггүй хавтгай тэгсэн мөртлөө том гуятай, сунасан гэдэс унжсан арьс байсан бол одоо жилийн хугацаанд чанга биетэй, 16-тай юм шиг болсон байна. Хүүхэд төрүүлсэн баталгаа минь сорив л үлдсэн байна даа.

    Хамгийн сүүлд нь уншигчиддаа хэлэхэд турна, жин хасна гэдэг амьдралын хэвшилээ өөрчлөхөөс эхэлнэ. Хоолоо өөрчил, бодлоо өөрчил, дасгал хий тэгээд шинэ амьдралын хэвшилээсээ аз жаргал мэдэрч сурах хэрэгтэй. Ингэж чадвал урт удаан тэмцэл чинь аз жаргал болж та ялагч болох болно гэдэгт итгээрэй. Өнөөдрөөс эхэл маргааш гэж бүү хойш тавь... Амжилт гэдэг олон жижиг алхмын дараа ирдэг юм шүү...  Бүх хөөрхөн хөвсгөрүүддээ гоё эрүүл галбирлаг биетэй болж өөртөө итгэлтэй алхахыг хүсье.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-12-16 12:34:19
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-12-18 23:05:32
    joroo ubuulchee
    Зочин - 2016-12-22 15:25:07
    их урам өгсөн сайхан мэдээлэл байна. гэхдээ ганцхан зүйлийг хэлье, дараа нь бусдад хэрэгтэй болов уу. ярианы хэлээр бус бичгийн хэлээрээ бичиж, зөв сайхан найруулж бичээрэй амжилт
    Зочин - 2016-12-30 22:04:41
    Баярлалаа
    Зочин - 2017-03-18 02:33:14
    гоё харарагдахгүй бна эр хүн шиг би өдийг хүртэл2016-9* 2017-3 сар хүртэл 6*7-н сарын дотор л турсан гол нь зорилготой алх дуртай хоолоо цадатлаа идэхгүй бх орой 5*6-н цагаас хойш юм битгий ид болж өгвөл өдөр бүр усанд ор ус биеийн жинг бууруулдаг* бас гэдэсний таталт хийсэн би ч бас 83-58 болсон би ажил гэр 2-н хооронд өглөө оройд 3*3 буудал алхсан өвөл ч гэсэн жаахан хурдтай алхах хэрэгтэй * эцэст нь хэлэхэд турж чадна гэсэн сэлгэлийн тэнхээ* турах хэцүү бна гэж өөртөө дарамт битгий өг* өөрийгөө турж бна гэж урамшуул* ингээд бүсгүйчүүддээ амжилт би турж чадсан та ч гэсэн турж чадна* ТОМООС ТОМ АМЖИЛТ ХҮСЬЕ
    Зочин - 2017-03-19 14:53:08
    zochnii zuwulguu mash ih taalagdlaa engiin murtluu heregtei zuwulguu bna bayrlalaa