• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-03-11 11:19:36
    Уншсан: 49664
    Сэтгэгдэл: 9

    Мэнгэ чиний тухай их зүйл хэлнэ6970

    Чиний биеийн хаана хамгийн тод мэнгэ чинь байдаг вэ? Мэнгэ чиний тухай их зүйлийг өгүүлнэ шүү. Ташаан дээрээ тод мэнгэтэй бүсгүй олон хүүхэдтэй болохын билэгдэл гэнэ...

    Эрэгтэйчүүдийн мэнгэ:

    Духан дээрх мэнгэ
    Баруун талынх алдар, аз жаргалыг авчирна. Дунд байрлавал аз жаргалтай хайр сэтгэлтэй учирна.

    Чихэн дээр
    Хэнэггvйн шинж.

    Хvзvvн дээр
    Хэрэв баруун талд байрласан бол хvнд хэцvv амьдрал туулахын илрэл. Харин мэнгэ дунд талд голлосон байвал гайхамшигтай тvргэн албан тушаал ахина гэдэгт итгээрэй.

    Эрvvн дээр
    Бусдын хvндлэлийг хvлээдэг.

    Мөрөн дээр
    Таны амьдрал бэрхшээл дvvрэн байх болно. Шар шиг зvтгэж ажиллах юм байна.

    Хавирган дээр
    Баруун талын мэнгэ шийдмэг бус занг илэрхийлнэ. Зvvн тал дээр бол хошин шогийн мэдрэмж сайтай.

    Нуруун дээр
    Нээлттэй, шударга хvн. Заримдаа жаахан яншаа.

    Өгзгөн дээр
    Залхуурах дуртай, амархан бууж өгдөг.

    Бэлэг эрхтэн дээр
    Өгөөмөр, шударга зан чанартай. Биеэ аятайхан авч явж чаддаг. Гэрлэлт аз жаргалтай байна. Баян болж чадахгvй ч гачигдахын зовлонгvй амьдарна.

    Цавин дээр
    Баруун талынх эд баялаг, нэр хvндийг авчирна. Зvvн мэнгэ өвчин зовлон, ядуурал.

    Эмэгтэйчүүдийн мэнгэ:

    Хөмсгөн дээр
    Баруун хөмсгөн дээр бол аз жаргалтай гэрлэлт, зvvн дээр байвал эсрэгээр.

    Нvдний орчим
    Нvдний орчим дэх жижиг мэнгэ нь тайван, тогтуун зангийн илрэл.

    Хацар дээр
    Баруун тал дээр бол хайр сэтгэлийн учрал ихтэй, зvvн хацрынх амжилтанд хvрэхэд саад тотгор элбэг тохиолдохын шинж.

    Хамар дээр
    Ямар ч зvйл сэдсэн бvтэмжтэй байхын билэгдэл.

    Уруул дээр
    Хөгжилтэй зангийн шинж. Мэдрэмжтэй, тансаглах дуртай, хариуцлагаас мултарч чаддаг. Дээд уруул дээр мэнгэтэй бол маш эмэгтэйлэг, аальгvйн илрэл.

    Цээжин дээр
    Баруун талынх бол хэт туйлшрамтгайн шинж. Мандан сэргэх, унан доошлохтаны амьдралд ээлжилнэ. Цээжний зvvн талд байрласан мэнгэ өгөөмөр, мөн жаахан хөнгөмсөг зангийн илрэл.

    Бэлхvvс дээр
    Олон хvvхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам хvvхэд олширно гэсэн vг.

    Мөрөн дээр
    Vргэлж аз хийморьтой байна. Харин зvvн талын мэнгэ мөнгө, санхvvгийн бэрхшээлтэй учирч болзошгvйн дохио.

    Сарвуун дээр
    Хар бараан толбо, мэнгэтэй бол эд баялаг, аз жаргал, гайхамшиг таныг vргэлж дагалдаж байхын билэгдэл.

    Гаран дээр
    Танд амжилт, аз жаргал авчрах авьяас бий.

    Шагайн дээр
    Ажилч хичээнгvй, эрч хvчтэй, биеэ даасан зан чанарын илрэл.

    Бэлэг эрхтэн дээр
    Эрдэмтэй, ген сайтай хvvхэд төрvvлэхийн шинж.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-03-11 11:19:36
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-03-11 14:05:17
    АЛГАН ДЭЭРЭЭ МЭНГЭТЭЙ БОЛ ЯААДЫН БОЛ?
    Зочин - 2016-03-11 15:41:22
    tseejnii yg gold bairlasan menge yaadiin bol
    Зочин - 2016-03-11 19:13:24
    TtMKdnice
    Зочин - 2016-03-11 23:06:45
    pee yuman deeree 2 mengeteishde kkk
    Зочин - 2016-03-11 23:29:29
    tseej golloson mengeniih baihgui bna
    Зочин - 2016-03-11 23:35:31
    гуя яадаг юм бол бас шилбэ
    Зочин - 2016-03-12 04:02:25
    alga ba huruunii salaan dahi menge bol vrelgen , mungu chin zugeer l ursaad bhiin shinj
    Зочин - 2016-03-13 03:58:39
    Hudlaa bnoo
    Зочин - 2017-09-02 10:01:24
    Эрэгтэй дээр нь хүзүү нтр гэж байх юм. Эмэгтэйд нь алга. Эмэгтэй хүний хүнийн дээр мэнгэ байдаггүй хэрэг үү? лол