• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2017-03-03 13:36:58
    Уншсан: 11967
    Сэтгэгдэл: 0

    Өлсөлгүйгээр турах нууц7563

    Эмэгтэй хүн бүр л турах гэж  ямарваа нэгэн хоолны дэглэм туршиж үзсэн байдаг. Гэтэл бүх чөлөөт цагаа фитнес клубт өнгөрөөгөөд, өөрийн дуртай амттанаасаа татгалзах үнэхээр хэцүү. Нэгэн алдартай диет зохион бүтээсэн Пьер Дюкан харин гуалиг байхын тулд дуртай зүйлээсээ татгалзах шаардлага байхгүй хэмээн үзэж байна. Cosmo Дюканы диетийн талаар мэргэжилтний үгийг сонсохын тулд хоёр мэргэжилтэнг урилаа.

     

    Энэхүү хоолны дэглэмийн дагуу гуалиг биеэ хадгалдаг алдартнууд ч байдаг. Тэдгээрийн дотор бидний сайн мэдэх Пенелопа Крус, Женнифер Лопес, Жизель Бундхен, Кейт Миддлтон нар байдаг юм байна.

    Пьер Дюканы диет дөрвөн үе шаттай.

    1. Эхний үе шат: Дайралт

    Богино хугацаанд идэвхитэй жин хаях үе (2-7 хоногийн дотор).
    Энэ үед уураг агуулсан 72 төрлийн бүтээгдэхүүнээс дуртайгаа сонгож хэрэглээрэй.

    Зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүд:

    Өөх, тосгүй мах (тугал, үхэр, адууны мах), гэдэс дотор, калоригүй утсан мах, бүх төрлийн загас, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, шувууны мах (галуу, нугасаас бусад), өндөг, тослоггүй сүүн бүтээгдэхүүнүүд.  

    Өдөрт хоолондоо заавал 1,5 халбага хивэг хэрэглэнэ (хоолны дуршлыг бууруулдаг). Аль ч бүтээгдэхүүнээс хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болно. Хамгийн гол нь хоолоо бэлтгэхдээ тос хэрэглэхгүй. Ингээд эхний өдрүүдэд 2-6 кг хасах болно.

    2. Хоёр дах үе шат: Сөөлжилт

    Хүссэн жиндээ хүрэх хүртлээ энэ үе шатыг үргэлжлүүлнэ (2-6 сар). Энэ үеийн онцлог нь уураг болон уураг-ногоотой хоол хүнсийг өдөр өдрөөр сөөлжлөн хэрэглэнэ. Нэг өдөр нь цэвэр уураг, дараа өдөр нь уураг, ногооны хамт хэрэглэнэ.

    Зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүд:

    Эхний үе шатанд зөвшөөрөгдсөн уурагт бүтээгдэхүүн дээрээ нэмээд бяслаг, чанасан ногоог хэрэглэнэ. Улаан лооль, өргөст хэмх, редиск, салатны навч, байцаа, хаш, амтат чинжүү г.м бүтээгдэхүүнүүд хэрэглэж болно. Өмнө нь 1,5 халбага хивэг хэрэглэж байсан бол одоо 2 халбагыг хэрэглээрэй. Энэ үед дэглэмийн дагуу хооллоод долоо хоногт 1 кг хасаарай.

    3. Гурав дах үе шат: Баталгаажуулалт

    Энгийн хооллолт болон хоолны дэглэмийн хоорон дахь шилжилтийн үе.

    Үр дүнгээ хадгалж үлдэхэд энэ үе шат маш чухал. Үргэлжлэх хугацаа нь чиний хаясан жингээс шалтгаална. 1 кг = 10 өдөр гэсэн томъёо энд үйлчилнэ. Хэрэв чи 10 кг хаясан бол чамд энэ үеийг давхад 100 өдөр шаардлагатай.

    Зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүд:

    Энэ үед жимс, жимсгэнэ, бяслаг, талх, төмс хэрэглэж болно. Долоо хоногт нэг удаа заавал уурагт өдөр байх ёстой. Мөн 2 халбага хивэг хэрэглэхээ мартваа. Өдөр бүр 25 минутыг алхахад зарцуулж бай. Долоо хоногт хоёр удаа дуртай хоолоо идэх “баярын өдрийг” зохион байгуулж болно.
     

    4. Дөрөв дэх үе шат: Тогтвортой байдал

    Энгийн хооллолтондоо эргэж орно. Хязгаарлалт байхгүй.  

    Зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүд: Дараах энгийн дүрмүүдийг дагаарай. Долоо хоногт нэг өдөр нь уураг хэрэглэж, 20 минут алхана, 3 халбага хивэг идэж өдөрт 1,5 литр шингэн зүйл ууж байгаарай. Мэдээж лифт биш шат хэрэглэж заншаарай.

    Эксперт нэг:
    “Дюканы диет нь Аткинсийн диетийг шинэчилсэн хувилбар байна. Энэ диетэд хурдан боловсруулагддаг нүүрс усыг хязгаарласан байна. Энэ диет нь хүн бүрт таарахгүй. Жишээ нь бөөрний өвчтэй хүмүүст. Мэдээж уураг их хэрэглэх нь амнаас эвгүй үнэр гарах зэрэг өөрийн сул талтай. Тиймээс 1,5 литр шингэн гэдэг бага байна. Дор хаяж 2 литрийг өдөрт хэрэглэх хэрэгтэй (биеээс хорт зүйлсийг гадагшлуулна). Диетийн дараа бүх зүйлийг идэж болно гэдэг юу л бол. Хооллох зуршлаа тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй.”

    Эксперт хоёр:
    “Энэ диет одоо Европод их хүчтэй дэлгэрч байгаа. Нэг төрлийн монодиет. Хэдийгээр уургийн хэмжээг хязгаарлахгүй боловч нүүрс-ус, витамин, эрдсийн хувьд дутагдалтай. Тиймээс турах процесс ус, булчингийн тусламжтайгаар явагдана. Хурдан турах нь хурдан эргээд таргалах дохио. Бодисийн солилцоо болоод эрүүл мэнд муудаж болзошгүй.”

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-03-03 13:36:58
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.