• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-11-29 21:27:30
    Уншсан: 9315
    Сэтгэгдэл: 0

    Сарын тэмдэг ирэхгүй байх 5 тохиолдол7478

    Сарын тэмдэг чинь ирэхгүй бол чи сандарч тэвддэггүй гэж үү? Тийм бол тайвшир. Жирэмслэлт бол сарын тэмдэг ирэхгүй байх олон шалтгааны зөвхөн нэг нь.

    Мэдээж, чи жирэмсэн болжээ

    30 хоног тутам сарын тэмдэг нь ирдэг боловч 35 дахь өдөр нь болчихоод байхад үзэгдэхгүй байвал эмэгтэйчүүд жирэмсэн гэдэг үгийг толгойдоо буулгадаг. Нуруугаар чинь хүйт даагаад явчихдаг уу? Өөр олон шалтгаан байж болох ч жирэмслэлт бол яах аргагүй тэдний нэг мөн. Өмнө нь эм ууж байсан ч гэсэн жирэмслэх магадлалтай. Өнгөрсөн сард нэг удаа бэлгийн харьцаанд орсон бол жирэмсэн болох магадлал өндөр. Учир нь жирэмснээс хамгаалах бүх хэрэгслүүд 100 хувийн баталгаагүй. Тиймээс жирэмсний тест авч үз. Одоо үед сарын тэмдэг өнжсөнөөс зургаан өдрийн өмнө шээсэн дэх гормоныг мэдрэх чадвартай тестүүд худалдаалагдах болсон. Тэгэхээр хөх томорч, дотор муухайрах эсвэл сульдах, ядрах зэрэг жирэмсний анхны шинж тэмдгүүд илрэхээс өмнө мэднэ гэсэн үг. Илүү баталгаатай хариу авахыг хүсвэл өглөө босоод өлөн шээсээрээ тестэлж үзэхийг зөвлөж байна. Энэ үед шээсэн дэх дааврууд хамгийн их нягтаршсан байдаг. Тиймээс хуурамч сөрөг хариу харахгүй байх магадлал их гэсэн үг.

    Чи ойрын үед маш их стресстсэн үү?

    Стресс сарын тэмдгийг олон өдөр, 7 хоног, бүр сараар хүртэл хойшлуулах чадвартай. Хүн стресстсэн үедээ кортизол хэмээх гормоныг ялгаруулдаг. Хэрэв кортизолын түвшин өндөр байвал өөр нэгэн GnRH гэх гормоныг ялгаруулна. GnRH нь сарын тэмдгийг тогтворжуулдаг гормон юм. GnRH сексийн гормоныг умайн хананд хуримтлагдах дохио болгон өгөхгүй бол сарын тэмдэг алдагдана. Кортизолын хэмжээ буурахад GnRH дахин нэмэгдэж, сарын тэмдэг үргэлжилдэг. Ажлын дарамт, найз залуутайгаа маргалдах, гэр орноо нүүлгэх гэх мэт хүчин зүйлс кортизолыг нэмэгдүүлнэ. Томоохон аялалд явах эсвэл сүй тавьсан зэрэг сэтгэл хөдлөлд хүртэл адилхан үр дүн үзүүлдэг аж. Тиймээс сүүлийн үед амьдралд чинь юу тохиолдсоныг сайтар бод. Чи стресстэж байсан бол түүнийгээ багасгах, тайлах алхмуудыг хий. Зумбагийн хичээл дээрээ хөлсөө гарга эсвэл iPod дээрээ дуртай дуунуудаа сонсоод хэдэн минут тайвшир. Сарын тэмдэг ирээсэй гэж санаа зовж стрессээ улам нэмэхгүй байхыг хичээгээрэй. Сарын тэмдэг ирэхгүй байлаа гэхэд биед муу зүйл байхгүй.

    Жирэмснээс хамгаалах эм ууж эхэлсэн эсвэл больсон уу?

    Жирэмснээс хамгаалах эм нь (Depo тариа, суулгац, Mirena ерөндөг буюу спирал зэрэг бусад дааврын жирэмснээс хамгаалах аргууд нь) химийн аргаар гаргаж авсан гормоныг найрлагандаа агуулдаг. Энэ нь умайн ханыг эсээр хучигдан зузаарахаас сэргийлж, үүний улмаас сарын эцэс гэхэд ялгаруулах юу ч үлддэггүй. Эстроген эсвэл прожестероны агууламжаас хамаарч сарын тэмдэг огт ирэхгүй байх магадлалтай. Эсвэл сарын тэмдэг бага ирэх, тогтмол бус байх талтай. Эм уухаа болих нь сарын тэмдгийг хэсэг хугацаанд л чөлөөлнө. Сүүлийн эмээ ууснаас хойш 2 долоо хоногийн дараа өндгөн эс нь боловсорч, сарын тэмдэг нь хоёр долоо хоногийн дараа ирдэг. Маш олон эмэгтэйн адил тогтмол сарын тэмдэг иртэл хэдэн сар болох магадлалтай. Анагаахын хэллэг нь Post-Pill amenorrhea (эмийн дараах сарын тэмдэг алдагдал) гэдэг бөгөөд энэ бол түгээмэл тохиолддог зүйл. Хэрэв гурваас дээш сар үргэлжилсэн бол эмэгтэйчүүдийн эмчид хандаарай. Эмч прожестерон бичиж, сарын тэмдгийг чинь эхлүүлэх арга хэмжээ авах байх. Санаж явах ёстой зүйлийн нэг бол эм уухаа больмогц сарын тэмдэг ирэхгүй байна гэдэг өндгөн эс чинь боловсрохгүй байна гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл хамгаалалтгүй хавьтахад аюулгүй өдрүүд гэж байхгүй бөгөөд сүүлийн эмээ уусны дараа секс хийсэн бол жирэмсэн болсон байх магадлалтай.

    Биеийн жин өөрчлөгдсөн үү?

    Эмэгтэй хүн өндгөн эсээ боловсруулахын тулд өөх тосны түвшинг тэнцвэртэй байлгах ёстой. Жин хаяж, биеийн масс индекс (BMI, биеийн өөх тосны хувь хэмжээ) чинь хэт буурсан бол сарын тэмдэг зогсох эрсдэлтэй. Эсрэгээрээ BMI чинь хэт ихэсвэл мөн л алдагдана. Өндгөн эсийн боловсруулалтад биеийн өөх тос чухал нөлөө үзүүлдэг нь хүүхэд тээхэд эрүүл байх ёстой гэж үздэгтэй холбоотой учраас л тэр. BMI нь 19-өөс бага байх нь өндгөн эс боловсроход хүндрэлтэй гэж үздэг бол 30 болон түүнээс дээш байх нь байдлыг бүр ч дордуулдаг. Гэвч юм бүхнийг тоогоор шийдэхгүй. Хэт хурдан жин хассан хүний BMI нь хэвийн хэмжээнд байхад хүртэл сарын тэмдэг зогсож магадгүй. Илчлэг багатай хоол хүнс эсвэл жимсний шүүсний тураах дэглэм баримталсан бол энэ үзэгдэл тохиолдоно.

    Эмчийн жороор эм ууж байгаа юу?

    Зарим нэг эмүүд (жирэмснээс хамгаалах эмээс гадна) сарын тэмдгийг хойшлуулах эсвэл өндгөн эсийн боловсролтыг зогсоодог. Тайвшруулах үйлчилгээтэй Prozac эм нь сарын тэмдэг алдагдуулдгаараа алдартай. Энэхүү сэтгэл санаа тогтворжуулдаг эмийг уусан бүх эмэгтэйн сарын тэмдэг алдагддаггүй ч гаж нөлөө нь олон сар уусан байсан ч шууд мэдрэгддэг.

    Дааврын гаралтай, химийн эмчилгээний болон сэтгэцийн эмийг сарын тэмдэгт нөлөөлөх жоргүйгээр авах боломжтой. Хэрэв эдгээрээс нэгийг нь ууж байгаа бол сарын тэмдэг чинь өнжихөд сандрах хэрэггүй. Гэхдээ эм бичиж өгсөн эмчдээ энэ тухайгаа хэлэхэд илүүдэхгүй. 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-29 21:27:30
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.