• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2015-12-29 17:28:34
    Уншсан: 28524
    Сэтгэгдэл: 6

    Өөрийгөө бусадтай бүү харьцуул6769

    Уржигдар тун сайхан дулаахан өдөр байсан тул жаахан салхинд алхмаар санагдан зайсан толгойд гарлаа. Улаанбаатар минь энэ хэдэн жилд ямар их өөрчлөгдөв дөө. Хотын барилга байшин, зам дээгүүр хөлхөлдөх машинууд гээд л их л өөрчлөгдсөн байна.

    Зайсанд баригдсан үзэмж өнгө сайхан орон сууц хаусууд тансаг сайхан харагдана. Өөрийн эрхгүй би гэдэг хүн чинь энэ сайхан хаусанд ямар хүмүүс амьдардаг юм болдоо хэмээн бодлоо. Мөн гудамжинд сойгоотой тансаг сайхан суудлын тэрэгнүүдийг харж ийм сайхан унааг би хорин жил ажиллаад ч авч чадахгүйдээ хэмээн гаслав. Ер нь би чинь эдгээр хауст амьдардаг хүмүүс болон тэр үнэтэй машин унадаг хүмүүсийн хажууд гуйлгачин юм байна гэдгээ ойлгов. Ийнхүү бодон явсаар хотын төвд орж ирлээ. Драмын театрын хажуугаар өнгөрөөд гарч байтал нэг сайхан хоолны үнэр үнэртэх нь тэр. Халаасанд минь гучаад мянган төгрөг байсан болохоор нэг сайн идээд авья ямар хамаатай юм бэ хэмээн шийдэн нэгэн аятайхан газар орлоо. Ая тухтай сайхан орчин намайг угтлаа би ч хоосон ширээ олж аваад хоолны цэсийг юун түрүүн үзэв. Тэгтэл миний мөнгө чинь нэг л салат нэг л шил шар айраг авч хүрэх юм байна гэдгийг олж хараад жаал балмагдав. Дараа мөнгөтэй болсон хойно орьё хэмээн өөртөө хэлж хүмүүст анзаарагдахгүйг хичээн ресторанаас хурдан гарч одов. Ичмээр ч юм шиг. Харин цааш хэд алхаад би тийм үнэтэй газар ороогүй дээ баярлах шиг болж билээ. Ер нь хүмүүс их хөрөнгө мөнгөтэй болсон байна шүү тэгтэл би гэдэг амьтан дуртай газраа ороод дуртай хоолоо идэж чадахгүй байх гэж дээ хэмээн өөртөө гутарлаа. Тийнхүү эрэгцүүлэн бодож байгаад нэг мэдэхэд улсын их дэлгүүрийн өмнө ирсэн байлаа. Тэгээд л хажууд байх нэг цайны газар ороод нэг сайн идэж авлаа. Гараад иртэл үүдэнд өлгийтэй хүүхэд тэвэрсэн нэг бүсгүй гуйлга гуйгаад сууж байна үүнийг харангуутаа би зог тусав. Юун тансаг сайхан амьдрал юун ая тухтай орчин хүнд гэр орон хоол унд л хамгаас чухал байхад тэдгээр нь ч байхгүй гачигдаж байгаа хүмүүс байна шүү дээ. Юу билээ нээрээ надад нилээд мөнгө үлдсэн шүү дээ гэж бодоод би нөгөөх бүсгүйд хэдэн төгрөг өглөө. Ресторан миний мөнгө төгрөгөөр гачигдахгүй нь тодорхой харин тэр миний өгсөн хэдэн төгрөг ээж хүү хоёрт ямар их хэрэгцээтэй байсныг хэн ч хэлж мэдэхгүй биз ээ.

    Би энд ядуу хоосон баян тарганы ялгааг их болж байна энэ тэрээ гэж ярихгүй. Миний ухаарсан зүйл гэвэл өөрийгөө бусадтай харьцуулна гэдэг нь хөөрхийлэлтэй чанар юм байна гэдгийг олж харснаа хэлэх гэсэн юм. Энэ хорвоо дээр надаас илүү баян чинээлэг хүмүүс байх л болно. Мөн надаас ядуу зүдүү хүмүүс ч гэсэн байх л болно. Надаас ухаантай надаас илүү мэдлэг боловсролтой хүмүүс ч байгаа мөн надаас сул дорой хүмүүс ч бий гэдгийг ухаарсанаа хэлмээр байна. Тиймээс би өөрийгөө бусадтай харьцуулна гэдэг нь би өөрийгөө үргэлж сэтгэл дундуур явдаг хүн юм уу эсвэл сагсуу дээрэнгүй хүн болж хувиргах юм шиг надад санагдсан билээ. Аз жаргал гэдэг чинь өөрийгөө бусадтай харьцуулахгүй өөртөө сэтгэл хангалуун байхыг хэлдэг ч юм шиг санагдаад явчихсан шүү.

    Тийнхүү бодолдоо хөтлөгдөн алхсаар би гэртээ харилаа. Хайрт эхнэр минь намайг энхрийлэн угтаж авсан нь тэр өдрийн минь хариу болсон юм даа.

    Khash67

    Хаш Cosmo бүсгүйчүүдтэй өөдрөг, сургамжтай, сайхан түүхүүдийг өдөр бүр хуваалцаж байх болно. Нийлэлийн тухай санал хүсэлт, асуулт хариулт байвал [email protected] имейл хаягаар явуулж байгаарай, бүсгүйчүүд минь. 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2015-12-29 17:28:34
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2015-12-29 18:08:01
    Харин тиймээ, заримдаа өөрийгөө бусадтай харьцуулаад энэхэн биеэ зовоочихоод байгаа. Уг нь хэрэггүй гэдгийг нь мэддэг хэрнээ өөрийн эрхгүй бодчихсон шаналчихсан байж байдаг.
    Зочин - 2015-12-30 12:47:32
    tiin shv te
    Зочин - 2015-12-30 21:10:26
    haayaa ch ingej gutrah uy gardag shuu ghde bs zarim humuusees iluu shn zuils nadad bgaa gj bodood l taiwshirdag shu huurhun ur mine bs hani mine l bwal boloo
    Зочин - 2015-12-31 17:46:52
    TtMKdnice
    Зочин - 2016-01-05 14:41:32
    байгаадаа сэтгэл хангалуун , гол нь эрүүл, элэг бүтэн байх, хааяа бусадтай харьцуулах үе байсан ч өөрөөрөө, сайхан хань, үр хүүхэд, гэр орноо хараад би юугаар дутсан юм гэж боддог шүү, сайхан амьдралын эхлэл сайхан бодол гэдэг шүү миний монголчуудаа.
    Зочин - 2016-01-10 18:03:30
    utgagui ym. bayjih hregtei tedend ataarhaj huchee sullahiin orond tednees suralkts bayj tgd ter gazraa orj hooloo id humuust ch buyn bol gj helmeer bn