• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-09-28 12:48:15
    Уншсан: 20841
    Сэтгэгдэл: 0

    Оюун ухаанд зориулсан хоол7340

    Хоол хэдий чинээ сайн байна, төдий хэмжээнд бидний оюун ухааны чадамж өндөр байж, бага ядрах болно.  Хооллох зарчим нь үнэхээр амархан: өдрийн эхний хагаст (17.00 цаг хүртэл)  нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнтэй хоолыг  3-4 цагийн зайтай бага багаар идэх хэрэгтэй.

    Өдрийн туршид бага багаар хооллосноор тархи болон цусан дахь серотонинбодисын түвшин нь тогтмол өндөр байдаг байна. Мөн цатгалан, амгалан тайван байхаас гадна ажлын чадамжийг хэвийн байлгана. Өөх төс ихтэй болон шарсан хайрсан бүтээгдэхүүнийг өдрийн хоолны орцноос хасах хэрэгтэй.  Үгүй бол оюун ухааны ажил эрхлэгчид  өдрийн хоолны дараа нойрсох хүсэлд автах болно шүү.

    Тархины үйл ажиллагаанд шоколад эсвэл самар маш сайн байдаг гэсэн үлгэр домог явдаг. 
    Үнэн хэрэгтээ, антиоксидант бодисыг  ихээр агуулдаг цангис жимс нь тархины үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг байна. Антиоксидант бодис нь  тархины цусан хангамжийг хангадаг судаснуудыг муутгахаас сэргийлдэг  ач холбогдолтой. Мөн гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, хад зэрэг жимсгэнүүд их ашиг тустай.

    Биеийн болон оюун ухааныг эрүүл байлгахад витамин В ба С их чухал үүрэгтэй. Өндөгний шар, цагаан шош, гадил, жүржийн төрлийн жимс, үхрийн нүд жимсгэнэ, чавга, лууван зэрэг нь эдгээр витаминыг ихээр агуулдаг. Мөн стрессыг даван туулахад тусалдаг серотонин бодисыг  үүсгэснээр тархийг нэмэлт энергиэр хангаж өгдөг байна.

    Хүний тархины  60% нь өөх тосноос бүрддэг бөгөөд эсийг нөхөн төлжүүлэгч гол  хэрэгсэл нь болдог . Гурван хоногт нэг удаа хоолныхоо орцонд өөх тос ихтэй загасны махыг оруулснаар тархины бодисын солилцоог тэнцвэржүүлдэг. Мөн далайн загасны махад агуулагддаг фосфор нь тархийг хүчилтөрөгчөөр хангадаг юм байна. 

    Фото эх үүсвэр: Shuttertsock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-09-28 12:48:15
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.