• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2016-12-12 17:29:14
    Уншсан: 7636
    Сэтгэгдэл: 0

    Google харилцааг чинь аврах 5 тохиолдол7506

    Дэлхийн хамгийн том хайлтын системийн шинэ технологи хайр дурлалын амьдралд чинь зөвлөх багш болж чадна.

    Cosmo-чууд Google-ийн түгээмэл технологийг ашиглах боломжтой эсэхийг туршиж үзлээ. Энэ технологи хайр, дурлалын амьдралд чинь тохиолдож болох эрсдэлээс сэргийлэх баталгаа гаргаж байна. Тэр яг л “Хайрын 101”. Чшшшш... Чи бидэнд удахгүй талархана!

    1. Илгээх сонголтыг буцаах

    Бид явуулахыг хүсээгүй и-мэйл санаандгүйгээр илгээж үзсэн, хашгирсан, хаширсан. Харин одоо Undo Send товчлуурын ачаар и-мэйл явуулсныхаа дараа болиулах 5 секундын нөөцтэй боллоо!

    Идэвхжүүлэх: Gmail-д нэвтэр. Settings тохиргооны Labs цэсийг сонгоно. Тэгээд доош нь гүйлгэж Undo Send сонголтын Enable товчийг дарж идэвхжүүлнэ. Тэгээд сүүлд нь Save Changes хийж сонголтоо хадгална.

    2. Хуваалцдаг хуанли

    Та хоёр бие, биенийхээ цагийн хуваарийг мэдэхийн завгүй ажилладаг  уу? Google дээр дундын хуанли гаргавал нэг нь нөгөөгийнхөө төлөвлөгөөг төвөггүйхэн мэднэ.

    Идэвхжүүлэх: google.com/calendar руу ор эсвэл gmail хуудасныхаа зүүн дээд буланд байгаа Calendar цэс дээр дар.

    3. Гар утасны сануулга

    Хийх ажлын жагсаалт чинь хэтэрхий урт байна гэж үү? Тэгвэл Google Calendars-ийг идэвхжүүлээд амжуулах ажил, төлөвлөсөн уулзалтуудынхаа тухай сануулгыг гар утсандаа мессэжээр хүлээн авдаг болчих.

    Идэвхжүүлэх: Хуанли дээрээ шинэ үйл явдлыг тэмдэглэ. Тэгээд Edit Event Details цэсийг сонгоод SMS Remider буюу гар утасны сануулга гэснийг сонго.

    4. Хадгалахгүйгээр чатлах

    "Off the record" буюу хадгалахгүйгээр чаталснаар найз залуутайгаа өрнүүлсэн халуухан чатууд чинь хэзээ нэгэн цагт ил гарч, ичгүүртэй байдалд орохоос  чамайг хамгаална.

    Идэвхжүүлэх: Чатны дэлгэцийн зүүн доод буланд байгаа Options-руу ороод Go Off The Record сонголтыг дараад л гүйцээ.

    5. Чамайг шалгана

    Үдэшлэг ид дундаа байхад халсандаа и-мэйл бичихээр шийдэх үе бидэнд олон. Mail Goggles-ийг ашиглавал маргааш өглөө сэрээд харамсах хэрэг гарахгүй. Яагаад? И-мэйл ашиглаж эхлэхийн өмнө чамаас маш энгийн математикийн асуулт асууж согтуу эсэхийг чинь шалгадаг.

    Идэвхжүүлэх: Gmail-ийнхээ Settings рүү ороод Labs цэсийг сонго. Тэгээд доош нь гүйлгэж Mail Goggles цэсний Enable хэсгийг идэвхжүүлнэ. Эцэст нь Save Changes хийж, сонголтоо хадгална.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-12-12 17:29:14
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.