• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-08-09 17:33:30
    Уншсан: 21352
    Сэтгэгдэл: 0

    8-р сард юу хийх хэрэгтэй вэ7226

    Эрэлхэг арслангуудын эрин үе болох 8-р сард юу юу хийвэл чамд ээлтэй байх вэ? Од эрхэс юу гэж зөвлөснийг хамтдаа уншицгаая.


    Жүжигчин Jennifer Lawrence 1990 оны 8-р сарын 15-нд төржээ.

     

    Арслан 7 ( 7 сарын 24 – 8 сарын 23)

    Өөрийгөө үргэлж өндрөөр үнэлж байгааг төрөлхийн зантай тул чи хэзээ ч хэнээс урвахгүй, бусдыг золиосонд гаргахгүй. Чи хүмүүсийг удирдах авьяастай тул сансарт нисэх аяллыг хүртэл зохион байгуулж дөнгөх төдийгүй өдрийн төлөвлөгөөг нарийн гаргадаг тул тавьсан бүх зорилгоо /нэн ялангуяа уран бүтээл туурвидаг бол/ биелүүлэх боломж бүрэн байна. Өнгөц харахад ширүүн дориун мэт боловч чи сэтгэл хөдлөмтгий хүн бөгөөд бэлэг сэлт, урмын үгс зэрэгт амархан уярах хандлагатай. Чи худал хуурмаг, зарчимгүй явдлыг тэвчдэггүй учраас олонх хүмүүс чамайг хэцүү хүн гэж үзэх тал бий. Харин чиний итгэлийг олж чадсан хүмүүс нь чамайг маш үнэнч, өглөгч, эерэг үзэл бодолтой найз хэмээн үнэлж дүгнэдэг.

    Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж, удирдан залж сур. Тэгвэл бодлогогүй үйлдэл хийх нь багасна. Спортоор хичээллэх хүсэл эрмэлзлээ хөгжүүлээрэй. Эрүүл мэнддээ гамтай хандвал зохистой.

    Энэ сар сэтгэмж, мэдрэмж зэрэгт зориулагдсан байх болно. Шинэлэг, гүн сэтгэгдэл төрүүлэх зүйлүүдтэй учирч, бусдын анхаарлын төвд орно. Ар араасаа үй зайгүй үргэлжлэх болзоонд уригдах хирнээ ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, гэрэл гэгээтэй ирээдүйн боломжуудыг судалсаар байх болно. Гаргасан төлөвлөгөөнд учрах саад тотгор нь ялалтын баярыг чинь хойшлуулахаас илүү хохирол үзүүлэхгүй. Тиймээс, уурлаж бухимдах хэрэггүй.
    Арслангийн ордны эрчүүд:

    Энэ сард тэрбээр хуучин алдаа дутагдлаа залруулахыг оролдоно. Гэхдээ араас нь шинэ алдаануудыг гаргасаар л байх болно. Түүний амнаас уучлал хүссэн үгс гарч ч магадгүй. Гэхдээ үүнд хууртах хэрэггүй, тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй.

    Яах вэ? Чамайг харилцаагаа таслахад бэлэн байна гэдгийг тэр ойлгомогц алдаагаа ухаарах магадлалтай.

    Охин (8 сарын 24 – 9 сарын 21)

    Сэтгэлд хоногшсон дурсамжууд, холбоо харилцаатай байгаа найз нөхөд, хийж бүтээсэн сайн үйлс зэрэг хэр их байгааг үнэлж дүгнээрэй. Хангалттай их биш мэт санагдвал дутуугаа нөхөөрэй. Хайртай хүнээ хүнд сонголтын өмнө бүү тавиарай. Мөн өөрийнхөө айдсыг бодит асуудлаас ялгаж салгах нь зүйтэй. Ажил дээрээ бусдын хов живийг үл тоомсорлохыг хичээгээрэй.

    Тэр өнөөдөр хэрүүл маргаан дэгдээгээд яваад өгнө. Харин маргааш нь өвдөг сөхөрсөөр хүрээд ирнэ. Түүний аль үгэнд нь чи илүү итгэж байна вэ гэдгийг тодорхойлоод дараагийн алхмыг хийгээрэй. Учир нь тэр эцсийн шийдвэрээ гаргаж чадахгүй.

    Жинлүүр (9 сарын 22 – 10 сарын 23)

    Хэд хэдэн чухал асуултад хариулах цаг нь ирсэн байна. Чи хэн бэ, юу хүсэж байна вэ, арван жилийн дараа хаана амьдрахыг төлөвлөж байна вэ? Магадгүй,одоо хийж буй зүйл, хайр сэтгэлийн харилцаа буюу ажлын байр зэрэг чамайг хойш нь татаж чангаагаад байж болох юм. Дотнын нэг хүнд чиний хэзээ ч төсөөлж байгаагүй мөн чанарууд эсвэл шинэ сонирхол шохоорхол зэрэг нээгдэж, ил гарч ирнэ.

    Тэр онцгой сэтгэгдэл төрүүлэхийн тулд эрсдэлтэй үйлдэл хийхээс ч буцахгүй. Түүнийг энэхүү эрсдэлд дурлах тэмүүллийг өөгшүүлэн дэмжих хэрэггүй. Түүнд хурц мэдрэмж дутагдаж байгаа бололтой. Тиймээс, чи ердийн бус болзооны санааг бодож олох хэрэгтэй болов уу.

    Хилэнц (10 сарын 24 – 11 сарын 22)

    Хайртай хүмүүсээ сөрөг мэдрэмжээс ангид байлгахыг хичээн зөөлөн дулаан уур амьсгалаар хучихыг эрмэлзэнэ. Гэхдээ өөрийгөө ч марталгүй сэтгэл зүрхээ тогтуун байлгахыг хичээгээрэй. Эртний нэг бүтэлгүйтлийн улмаас сэтгэл тавгүйрч, улмаар шинээр гарч ирж буй шинэ боломжуудыг олж харалгүй алдаад байна. Тиймээс, адал явдалтай учрах эсвэл албан тушаалын шатаар дээш ахихыг хүсвэл ихийг мөрөөдөхөөс бүү татгалз.

    Тэр цаашид амьдралдаа чамтай хамт хөл нийлүүлэн алхах боломжтой эсэхийг ойлгохын тулд чиний хайр сэтгэлийн хүчийг мэдрэхийг хүснэ. Хэрэв чи жаргал зовлонгоо түүнтэй хуваалцан амьдрахыг хүсэж байвал түүний сонирхдог зүйлсэд анхаарлаа хандуулж байхыг зөвлөе.

    Нум (11 сарын 23 – 12 сарын 21)

    Халуунд нозоорон хийх ёстой ажлаа хойшлуулсаар, шинэ санаа гаргахаас ч залхуурна. Гэхдээ хэн нэгэн нь чиний бодож байсан санааг хулгайлахыг хүсвэл чи тэр дор нь сэргэж, бэлэн байдалд орно. Хайр сэтгэлийн харилцаанд чи дэндүү хатуу шаардлага тавиад байгаа учир хайрт чинь зугтаах төлөвлөгөөг боловсруулах магадлалтай.

    Тэр санхүүгийн тогтвортой байдлыг хариуцдаг бол, харин чи сэтгэл хөдөлгөм аяллын төлөвлөгөөг боловсруулна. Ажил үүргийг ийнхүү хуваарилснаар чи түүнд бүрэн итгэж найдаж болно.

    Матар (12 сарын 22 – 1 сарын 19)

    Тойруу утгаар ярих, буулт хийх, ёгт үг хэллэг ашиглахыг чи хүсдэггүй. Тиймээс хайр сэтгэлийн харилцаагаа бартаат замын уралдаан мэт болгохгүйн тулд ханьдаа халамж тавьж, уран сэтгэмжээ ашиглаж байгаарай. Ажил дээрээ хэт нягт нямбай зангаа хазаарлахыг хичээгээрэй. Хамт олныхоо гаргасан алдаа дутагдал, хоцролт зэрэгт хүлцэнгүй хандахгүй бол бусдад адлагдах шинжтэй.

    Тэр өөрөө өөртэйгөө зөрчилдөх тул ширүүн догшин авирлаж, дуугаа хураана. Байн байн харц чулуудан, элдвийг асууж зовоох хэрэггүй. Цаг нь болохоор сэтгэлийг нь зовоож буй бүхнээ чамд дэлгэн ярих болно.

    Хумх (1 сарын 20 – 2 сарын 19)

    Зорьсон зорилгодоо хүрсэн хойно эргэлзээ тээнэгэлзэлд автан эргэн тойронд чамаас илүү хийж бүтээсэн хүн байгаа эсэхийг мэдэхийг хүснэ. Өөрийн гараар бүтээсэн амьдралаа орвонгоор нь сүйтгэж дахин шийнийг бүтээх гэсний хэрэггүй. Түүний оронд бяцхан нэмэлт өөрчлөлт оруулахад хангалттай. Магадгүй чиний сэтгэл хангалуун бус байдал нь хэтрүүлэн ажилласнаас үүдсэн ядаргааны үр дагавар байж болох юм.

    Тэр жижиг сажиг асуудлуудаас болоод сэтгэлээр унаж, өнгөрснийг эргэн санагалзаж, урьд өмнөх шигээ ирээдүйг өөдрөгөөр харж чадахгүй болсон байна. Түүний хувийн алиа салбадай болж, өмнөх хэнэггүй байдалд нь эргүүлэн оруулаарай.

    Загас (2 сарын 20 – 3 сарын 20)

    Чиний дотор нуугдаж байсан супер эмэгтэй ил гарч ирснээр чи аливаа бэрхшээлээс эмээж зугтаахгүй, эрчүүдийн сэтгэлийг амархан эзэмдэж, эрсдэл ихтэй амралтуудыг илүүд үзэж сонгоно. Өөрийнхөө чадвар чадамжийнхаа хязгаарт хараахан хүрээгүй байгаа учир тавьсан зорилгоо аажмаар ахиулаад байгаарай. Гэхдээ үе үе биеэ амрааж, тэнцвэрт байдлаа хадгалах ёстойг бүү мартаарай.

    Тэр ямар ч нөхцөлд диваажинг хэрхэн буй болгож болдгийг сайн мэднэ. Үүний тулд харилцан буулт хийж, бие биедээ хүлцэнгүй хандах нь чухал. Бусдаас сургамж авч, ялих шалихгүй зүйлсээс болж бухимдах хэрэггүй. Энэ чинь л аз жаргалтай амьдралын нууц юм шүү дээ.

    Хонь (3 сарын 21- 4 сарын 20)

    Давж баршгүй саад бэрхшээлээс сүрдэн айж эмээсээр мөрөөдлийнхөө төлөө юу ч хийсэнгүй. Xарин энэ сард аливаад шийдэмгий хандаж, хатуужилтай байж чадвал өөрөө өөртөө хүртэл гайхах болно. Шинэ ажилд орохыг хүсвэл амарч буй газруудаа ойр ойрхон сольж өөрчлөн, тохиолдлын хүмүүстэй танилцаад аваарай. Чиний хувь заяаг санаачилга болон аз хийморь шийдвэрлэх болно.

    Тэр чамд таалагддаг эсэхийг болон түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг мэдэхийг хүснэ. Тэрбээр шулуун шударга хэдий ч, шүүмжлэл, үл ойлголцол зэргийг хэт ойрхон хүлээн авдаг. Тиймээс, үгээ сайн бодож байж хэлээрэй.

    Үхэр (4 сарын 21 – 5 сарын 21)

    Амьдралаас илүү ихийг хүртэхийг хүсэх төдийгүй зорилго зорилтуудаа нэмэгдүүлж, цаг наргүй ажиллаж, унтах хугацаагаа улам багасгасаар байна. Чиний дарамт шахалт доор дурын хаалга үүд нээгдэж, өрсөн хана туурга унана. Тиймээс, цаг тухайд нь эрч хүчээ гамнаж, биеэ энхрийлбэл зохистой. Хайр сэтгэлийн харилцаа оньсон тоглоомыг санагдуулах ба хэвшил болсон арга барил үр дүн үзүүлэхгүй байж мэднэ.

    Тэр магтаал, урмын үг сонсох дуртай. Гэхдээ энэхүү аргыг зөвхөн чи төдийгүй түүний эмэгтэй найзууд нь хүртэл ашигладаг болохыг анхаарна уу. Тэр асуудал бэрхшээлийг сөрж байхдаа сэргэдэг учир түүнийг дуудсан даруйд нь гүйж очоод байхгүй бол хайр сэтгэлийн харилцаагаа хадгалан авч үлдэж чадна.

    Ихэр (5 сарын 22 – 6 сарын 21)

    Эргэлзээ төрүүлсэн асуудлууд чиний оролцоогүйгээр шийдэгдэж, ялалт өөрөө чиний гарт орж ирэх учир тун удахгүй ээлжит баяраа тэмдэглэх цаг ойртох буй заа. Харин оргилуун үдэшлэг цэнгүүний дараа детокс цэвэрлэгээ хийж, бие махбодоо эрүүлжүүлэхээ мартуузай. Мөн яагаад ажлаа оройтож тардаг болсон үнэмшилтэй тайлбарыг бодож олох хэрэгтэй шүү.

    Тэр байгаагаасаа илүү сайн болж харагдахыг хүсэх учир хийгээгүй зүйлийг хийсэн мэт ярих, бодит байдлыг чимэх тал ажиглагдана. Гэхдээ түүний булхайг илчлэх гэж яарах хэрэггүй ч, итгэж байгаа мэт дүр үзүүлээд байх ч шаардлагагүй.

    Мэлхий (6 сарын 22 – 7 сарын 23)

    Хувь заяаны бэлэг бүрийг чимээгүйхэн хүртэж байхын оронд гаднах баглаа боодлыг нээж дотрыг нь харахад гэмгүй. Өөрөөр хэлбэл, тухайн залуу чамд хэрэгтэй у, үгүй юу? Шинээр ирсэн ажлын саналыг хүлээж авах шаардлагатай юу, үгүй юу гэдгийг сайтар тунгааж бодоорой. Чамд оногдох ёстой аз жаргалыг бусад нь хэрхэн хүртэж буйг хөндлөнгөөс харахыг хүсээгүй л бол давруу зангаа зөв гаргахад гэмгүй.

    Тэр чамайг хэрхэн ашиглаж болох талаарх зааварчилгааг боловсруулж байгаа мэт эмзэг талуудыг чинь хөндөж, хариу үйлдлийг чинь ажиглана. Гэхдээ ингэхийн сацуу чамайг хэрхэн баярлуулж болохыг зөвхөн тэр хамгийн сайн мэдэж байгаа нь авууштай.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-08-09 17:33:30
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.