• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2017-01-12 13:17:31
    Уншсан: 6981
    Сэтгэгдэл: 0

    Багтраанаас сэргийлье7540

    Агаарын бохирдол эхэлсэн энэ үеэр хамгийн их сэдэрдэг өвчин бол  гуурсан хоолойн багтраа юм. Хормын дотор хүнийг үхэлд ч хүргэж болзошгүй энэ өвчнөөс сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.

    Өвчлөх шалтгаан

    1. Дотоод хүчин зүйлс: Дархлал, дотоод шүүрэл, мэдрэлийн тогтолцооны хямрал, гуурсан хоолойн мэдрэг чанар өөрчлөгдөх, мөн удамшил гэх мэт

    2. Гадаад хүчин зүйлс: Нян, вирус, мөөгөнцөр, шимэгчээр халдварлах эсвэл ургамлын тоосонцор, ахуйн болон үйлвэрийн тоос, хүнс болон амьтны гаралтай харшил, агаарын бохирдол, зарим эм бэлдмэл, биеийн хэт их ачаалал, тамхины утаа, ажлын таагүй нөхцөл, мөөгөнцөр, хортон шавж, сэтгэл санааны ачаалал зэргээс болж өвчилдөг.

    Илрэх шинж тэмдэг

    Багтрал болохын өмнө хамар битүүрэх, нус гоожих, найтаах, ханиах, амьсгаадах, бие эвгүйцэх шинжүүд илэрч болно. Хэрэв чи амьсгал авснаасаа 2-4 дахин удаан гаргаж, исгэрсэн, хяхтнасан чимээ зайнаас сонсогдож байвал багтраа өвчний шинж тэмдэг гарцаагүй илэрч байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрэв багтраа улам даамжирвал амьсгалах боломжгүй болж улмаар албадмал байдалд шилжин нүүр хөхөрч цайх, хүйтэн хөлс нь чийхрах, айж сандрах шинж илэрнэ. Гуурсан хоолойн багтраа өвчнийг эмчийн анхан үзлэгээр болон арьсны сорил тавьж оношилдог.

    Эмчлэх арга

    Багтраа нь бүр мөсөн эдгэрэхгүй боловч энэ өвчнийг удаан хугацаанд заримдаа амьдралын туршид сэдрээхгүй байх боломжтой. Нэгэнт багтраатай болсон бол өвчнийхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох, эмчийн хяналтанд орж өөрт тохирох багтрааны цацлагыг мэдэж авах хэрэгтэй. Ийм цацлагат эм нь гуурсан хоолойн салст бүрхүүлийн үрэвслийг дарж, агаар дамжуулах үйлчилгээтэй байдаг. Мөн өвчнөө сэдрээхгүйн тулд амьдралын хэв маяг, орчноо өөрчлөх шаардлагатай болно.

    Гуурсан хоолойн багтраа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

    Гуурсан хоолойн багтраа өвчнийг хүндрүүлэхгүй, сэдрээхгүй байхын тулд хамгийн тархмал харшил болох гэрийн тоосонцор, хачиг, жоом, тэжээвэр амьтны үс, ургамлын тоосонцор, мөөг, зарим төрлийн хоол, эм зэргийн нөлөөллийг багасгах хэрэгтэй. Яаж гэдгийг нь чамд зөвлөе!

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-01-12 13:17:31
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.