• Гоо трэнд
  • Төгс төгөлдөр
  • Гоо сайхны хичээл
  • 2016-11-24 17:11:02
    Уншсан: 7035
    Сэтгэгдэл: 0

    Өвөл нарны хамгаалах тос түрхэх хэрэгтэй юу7469

    Нарны хэт ягаан туяа нь өвлийн тэсгим хүйтнээр ч хүний арьсыг гэмтээдэг байна. Жавартай саарал үүлийг төвөггүйхэн нэвтлээд хүний арьсны хамгийн гүн хэсэгт хүрч, сэвх толбо үүсгээд зогсохгүй арьсны хорт хавдар, элдэв харшил үүсгэх аюултай аж. Хамгийн ауюлтай нь НХЯТуяа нь арьсны коллаген болон бусад хэрэгтэй бодисыг устгадаг байна. Коллаген гэдэг нь хүний арьсны 75 орчим хувийг эзэлдэг нэгэн төрлийн уураг ба толигор, сайхан харагдахын “нууц” л гэсэн үг юм. Коллаген устаж үгүй болох тусам арьс нимгэрч, унжиж, үрчийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл нарны хортой туяанаас арьсаа тогтмол хамгаалвал цагаасаа эрт хөгширөхөөс айх хэрэггүй гэсэн үг юм.

    Image result for winter women

    Нэг сумаар хоёр ч биш бүр гурван туулай буудах боломжтой. Арьс чийгшүүлэх тос+нарнаас хамгаалах тос+суурь крем гээд хэтэрхий олон юм давхарлаж түрхэх нь хэмээн санаагаа чилээх хэрэггүй. Арьс, гоо сайхны бүтээгдэхүүний брэндүүд чийгжүүлэх, тэжээл өгөх, нарнаас хамгаалах гэсэн гурван төрлийн үйлчилгээг нэгтгэсэн тос үйлдвэрлээд эхэлчихсэн. Тиймээс нарны хэт ягаан туянаас (UV, UVA UVB) хамгаалсан тос авахдаа moisturizing cream SPF 15, 30, 45, 50 гэсэн шошготойг сонгоорой.

    SFP гэж юу вэ? Ихэнхи нарнаас хамгаалах бүтээгдэхүүн дээр SPF буюу Sun Protection Faсtor гэж бичсэн байдаг. Монголоор орчуулбал нарнаас хамгаалах тос юм. Нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос нь 15, 30 буюу түүнээс дээш хэмжээний хүчтэй байдаг. Хүйтний улиралд өдрийн цагаар ойр зуур гадагш гарахаас хэтэрдэггүй бол SPF 15 эсвэл 30 хангалттай хамгаалдаг бол зуны улиралд SPF 30-аас дээш 110 хүртэл хамгаалалтай тос хэрэглэх нь зүйтэй. Цанын бааз (далайн эрэг ч мөн адил) дээр өдөржин өнжих төлөвлөгөөтэй бол хамгийн хүчтэй НХТ түрхэх хэрэгтэй. Мөн 2 цаг тутамд тосоо сэргээн идэвхижүүлж байгаарай. Учир нь цасан дээр ойсон хэт ягаан туяаны тусгал арьсыг илүүтэй гэмтээх аюултай аж.

    • Мэдээж хэрэг хүн бүрийн арьс өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Зарим хуурай арьстай хүмүүс тослог арьсанд зориулсан НХТ түрхэж үзээд харшил өгдөг эсвэл арьс хуурайшуулдаг гэсэн ташаа ойлголт авдаг. Тиймээс шошгон дээрх бичгээс тослог, хуурай болон холимог арьс гэсэн ангилалыг нь сайтар анзаарч, өөрийн арьсандаа тохируулан сонгоорой.
    • Худалдан авалт хийхээсээ өмнө уг тосноос аливаа харшил өгөх эсэхээ байнга шалгаж, гарын ар хэсгийн арьсан дээрээ түрхээд 15 минут хүлээгээд үр дүнг нь харах нь зүйтэй.
    • Мэйк ап ч бас нарны хэт ягаан туяанаас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн үеийн суурь крем, фаундэйшн, консийлер хүртэл SPF агуулсан байдаг. Жишээ нь: Бобби Браун брэндийн (Bobby Brown) Skin Foundation SPF 15 нь тослог арьстай бүсгүйчүүдэд гайхалтай тохирдог, бага зэрэг өтгөн крем. Ньютроджина (Neutrogena) брэнд олон төрлийн арьсанд зориулсан өргөн сонголттой НХТ үйлдвэрлэдэг. Том хүн төдийгүй хүүхэд багачуудад хэрэглэхэд ч тохиромжтой.
    • Нүүрний арьснаас гадна наранд ил гардаг хүзүү, чих, гарандаа түрхэж занших хэрэгтэй. Мэдээж нүдний арьс хамгаас эмзэг тул зөвхөн нүдэнд зориулсан тос хэрэглэж болно. (Зарим арьсны эмч нар нүдний ойролцоо нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос хэрэглэхэд таатай ханддаггүй)
    • Хамгийн сүүлд сануулж хэлэхэд шөнө орой унтахдаа НХТосоо заавал арилгаж, арьсаа амраах хэрэгтэй юм шүү. 
    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-24 17:11:02
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.