• Гоо трэнд
  • Төгс төгөлдөр
  • Гоо сайхны хичээл
  • 2016-05-17 14:36:22
    Уншсан: 36096
    Сэтгэгдэл: 3

    Өдөр бүр өөрийгөө хөөрхөн харагдуулах 5 алхам7124

    Өдөр бүр хөөрхөн харагдахад 15 минут л хангалттай. За дагаад будаарай, бүсгүйчүүд ээ.

    1. Нүдний бор өнгийн тениэр парлонтой багсаар давхрааг давуулан жигд түрхээрэй.

    2. Уусгагч багсаар сүүдэрээ ашиглах хэлбэрийн дагуу уусгах ба нүдний доогуур уусгалтаа оруулж өгөөрэй.

    3. Нүдэнд eye liner тавьж будахдаа нүдний гол хэсгээс дээшээ өргөсөн байдлаар төгсгөлийг зурвал нүд сэргэг харагдана шүү, бүсгүйчүүд ээ. Сормуусаа 2 давхарлаж будвал илүү үзэсгэлэнтэй харагдана.

    4. Хөмсгийг урдаасаа ууссан төгсгөлдөө тод байхаар будахдаа хатуу харандааг сонговол тогтоц сайтай байдаг. Хөмсөгний доогуур гэрлийг хөмсөгний сүүл хэсэгт 30 хувиас илүү уртгүйгээр тавьж өгвөл хөмсөгний зай холдохгүй цэвэрхэн харагддаг.

    5. Уруулаа бөөрөнхий хэлбэр үүсгэж будвал илүү дур булаам харагдана гэдгийг мэдэх үү? Хэт илүү гаргаж будах нь өдөр тутмын будалтанд тохиромжгүй. Өнгөний хувьд хүйтэн ягаан өнгө нь ямар ч Монгол эмэгтэйн арьсанд гэрэл өгч зохимжтой харагддаг.

    Хэрвээ чи өөртөө зохицсон будалт хийж сурахыг хүсдэг бол мэргэжлийн багштай Scuti Professional Make Up studio-гийн “Хувь хүний сургалт”-нд заавал элсээрэй. Өөрийгөө өөрчилж, зуны зугаатай өдрүүдийг сэтгэл хангалуун өнгөрүүлцгээе.

    Холбогдох дугаар: 88083452
    Фейсбүүк хуудас: Scuti Professional Make Up Studio

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-05-17 14:36:22
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-05-17 21:20:04
    TtMKdnice
    Зочин - 2016-05-17 23:17:59
    nice shan hvvhen yuma nvvren deer yum garad yahu mash hetsv bna
    Зочин - 2016-06-30 20:38:43
    TANAI SURGALTIN TOLBOR HED WE