• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-03-02 18:11:40
    Уншсан: 30696
    Сэтгэгдэл: 5

    Чи амжилт атгах одонд төрсөн болов уу6948

    Чи амжилт атгах одонд төрсөн нэгэн мөн болов уу? эсвэл амжилтаас айдаг нэгэн юм болов уу? Өөрийгөө нэг сонжоод үзээрэй.

    1.Найз чинь чамайг чиний мөрөөдлийн ажлыг хийдэг хүнтэй танилцуулж өгье гэлээ. Энэ тохиолдолд чи яах вэ?
    a) Маргааш нь түүн рүү зав чөлөөтэй цагуудаа мейлдэнэ. Уулзалт зохион байгуулахад нь амар гэж бодоод.
    b) Нөгөө хүнийх нь утсыг 24 цагийн дотор асууж, өөрөө холбоо барина.
    c) Найздаа  баярлалаа гэж хэлээд холбоо барихыг нь хүлээнэ.

    2.Дарга чинь баасан гарагийн үдэш болох ажил хэргийн үйл явдалд чамайг урина. Гэхдээ урилгынхаа төгсгөлд ирэхгүй ч байсан болно гэвэл чи яах вэ?

    a) Бусад ажлаа цуцлаад шууд очино. Даргатайгаа нүүр тулан ярих сайхан боломжийг юу гэж алдахав.
    b) Тоохгүй өнгөрнө. Хэрэв  намайг очоосой гэж хүссэн бол заавал оч гэж хэлэх л байсан. Тэгээд ч миний ажлын долоо хоног Баасан гарагийн 17.00  цагт дуусдаг.
    c) Бүтэн оройжингоо байж чадахгүй ч гэсэн бараагаа харуулна. Найдвартай гэсэн хичээл зүтгэлээ харуулах хэрэгтэй.

    3.Хамт ажилладаг хэдэн хүн чинь  санаандгүй ажлаасаа халагдлаа. Чамд ямар санагдах бол?
    a) Ашгүй дээ, тэд арай гэж замаас зайллаа гэж олзуурхаж,  өрсөлдөгчгүй гэрэлтэх боломж олдсонд нууцхан баярлана.
    b) Улам хичээж, танилын хүрээгээ тэлнэ. Хойроглож суух цаг биш гэж бодно.
    c) Ажилтай байгаагаа азтайд тооцно. Гэхдээ удахгүй халагдах вий гэсэн айдас төрнө.

    4.Удаан хугацаагаар үерхсэн найз залуугаасаа хол газар сайн их сургуульд орвол чи яах вэ?
    a) Сургуулиа дараа жил хүртэл хойшлуулна. Жилийн дараа найз залуугаа боломжтой болохоор нь хамт явах гээд.
    b) Компьютертээ Skype суулгана. Орчин үеийн холын зайны үерхэл байж яагаад болохгүй гэж?
    c) Сургуульдаа явна. Гэхдээ гэртээ байн байн ирэх тийзнийхээ мөнгийг хадгалж эхэлнэ.

    5.Чухал шийдвэр гаргах үедээ чи яадаг вэ?
    a) Найз, гэрийнхэн, хамт ажилладаг хүмүүсээсээ асууна.
    b) Зөн совингоо чагнана.
    c) Толгойд анх орж ирснээ л сонгоно.  Ингэх нь хамгийн шилдэг арга байдаг.

    7-ООС 10 ОНОО

    “Түрэмгий”  амжилт
    Хонгор минь, чи их хурц юм аа. Урагш ахихдаа гаргадаг савар чинь ч гэсэн. Хүмүүсээс зөвхөн тусламж харж, эсвэл тэднийг өөртөө саад болгохгүйн тулд замаасаа холдуулах талаар боддог чинь, хандлагаа ийм сөрөг зүйлд хэт төвлөрүүлдэг чинь л жаахан тиймхэн байна.  Энэ тал чинь бусдад хэт түрэмгий, амиа хичээсэн юм шиг харагддаг. Ингэснийхээ оронд  эрх мэдэлтэй хүмүүст яаж үнэт хөрөнгө болж чадах вэ гэж бод. Тэгвэл багийн тоглолтыг илүүд үздэг  хүмүүс чамайг хүндэлнэ... Яваандаа шагнах магадлал ч өндөр байна.

    4-ӨӨС 6 ОНОО

    Чи угаасаа л амжилтын эзэн
    Чиний амжилтын нууц бол их энгийн.  Чи боломжийг алдалгүй шүүрч чаддаг. Бас шаардлагатай үед буулт хийх чадвартай. Ажлынхаа цагаас гадуур ашигтай, хэрэгтэй  үйл ажиллагаанд оролцох аргаа олж,  хувийн амьдралаа золиослохгүйгээр дээд сургуульд орж чаддаг. Ажилдаа хичээнгүй, ажлынхаа орчин дахь ямар ч  бүрхэг байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлдэг. Салбартаа шат ахих арга замуудыг хайсаар л бай. Шүтэн биширдэг,  амжилттай карьертай яваа эмэгтэйтэй яриа хийвэл дараагийн том алхамаа яаж хийх санаагаа олж авч чадна.

    0-ЭЭС 3 ОНОО

    Амжилтаас Ичигч
    Хүлээ-харзна гэдэг уриа чинь дуртай амттан шиг чинь гоё. Гэхдээ амжилтын уриа амттан шиг биш, ажил шиг чинь авьяас,  эрх мэдлийн хослолд хамрагдах ёстой.  Бусдыг холбоо тогтоож өгнө, шийдвэр гаргаж өгнө гэж найдах нь чамайг залхуу, сонирхолгүй харагдуулдаг. Илүү санаачлагатай байх цаг болжээ. Долоо хоног бүр нэр хүндээ сайжруулах нэг жижиг зүйл хий. Жишээ нь, ахлагчдаа санаагаа хүргэж,  нэмэлт хариуцлага хүлээх хүсэлтэй байгаагаа хэлж болно шүү дээ.

    ОНОО: 1. a–1, b–2, c–0; 2. a–2, b–0, c–1; 3. a–2, b–1, c–0; 4. a–0, b–2, c–1; 5. a–0, b–1, c–2

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-03-02 18:11:40
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-03-03 17:21:28
    TtMKdnice
    Зочин - 2016-03-03 19:18:37
    nice gj bichdeg hun tanaid neg shirheg medee bolgonii chin door bh ymaa hhahaha tegeed en onoog yaj tsootsohoo buren oruulaachee eeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
    Зочин - 2016-06-09 13:17:31
    tiimee 6
    Зочин - 2016-09-03 14:56:36
    6
    Зочин - 2017-01-23 23:38:37
    hmm ymr te1 ym bee