• Гоо трэнд
  • Төгс төгөлдөр
  • Гоо сайхны хичээл
  • 2017-01-18 15:53:13
    Уншсан: 20894
    Сэтгэгдэл: 15

    Давхраа хийлгэхтэй холбоотой худал цуурхлууд7543

    Давхраа хийлгэх хүсэлтэй охид бүсгүйчүүд олон байдаг ч хүмүүсийн ам дамжсан ярианаас эсвэл интернэтээс амжилтгүй болсон түүхүүдийг уншаад эмээдэг. Бид дараах “цуурхлуудад” үнэн зөв хариулт авах зорилгоор Клевер медикал гоо сайхны эмнэлэгийн эмч Г.Оюунбаттай уулзлаа.

    1. Нүдэндээ давхраа хийлгэхээр 2 нүд яг ижил харагддаггүй. Яагаад тэгдэг вэ? Эмч нь муу хийсэн гэсэн үг үү?

    Хүний биеийн хос эрхтнүүд (гар, хөл, нүд, чих, хамрын нүх) бүгд өөр байдаг. Давхрааг яг ижил хийсэн ч нүд өөр харагддаг. Энэ нь нүдний алимны байрлал, ухархайн яс болон шанаа ясны байрлал өндөр нам, наана цаана байгаагаас хамаарна. Жишээ нь: баруун нүдний алим наана (бүлтгэр ), зүүн нүд баруунаасаа бага зэргийн ард буюу цаана байрлалтай тохиолдолд  давхрааг яг ижил хийсэн ч баруун нүд илүү том харагдана гэсэн үг юм. Давхрааг тухайн үйлчлүүлэгчийн нүдний онцлогт тохируулж  хийснээр 2 нүд харьцангуй төстэй харагдана.

    2. Давхраа хийлгэсний дараа сорви үлдэх үү?

    Аливаа мэс заслын дараа сорви заавал үлддэг. Гэхдээ сорвины үлдэц нь тухайн хүний арьсны онцлог, нас зэргээс шалтгаалан харилцан адилгүй байна. Нимгэн арьсанд сорви харьцангуй бага буюу үл анзаарагдам үлддэг. Мөн биеийн аль хэсэгт байрлаж байгаагаас хамаарч сорвины үлдэц янз бүр байна. Үүнээс гадна  мэс заслын үед арьснаас хэт их авах, шархыг таталт ихтэй оёх, шарх үрэвсэж удааширч эдгэрэх (хоёрдогчоор эдгэх) зэргээс шалтгаалан  сорви сунаж өргөсдөг. Давхрааг амжилттай, зөв хийсэн тохиолдолд сорви энгийн нүдэнд бараг анзаарагдахгүй.

    3. Бүлцгэр зовхитой болохоор давхраа хийлгэх зохихгүй гэдэг. Давхраа ямарч нүдэнд зохих уу?  

    Давхрааг ямарч нүдэнд зохихоор хийж болдог. Давхрааны хэлбэр ямар байх, хэмжээ нь том байна уу, жижиг байна уу гэдгээс илүү тухайн үйлчлүүлэгчийн  царай төрхөнд тохируулан хийх нь чухал юм. Бүлцгэр болон далд давхраатай нүдэнд зохих байдлаар нь хийж болно. 

    4. Сэтэлгээ хийлгэх нь хараанд муу нөлөө үзүүлдэг гэдэг. Энэ хэр бодитой вэ?

    Сэтэлгээ болон давхрааг зөв хийвэл нүдний хараанд огт нөлөөлөхгүй. Харин хэт их арьс авснаар нүд бүрэн гүйцэд анигдахгүй, нүдний эвэрлэг хуурайшиж гэмтэх нь хараанд сөргөөр нөлөөлж болно.

    5. Давхраа хийлгээд хэдэн жилийн дараа зовхи унжих вэ? Унжихгүй гээд байдаг.

    Зовхины мэс заслаас хойш ойролцоогоор 2-10 жилийн дараа дахин унждаг. Энэ нь дараах хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Үүнд:

    Нас. Мэс заслыг хийлгэж байгаа нас залуу байх тусам унжилт үүсэх хурд харьцангуй удаан байна. Жишээлбэл: 30 настай, 50 настай 2 хүн зовхи засах мэс засал хийлгээд 5 жилийн дараа харахад 30 настай хүнд унжилт бага, харин 50 настайд нь унжилт арай их явагдсан байна.

    Арьсны онцлог. Зузаан, коллаген сайтай, бор арьсанд унжилт бага байдаг бол харин нимгэн, цайвар, зөөлөн арьсанд унжилт арай илүү явагддаг.

    Амьдралын хэв маяг. Жингийн хэлбэлзэл, хооллолт, ажлын орчин нөхцөл, бие махбодийн өвчин эмгэг, цаг агаарын онцлог гэх мэт.

    Арчилгаа. Мэс заслын өмнөх болон дараах арьсны арчилгаа маш чухал ач холбогдолтойг анхаарах хэрэгтэй байдаг.

    6. Утас гүйлгэх нь оёулснаас дээр байдаг гэх юм.

    Давхраа хийх олон янзын арга байдаг. Утас гүйлгэх, хэсэгчилсэн зүслэгтэй, бүтэн зүслэгтэй, урагшаа сэтэлгээтэй, гадагшаа сэтэлгээтэй, 2 талруу сэтэлгээтэй гэх мэт. Тухайн үйлчлүүлэгчийн зовхи, нүдний онцлогт ямар арга нь илүү зохимжтойг сонгоно. Дээрх дурдсан аргуудын аль нэг арга нь хамгийн сайн гэж тодорхойлох боломжгүй бүх аргууд өөр өөрийн давуу болон дутагдалтай талуудтай.

    7. Миний арьс хүрэх төдий л гүвдрүүтээд байдаг юм. Давхраа хийлгэхээс айгаад байх юм.

    Зарим хүмүүст сорви ургах тохиолдол байдаг. Гэхдээ зовхины арьсан дээр сорви ургах нь ховор. Ийм асуудалтай хүмүүс мэргэжлийн эмчид биечлэн үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

    8. Давхраа хийлгэсний дараа яг ийм болно гэж компьютер дээр ч юмуу харуулж болдог уу?

    Компьютер дээр харуулж болох боловч мэс заслыг компьютер биш хүн хийх учраас энэ нь тийм ч чухал биш юм. Хамгийн гол нь мэс засал хийлгэхээс өмнө эмчтэйгээ сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй.

    9. Хэдэн насанд давхраа хийлгэвэл зүгээр вэ? 25-аас дээш насандаа давхраа хийлгэх нь зүгээр гээд байдаг.

    Давхрааг 12,13 наснаас эхлэн хийж болно. Хүүхэд өөрөө хүсээд эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд болно. 30-аас дээш насанд зовхины унжилтыг засч, /засангаа/ давхраа хийнэ.

    10. Дээр үед их муухай давхраа хийлгэчихсэн юмаа. Засуулж болох уу? Яагаад давхраа маань амжилтгүй болчихсон юм болоо?

    Урьд нь амжилтгүй хийгдсэн давхраанууд байдаг. Зарим нь засах боломжтой, харин заримыг нь засах аргагүй болгосон байдаг. Дахин засвар хийсэн тохиолдолд өмнөх байдлаасаа дээрдэх боловч анхнаасаа шинээр хийсэн шиг үр дүнтэй болж  чаддаггүй.

    11. Хүмүүс давхрааг өвлийн улиралд хийлгэвэл хурдан эдгэдэг гэдэг. Давхрааны үр дүнд улирал нөлөөлөх үү?

    Давхрааг аль ч улиралд хийлгэж болно. Эцсийн үр дүнд улирал нөлөөлөхгүй. Халуун дулаан улиралд хийлгэвэл эхний 2, 3 хоног арай илүү хавагнах боловч түүнээс цааш эдгэрэлт жамаараа явагдана. Өвөл хийлгэлээ гээд онцын сөрөг нөлөө байхгүй. /, мэс заслын дараах эхний 2 хоног хүйтэн жин угаасаа тавьдаг шүү дээ/

    12. Хэр өвдөх вэ?  Хэдэн хоногийн дараа эдгэх үү?

    Давхраа хийх мэс заслыг хэсгийн мэдээ алдуулалттайгаар хийдэг. Энэ нь өвдөлтийн мэдрэхүйг алдагдуулах боловч, /харин/ хүрэлцэх мэдрэхүй алдагдахгүй. Өөрөөр хэлбэл мэс заслын явцад бага зэрэг дарах, татах гэх мэт мэдрэмж байна. Эдгэрэлтийн хувьд 2 үе шаттай гэж ойлгож болно. Шарх эдгэх хугацаа 7-10 хоног орчим, энэ үед хаван багасч, оёдлоо авч дуусдаг. Бүрэн эдгэрч “суух” буюу өөрийн мэт харагдах хугацаа тухайн үйлчлүүлэгчийн онцлогоос хамаарч 4-6 сар байна.

    13. Давхраа хийлгэвэл нас залуужиж харагддаг гэдэг. Хэр бодитой вэ?

    Аливаа гоо сайхны мэс заслыг  хийлгэснээр залуужихгүй. Харин үйлчлүүлэгч өөрийн биеийн таалагдахгүй байгаа хэсгийг засуулснаар, өөртөө итгэх итгэл нь  нэмэгдэж, илүү золбоолог сайхан харагддаг. Зөвхөн үрчлээгүй байснаар хүн залуу харагдахгүй, зөв тэгш алхаа гишгээ, эмх цэгцтэй эерэг үг хэллэг, өөрт тохирсон стильтэй хувцаслалт, үсний засалт, нүүр будалт гээд бүх л зүйл цогцоороо байж залуу харагдах болно. 

    Фейсбүүк хуудас: "Clever medical" гоо сайхны мэс заслын эмнэлэг
    Утас: 77111881, 80080903

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-01-18 15:53:13
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2017-01-18 19:04:23
    peee shal uur boldiin bn shdee, shuud hiilgeheer shiidlee
    Зочин - 2017-01-18 19:17:55
    Яг энэ эмнэлэгт хийлгэж үзсэн хүн байна уу? Яаж яг хамгийн сайныг нь олох вэ? бүгд л манайх хамгийн сайн гэх байх даа
    Зочин - 2017-01-19 00:21:08
    Haana bdg be
    Зочин - 2017-01-19 10:00:37
    Оюунбат эмч сайн эмч шүү. Perpect эмнэлгийн Оюун эмчийн шавь. Одоо бие даан ажиллаж байгаа юм билээ. Багш нь шавиараа бахархдаг байхаа. Өөрийн мэдлэг, чадвараа бусдад өвлүүлж, бас шавийнхаа чадварыг нь харж мэдэрч сууна гэдэг багш хүний бахархал биш гэж үү.
    Зочин - 2017-01-19 10:52:28
    Mundag emch
    Зочин - 2017-01-19 14:09:10
    Оюунбат-Ооёо сайн эмч шүү, олон ч жил ажиллаж бгаа туршлагатай. Ажлын амжилт хүсье.
    Зочин - 2017-01-19 14:24:58
    Oyunbat emch mundagshuu bi ch gurvaljin nudtei blaa he he odoo mundag tom nudtei bolson kkkk
    Зочин - 2017-01-19 22:50:22
    Uniin medeelel avch boloh u
    Зочин - 2017-01-24 08:28:27
    Ene unen http://Cash4Visits.com/ref.php?refId=345128энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомт банк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт
    Зочин - 2017-02-17 19:04:07
    Dawhraa hiilgesen ohiduudiin group baidag yumuu?
    Зочин - 2017-02-21 02:09:15
    Goe setgeltei nymbai chadvarlag emch.ih sxan haritsaatai yum bnlee
    Зочин - 2017-03-09 22:24:31
    Shan haritsaa chadvartai emch shu amjilt husey
    Зочин - 2017-03-09 22:45:00
    Ystoi mundag altan gartai emch shu. Tanid bolon tanai emnelegt ajliin amjilt husie
    Зочин - 2017-04-12 10:38:48
    nvrni chimeg nvdee gj yag vnen shv davhra hilgesni dara hvni torh shal oor haragddg
    Зочин - 2017-05-23 23:43:26
    Ene oyunbat emch Perfekt emnelegt dadlaga hiij bhdaa Oyun emcheer oortoo davharaa hiilgej bsan Oyun emch ih sain davharaa hiideg um baile! Oyun emchiig guitsej goe hiih emcj mongold bhgui bgaa.Tiim bolhoor hmuus nudee chadvargui humuuseer hiilgej bsanaas Perfekt emnelegt ochood Oyun emcheer l hiilgesen ni hamgiin zov shiidver!Ene Oyunbat zaluu emch uchir turshlaggui hagalgaag sain hiih boloogui bn Lee ugaasaa chadal ni hurehgui uchir yu ch hiigeed nemergui dee hoorhii.