• Трэнд
  • Оддын стиль
  • Fashion story
  • Cosmo зөвлөж байна
  • 2017-07-04 18:17:34
    Уншсан: 9582
    Сэтгэгдэл: 0

    Энэ зуны үсний трэндийг хэн тэргүүлж байна вэ?7589

    Алдарт Kristen Steward  үсээ бараг хусуулчихсан гэхэд болно. Цэрэг шиг тарчигхан үсээ өмнө нь тэрээр шараар будуулж байсан удаатай. Харин тавхан хоногийн өмнө өөрчилж бууруултуулснаар ерээд оны алдарт Backstreet Boys хамтлагийн Aj  шиг явах болов. 

    Жүжигчин Taraji P.Henson мөн л хэдхэн хоногийн өмнө үсээ хурганы үс шиг буржийлгаж орхив. Богинохон буржгар түүний энэ үс мөнгөлөг цацган ээмэг, шигтгээтэй нарны шилтэй янзтай зохиж байгааг нь хараарай.  

    Дөрвөн зуун дөчин сая долларыг олж үзэгчдийг байлдан дагуулж чадсан La La Land-ийн од Emma Stone үсээ гялалзсан шаргал болгожээ. Унаган үсээ дахин сэргээсэн нь  шинэ киноны дүртэй нь холбоотой байж ч болох юм. Гэхдээ энэ  шоколадан бор үс ч гэсэн түүнд гайхалтай зохидог байсан юм.

    Америк дуучин Frank Ocean Нью-Йоркийн гудамжаар алхахдаа эрчүүд ч гэсэн сарнайн ягаан өнгөөр  үсээ будаж болдгийг зоригтойгоор нотлон харууллаа.

    Мексикээс гаралтай алдарт жүжигчин Salma Hayek тавдугаар сард болсон Каннын кино наадамд ирэхдээ тэнд цугларагсдын   амыг ангайлгасан юм. Учир нь тэр үсээ сарнайн ягаан өнгөөр будаж бага зэргийн долгионтуулсан нь үнэхээр содон харагдаж байв.

    Бага наснаасаа урт хар үсээ өөрчлөөгүй Selena Gomez богино үстэй тачаангуй зургаа Instagram-даа нийтэлжээ. Нойтон үстэй, энгэрээ задгайлж ихэмсэгээр авахуулсан түүний энэ зураг хоёрхон сарын өмнө олонд түгсэн ч одоо хүртэл Instagram-д тэргүүлсээр л байна.

    Загвар өмсөгч, жүжигчин Cara Delevingne хаврын сүүлийн сард үсээ хэд хэд өөрчлөөд амжив. Өмнө нь тэр мөр шүргэсэн шаргал үстэй байснаа тоглож буй Life in Year кинондоо зориулан Pixie стилээр  тайрсан билээ. Харин хэдхэн хоногийн дараа халзан толгойтой явж буй зураг нь олонд түглээ.

    Бэлтгэсэн: Б.Энхжаргал 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-07-04 18:17:34
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.