• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2017-01-10 13:00:31
    Уншсан: 8423
    Сэтгэгдэл: 0

    2017 онд хамгийн их хүлээлт үүсгээд буй 10 кино7538

    10. ALIEN Covenant

    Бидний мэдэхээр Prometeus киноны дараагийн анги буюу бидний бүүр эртнээс  буюу 1979 оноос хойш мэдэх Харийхан /Alien/ киноны өмнөх үйл явдлыг харуулах юм. Ерөнхий найруулагчаар Ridley Scott өөрөө ажиллаж байгаа бөгөөд гол дүрд Micheal Fassbender, Billy Crudup нар тогложээ.

    9. Spider Man Homecoming

    Sony Spiderman-ы цувралыг хийхээр 2 удаа 5 кино хийж оролдсоны эцэст  Marvel Movies киноны эрхийг буцаан авснаар багаасаа Хүн аалз хүүхэлдэйн киног үзэж өссөн бидэнд маш өндөр хүлээлт үүсгээд байгаа юм. Үнэхээр ч өмнөх 5н киноноос илүүг Capitan America Civil Wars дээр гарсан 5минутандаа гаргаж чадсан. Дээрээс нь бидний хайртай RDJ туслах дүр бүтээж байгаа.                                          

    8. Fast 8 / The Fate of the Furious

    Fast and the Furious цувралууд нь 2001 оноос хойш 8 дахь киногоо бидэнтэй хүргэх гэж байгаа билээ. Галзуу хурд киног Paul Walker-гүйгээр төсөөлөхөд хүнд байгаа боловч түүний дүү Cody Walker  шинэ гарах энэхүү кинонд тоглож магадгүй гэсэн яриа тараад байгаа юм.

    7. Kong Skull Island

    King Kong, Godzilla 2 нь кино ертөнцөд дэлхийн хамгийн том амьтанаар дүрслэгддэгээрээ үзэгч олонд алдартай. 2014 онд Godzilla киног бидэнд хүргэсэн хамт олон энэ удаад хэн бүхний айж гайхаж хайрлан үзэх дуртай  сармагчин King kong-ыг дахин дэлгэцнээ амилуулахаар болж ээ. Трэйлэрээс үзээрэй энэ удаад арай л аварга том байгаа ч юм шиг.

    6. Wonder woman

    Feminism хүчээ авч эхэлсэнээс хойш хүчирхэг эмэгтэйчүүдийн дүр үзэгчдийн сэтгэлийг будаах болсон билээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн нэг төлөөлөл болон супер баатар Wonder woman-ы дүр нь бидний өмнө кино болон амилахад баараг л бэлэн болоод байна. Тэсэн ядан хүлээж байгаа залуучууд цөөнгүй л байгаа байх.

    5. War of the planet of the apes

    Бичин гариг цувралын 3дах кино мөн энэ онд нээлтээ хийхээр бэлдэж байгаа бөгөөд өмнөх 2 киног нь үзсэн хүмүүс хүн төрлөхтний мөхөл ямархуу замаар ирэхийг үзэхийг хүсч л байгаа байх.

    4. Dunkirk

    Christopher Nolan-ы удаан хүлээлгэсэн бүтээл дэлгэцнээ тавигдахад бэлэн болоод байгаа бөгөөд энэ жилийн Oskar-ын шагналыг түүнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа сурагтай.

    3. Guardians of the Galaxy Vol.2

    2014 онд хэний ч бодоогүй кино үзэгчдийг болон кино шүүмжлэгчдийг цочоон гарч ирсэн бол энэ жил volume2.0-оо гаргахаар зэхэж байгаа бид ч хүлээж байгаа нь дамжиггүй бид бүгд л BABY GROOT-ийг үзмээр л байна.

    2. Justice League

    DC comics-оос гаргах гэж байгаа 2дох блокбастер бол яалт ч үгүй энэ юм. DC comics-ийн Marvel movies-ээс ялгарч байгаа тал нь харанхуй тон илүү хүнд сериозны байдал нь юм.

    Шилдэг 10-т багтаагүй ч гэсэн өндөр хүлээлттэй байгаа кинонууд:

    Pirates of the Caribbean  Dead men tell no Tales

    Beauty and the Beast

    The Lego Batman Movie

    Kingsman The Golden Circle

    John Wick Chapter Two

    Ghost in shell

    Mummy

    Transformers The Last Knight

    1. Star wars Episode VIII

    2016-2020 он бол киноны fan boy байхад хамгийн сайхан жилүүд байхнээ. Бага байхын л Оддын дайн киног шимтэн үздэг байсан бидэнд 8 дахь анги бидэнд “Rey гэж хэн бэ? Luke энэ олон жил юу хийж байв? Ren яасан бол? Finn жедай уу?” гэх мэт тайлагдаагүй нууцуудаасаа дэлгэнэ гэдэгт итгэн хүлээх л үлджээ.

    Image result for Star wars Episode VIII

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-01-10 13:00:31
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.