• Гоо трэнд
  • Төгс төгөлдөр
  • Гоо сайхны хичээл
  • 2016-08-22 18:12:45
    Уншсан: 18482
    Сэтгэгдэл: 0

    Өдөр тутам будгаа арилгахдаа гаргадаг 8 алдаа7254

    Чи хэрвээ булбарай арьсаа хадгалж үзэхийг хүсч байгаа бол будгаа маш сайн арилгаж байгаарай. Бид өдөр бүр будгаа арилгахдаа дараах 8 алдааг дандаа давтдаг байна.

    Алдаа №1: Будгаа нүүр цэвэрлэгч хөвөн ашиглан арилгадаг

    “Энэ нь олон жилийн туршид дадал болсон гэдгийг ойлгож байна л даа. Гэхдээ нүд тойрсон үрчлээс ,зовхи унжих зэрэг асуудлууд бүгд энэхүү нүүр цэвэрлэгч хөвөнгөөр буруу  цэвэрлэснээс үйдэлтэй.

    Зөв арилгах: Хөвөнгөө норгож нүдээ аниад 5-7 секунд байлгана. (ингэснээр нүдний тень болон сормуусны будаг амархан арилна) Дараагаар нь нүүрэн дэх крем пүдрээ зөөлөн арчиж арилгаад дараа нь нүүрээ угаана.

    Алдаа №2: Нүдний зовхийг цэвэрлэх тусгай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй.

    Зовхи нь нүүрний хамгийн эмзэг хэсэг учир ямар ч үнэтэй нүдний будаг байсан зовхийг хуйрайшуулж байдаг. Тиймээс зовхины будаг арилгах зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай.

    Алдаа №3: Сормуусны будгаа арилгахдаа хөвөнгөөр зүүнээс баруун мөн баруунаас зүүн тийш арчдаг.

    Ихэнх эмэгтэйчүүд сормуусны будгаа арилгахдаа нааш цааш хөвөнгөөр үрж арилгадаг. Сормуус хугаралт, уналтын гол шалтгаан бол ердөө энэ. Зөв арчих арга бол сормуусны угаас дээш чиглэлтэй арчих.

    Алдаа №4: Нүүр цэвэрлэгчээр будгаа арилгасны дараа нүүрээ угаадаггүй.

    Нүдний будаг арилгадаг бүтээгдэхүүн хэдий үнэтэй чанартай байлаа ч зовхины гадаргуу дээр тослог үлдээдэг нь будгаа арилгасны дараагаар түрхэх зовхины тосыг арьсанд шингэж үүргээ гүйцтэгэхэд саад болдог. Зүгээр усаар угаагаад арилахгүй учир зориулалтын нүүр угаагчаар угаагаарай.

    Алдаа №5: Чи нэг л хөвөнгөө хэрэглэдэг.

    Охид бүсгүйчүүд хэмнэх гэж эсвэл зүгээр л залхуураад хоер нүдэндээ нэг нэг л хөвөн ашиглан бохирдсон хөвөнгөө дахиад л арьсандаа хүргэдэг. Энэ нь цэвэрлэх үйл явцыг хоер дахин бууруулахаас гадна арьсыг улам л дордуулдаг.

    Алдаа №6: Чи будагаа гүйцэд арилгадаггүй.

    Зовхио гэмтээхгүйн тулд хөвөнгөөр 1-2 удаа л арчаад болно гэж боддог бол буруу. Хөвөн дээр ганц ч толбо үлдэхгүй болтол цэвэрлэх хэрэгтэй.

    Алдаа №7: Чи хөмсөгөө цэвэрлэдэггүй.

    Ихэнх хөмсөгний будагнууд лав суйртай байдаг. Тиймээс сайн цэвэршүүлэхгүй бол хөмсөгний уг битүүрч унаж эхэлдэг. Иймээс нүдээ цэвэрлэхийн хажуугаар хөмсгөө ч гэсэн битгий мартаарай.

    Алдаа №8: Скраб юмуу пиллинг нүдний доод хэсэгт түрхдэг.

    Ингэснээр охид бүсгүйчүүд өөрсдийхөө арьсаа гуужуулж үрчлээнээс сэргийлж байна гэж боддог ч эсэргээрэй юм. Зовхины арьс маш эмзэг болохоор ямар нэгэн химийн нөлөө түүнийг гэмтээж байдаг. Тиймээс зовихыг зөвхөн чийгшүүлж, цэвэрлэх хэрэгтэй өөр юу ч хэрэггүй шүү!

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-08-22 18:12:45
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.