• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2017-06-15 15:44:06
    Уншсан: 872
    Сэтгэгдэл: 0

    Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн шинэ салбар7588

    Улаанбаатар хотын хойд хэсэг буюу хүн амын нягтрал ихтэй бүсийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудлын “Оргил” худалдааны төвд нээлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал Дүнжингарав, Мишээл, Драгон салбарыг зорьж, цаг хугацаа алдах шаардлагагүй болж төрийн үйлчилгээг  нэг дороос түргэн шуурхай авах боломж нээгдэж байна.

    Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараас иргэд архив, улсын бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, худалдаа үйлчилгээний салбарын бүхий л үйлчилгээг авах боломжтой. Нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах бөгөөд тус салбар нь өдөрт 1220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай байна.

    Хотын дарга С.Батболд нээлтийн үгэндээ “Тус салбарыг байгуулснаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 35 мянган өрхийн 140 мянга гаруй иргэнд болон бусад дүүргийн дамжин өнгөрч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж байна. Цаашид төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн зарим үйлчилгээг иргэд хорооноосоо авах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг гэрээсээ цахимаар авдаг болгохоор төлөвлөж байна. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нь та бүхний хэрэгцээнд нийцсэн үйлчлүүлэхэд таатай орчин байгаасай гэж хүсч байна.” гэлээ.

    Нээлтийн үеэр УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараар үйлчлүүлсэн анхны иргэдтэй уулзаж, гарын бэлэг, дурсгалын зүйл гардууллаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн залуу хосууд шинэ төрсөн ихрүүдийнхээ төрсний гэрчилгээг хотын даргаас гардаж авсан байна.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-06-15 15:44:06
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.