• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-03-02 13:41:39
    Уншсан: 26500
    Сэтгэгдэл: 2

    Instagram дээр дагах ёстой 9 хаяг6945

    Чи хэрвээ эрүүл зөв хооллолтын хэв маягийг эрхэмлэдэг бас хоолыг улам амттай болгохыг хүсдэг нэгэн бол instagram-ын дараах 9 хаягийг заавал дагаарай. Өдөр бүр өөр амтыг, өөр жорыг мэдэх болно.

    1. Food Fix Up

    Stefanie Neal тогооч биш л дээ. Тэр бол маш сайн гэрийн эзэгтэй, хоолны стилист, зурагчин бүсгүй. Хоолыг урлаг болсон байхаар нь харахыг хүсвэл түүнийг дагаарай.

    2. Our Holistic Kitchen

    Амттанд дурлагчдын дагах хуудас.

    3. black.white.vivid

    Хэрвээ чи жимсээр хоолны урлаг бүтээхийг хүсч байгаа бол энэхүү хуудсыг заавал дагаарай.

    4. Hippie Lane

    Хэрвээ сахаргүй амттан бэлдэхийг хүсвэл энэ хуудас яг тохирно.

    5. Feel The Lean

    Ээж нар хүүхдүүддээ амттай, “хөөрхөн” хоол хийж өгөхийг хүсч байвал тэр чамд яг тусална.

    6. Luke Hines

    Энэ залуу амттаныг хашраана гээд бод. Бас өөрийнх нь зургуудыг харахад таатай шүү. Надад итгээрэй.

    7. Minimalist Baker

    30 минутын дотор 10-аас ихгүй хольцын тусламжтайгаар амттай хоол, десерт хийхийг хүсвэл эхнэр нөхөр хоёрын хуудсыг дагаарай.

    8. Naturally Nutritious

    Хэрвээ яг одоо өлсөж байгаа бол энэ хуудсаар битгий ороорой. Яагаад гэвэл гэдсийг чинь улам их дугарна.

    9. Elsa's Wholesome Life

    Хэрвээ чи цагаан хоолтон бол энэхүү хуудсыг дагаарай. Ногоон хүнсний бүтээгдэхүүнүүдээр жинхэнэ тоглоно шүү дээ. 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-03-02 13:41:39
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-03-02 17:18:19
    TtMKdnice
    Зочин - 2016-03-03 15:12:59
    za bayrlalaa goy yum bna