• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2017-01-31 17:23:11
    Уншсан: 11824
    Сэтгэгдэл: 1

    Ээж болоход бэлэн үү7549

    Гэр бүлд хайр нэмж ирдэг бяцхан үрсээ бид хэрхэн хүлээж авдаг вэ? Зөөлөн өлгий, дулаан бойтгийг нь бэлдэхээс өмнө “Эрүүл тээж, төрүүлэх” гэсэн анхны том даалгавар хүлээж байдгийг мартаж болохгүй. Хүүхдээ эрүүл төрүүлэхийн тулд эцэг, эхчүүдийн анхаарах ёстой 10 зүйлийг зөвлөж байна.

    1. Жирэмсний хяналтанд орох

    Жирэмсэн болсноо мэдсэнээс хойш хамгийн эхэнд хийх алхам бол өрхийн эмнэлэгтээ жирэмсний хяналтанд орох юм. Жирэмсний эхний гурван сардаа багтаж шаардлагатай үзлэг, шинжилгээнүүдэд хамрагдсаны дараа сар бүрийн хяналтанд орж явдаг. Цаашлаад жирэмсний найман сартайгаас хойш хоёр долоон хоног тутамд, төрөх дөхөөд ирэхээр долоон хоног тутамд эмчдээ хандаж үзлэгт орох хэрэгтэй. Ингэснээр эх, ургийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна жирэмсний үед сахих дэглэм, хооллолт, биеийн арчилгаа, төрсний дараа хүүхдээ хооллох, асрах гэх мэт зөвлөгөөг авах боломжтой болно.

    2. Ойр ойрхон усанд орох

    Жирэмсэн эмэгтэйн арьс үргэлж цэвэрхэн байх ёстой. Ойр ойрхон усанд орох нь ариун цэврийг сахихаас гадна чийрэгжүүлэх сайн нөлөөтэй. Хүн арьсаараа амьсгалдаг тул цэвэр байхын ачаар цусны эргэлт ч сайжирдаг. Ялангуяа жирэмсэн үедээ бэлэг эрхтнийг өглөө бүр буцалсан бүлээн усаар урдаас нь арагш чиглэлээр савандаж угааж хэвшээрэй.

    3. Орчинг цэвэрхэн байлгах

    Орны цагаан хэрэглэлийг 3-5 хоног тутамд сольж байх хэрэгтэй. Хэрэв их хөлөрдөг бол цагаан хэрэглэлээ өдөр бүр солихыг зөвлөе.

    4. Гараа тогтмол угааж байх

    Зөвхөн жирэмсэн эх гэлтгүй цэцэрлэгийн наснаас эхлээд хүн бүр гараа тогтмол, зөв угааж хэвшвэл гараар дамждаг халдварт өвчнүүдээс өөрийгөө хамгаална. Бие зассаны дараа, хоол идэхийн өмнө, гаднаас орж ирмэгцээ гээд гараа тогтмол угааж хэвш.

    5. Удаан зогсохгүй байх

    Жирэмсэн үед удаан зогссоноос болж хөлийн судас бүдүүрдэг. Тиймээс жирэмсний 9-10 сартай үедээ аль болох удаан зогсохгүй байхыг бодоорой. Хэсэг зогссоны дараа түр сууж, зэрэгцээ сандал дээр хөлөө тавьж амраах хэрэгтэй.

    6. Шүдээ арчлах

    Жирэмсэн үедээ буруу хооллосноос болж эхчүүдийн шүд хэврэг болдог. Хүүхэд өөрт хэрэгцээтэй кальциа эхийнхээ шүднээс авдаг тул кальциар баялаг хоол унд сонгох нь зөв. Жирэмсний 3-7 сартайд шүдний эмчид үзүүлж, өвчтэй шүд байвал эмчлүүлээрэй. Шүд өвчлөхөөс сэргийлж хатуу хоол, хатаасан талх, төмс, байцай, ааруул, жимс, сүү сүүн бүтээгдэхүүн гэх мэт кальци, фосфорын агууламж өндөртэй хүнс хэрэглэвэл зохимжтой. Мөн оройн хоол, өглөөний цайны дараа шүдийг байнга угааж байгаарай.

    7. Зөв, зохистой хооллох

    Гурил будаа, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ зэрэг хүнсний төрлүүдээс өдөр бүр тохируулан хэрэглэж байвал эрүүл хүүхэд төрүүлэх үндэс болно. Архи, тамхитай орчноос хол байж, биеийн жинг хянаарай. Мөн янз бүрийн эм, ургамлын гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг жирэмсэн үедээ эмчийн заалтгүйгээр хэрэглэх нь осолтой.

    8. Хөдөлгөөний идэвхтэй байх

    Жирэмсэн үед биеийн дунд зэргийн ачаалалтайгаар хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хөдөлгөөнийг дагаад биеэр хүчил төрөгч хангагдсан цус эргэлдэж байдаг.

    9. Шаардлагатай амин дэм уух

    Бодисын солилцоо сайн явагдаж байж хүн эрүүл явна. Бодисын солилцоонд оролцдог олон бодисоос эмчийн зөвлөснийг ууж хэрэглээрэй. Тухайлбал, витамин D нь ясны үндсэн бүрэлдэхүүнд ордог ба кальци, фосфор хоёрыг цусанд хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг. Витамин D –г жирэмсэн үед эмчийн зөвлөсөн тунгаар уувал сульдаа буюу рахидтай хүүхэд төрүүлэхээс сэргийлдэг. Мөн жирэмслэхээс 1-2 сарын өмнө фолийн хүчлийг 400мл-ээр хоногт нэг удаа ууж эхлэвэл ургийн гаж хөгжлүүдээс хамгаалдаг.

    10. Эцгийн эрүүл мэндэд анхаарах

    Эцэг, эх хоёул эрүүл байж эрүүл хүүхэдтэй болно. Аав нь хоол унд муутай байх, архи тамхи хэрэглэх, янз бүрийн эм уух, илүүдэл жинтэй байх зэрэг нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хүүхэд төрсний дараа ч гэсэн аав нь эрүүл байвал ээжийн сэтгэл санаагаар дамжиж хөхөнд сүү сайн орж, цаашлаад хүүхдийн эрүүл мэндэд тустай.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-01-31 17:23:11
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2017-05-11 11:38:35
    Бүгд мэддэг боловч хийж хэрэгжүүлдэггүй, хэрэгтэй зөвлөгөө байна