• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-12-06 21:00:11
    Уншсан: 22507
    Сэтгэгдэл: 0

    Орчин үеийн эхнэрт байх ёстой 7 дадал7495

    Үгэнд цэцэн, үйлэнд уран байхыг өмнө цагт эхнэрүүдээс хүсдэг байсан бол одоо үед амьдралд хэрэг болох хэд хэдэн зүйлийг заавал дадал, зуршлаа болгох ёстой гэж үзэх болжээ. Өөрийгөө шалгаад үз...

    Image result for super mom

    1. Улаан өнгийг сонгож сур. Улаан өнгийн уруулын будаг, даашинз хоёр бүсгүй хүн бүрт байх ёстой. Улаан өнгийн эдгээр зүйлс нь эмэгтэй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлж, сэтгэл санааг өргөдөг. Гэвч өнгөө зөв сонгохгүй бол бусдад буруугаар ойлгогдохоос гадна бие, нүүрний чинь зарим өөг илүү тод харагдуулах болно.

    2. Тансаг зууш бэлтгэж сур. Энэ дадал танайд гэнэтийн зочин ирэхэд маш хэрэгтэй. Хөргөгчиндөө үргэлж зуушинд шаардлагатай хүнсийг хадгалаж бай. Хүн хүлээлгээд бууз хуушуур хийгээд суугаад байх хэрэггүй.

    3. Түүний шийдвэрт нөлөөлөх. Эмэгтэй хүн бүр нөхрийнхөө шийдвэрт нөлөөлж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ тэр чамайг өөрийг нь “атгандаа” оруулсан гэдгийг сэжиглэх ёсгүй шүү. Зандарч, тушаах хэрэггүй, зүгээр л асуулт тавь. Зальтай, сэргэлэн бай.

    4. Машин засах. Барууны орны жолооч бүсгүйчүүдийн 21% машиндаа гарсан бяцхан гэмтэлүүдийг засч чаддаг гэжээ. Харин чи чадах уу?

    5. Эелдэгээр татгалзах. Эелдэгээр татгалзаж чадвал чи ирээдүйн олон асуудлаас өөрийгөө хамгаалж чадна.

    6. Улс төр, эдийн засгийн талаар мэдлэгтэй байх. Чи түүний аав, ээжтэй нь ярилцах сэдэвтэй байх ёстой шүү дээ! Тодруулж ( ба тонгоруулж) хэлбэл: “Чи богино үстэй, урт ухаантай байх ёстой”.

    7. Амаа хамхиж сур. Бид найз бүсгүйчүүдтэйгээ элдвийг ярилцан, “сонирхолтой мэдээлэл” солилцох их дуртай байдаг. Гэвч зарим мэдээллийг зөвхөн өөртөө хадгал. Жишээ нь нөхрийнхөө талаар хэт их ярих нь тийм ч таатай биш шүү дээ.

    Фото эх үүсвэр: Shuttertsock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-12-06 21:00:11
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.