• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-11-18 13:17:05
    Уншсан: 11616
    Сэтгэгдэл: 1

    Сургамжит өгүүллэг: Гэр бүлийн үнэ цэнэ7454

    Цэв цэвэрхэн зовлонгийн ямар ч хольцгүй хайр гэж байдаггүй юм” В. Шекспир

                                                                                        Image result for asian family                                                     

    Хоёр залуу, хоёр бүсгүйд амьдралд нь түшиг болох хань нь болохыг санал болгожээ.

    Эхний залуу нь: –Би зөвхөн зүрх сэтгэлээ л өгч чадна. Харин хүнд хэцүү замыг хамтдаа туулахыг зөвшөөрсөн хүнд л би зүрхээ өгөхөд бэлэн.

    Харин нөгөө залуу нь: –Надад том сайхан ордон бий. Тэнд л би заяаны хань болох бүсгүйтэйгээ амьдралын сайн сайхныг мэдэрмээр байна.

    Бүсгүйчүүдийн нэг нь бодсоны эцэст ингэж хариуллаа:  –Аялагч залуу чиний санал болгосон зүрх надад дэндүү давчуу мэт санагдаж байна. Чиний зүрх миний алганд багтах төдий л байна. Харин миний орших газар бол уужим, саруул, гэрэл гэгээтэй, надад аз жаргал авчрах ёстой. Тиймээс, би ордонг сонгож байна. Гэрэл гэгээ ихтэй газар аз жаргал оршдог гэдэгт би итгэж байна.

    Ордон санал болгосон залуу үзэсгэлэнт бүсгүйг гарнаас нь бариад: –Чиний гоо үзэсгэлэн миний гайхалтай ордонд сайхан зохино гээд бүсгүйг гэртээ дагуулаад явлаа.

    Харин хоёр дахь бүсгүй зүрх санал болгосон залууд гараа сунгаж, чимээгүйхэн өгүүлнэ: –Энэ хорвоод хүний зүрх сэтгэл шиг дулаахан тохилог зүйл гэж байхгүй. Хамгийн том ордон хүртэл энэхүү ариун газартай хэрхэн дүйцэж чадах билээ?

    Ийнхүү бүсгүй зүрх сэтгэлээ өгсөн залуутайгаа хамт аз жаргалын эрэлд одлоо. Тэр хоёрын зам амар байсангүй ээ. Олон ч саад бэрхшээлтэй учирсан ч, хайртынх нь зүрх сэтгэл түүнийг дулаацуулж, тайвшруулж, аз жаргалын мэдрэмж тэр хоёроос огтхон ч салаагүй юм.

    Бүсгүйд жижигхэн зүрх нь хэзээ ч давчуу мэт санагдаж байсангүй. Учир нь хайраас ялгарах халуун илч нь зүрхийг улам томруулж, амьтай бүхэн дотор нь өөрийн орон зайгаа олж чадсан билээ.

    Замын төгсгөл нь уулын оргилд үүлэн дунд нуугдсан байх бөгөөд тэндээс цацрах гэрэл гэгээ нь хосуудыг дулаацуулж, тэр хоёр аугаа их хайрыг мэдэрч, хүний аз жаргал зүрхээр нь дамжиж ирдэг юм байна гэдгийг тэд ойлгожээ.

    Харин ордны баян тансаг амьдралыг сонгосон үзэсгэлэнт бүсгүй нь тэрхүү саруулхан, гэрэл гэгээтэй ордноос таашаал аваад удсангүй. Ордон хичнээн том байсан ч хэмжээ хязгаартай юм байна гэдгийг ойлгосон бөгөөд алтадсан торонд орсон мэт түүнд санагдаж, дуу дуулах нь байтугай амьсгалахад ч давчуу боллоо. Тэр цонхоороо нэг шагайж, байх суух газраа олохгүй багануудын дунд нааш цааш гүйлдэх боловч гарах гарцыг олсонгүй. Тэгтэл цонхны цаанаас гайхалтай сайхан амьдрал цэцэглэсээр л ....

    Хүмүүс өөрсдийгөө шувуу гэдгийг мартжээ. Тэд өөрсдийгөө нисэж чадна гэдгээ ч марсан байна. Тэд уужим саруул тал байдгийг, хязгаар үгүй далай байдгийг тэд мартаж орхижээ. Аливаа сонголтыг хийхдээ зүрх сэтгэлээ чагнадаг болохоос биш, хүйтэн, цэвдэг, тооцоотой мэдрэмжгүй оюун ухаандаа захирагдах ёсгүй. Аз жаргалыг гараа сунгах төдийд авч болдоггүй, аз жаргалын араас хүнд хэцүү, урт удаан замыг туулдаг гэдгийг хүмүүс умартжээ. Тэгтэл үүнд л хүний амьдралын мөн чанар оршдог юм шүү дээ. Гэхдээ энэ тухай яг одоо эргэцүүлэн бодвол оройтоогүй ч байж мэдэх юм шүү. 

    Фото эх үүсвэр: HMI

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-18 13:17:05
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2017-02-11 18:11:14
    Сайхан түүх байна, баярлалаа.