• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2016-01-07 10:47:47
    Уншсан: 9504
    Сэтгэгдэл: 5

    Eddie Redmayne: Бүх талаараа өвөрмөц залуу 6790

    Нэр: Эдди Редмэйн (Eddie Redmayne)
    Төрсөн он, сар, өдөр: 1982 оны нэгдүгээр сарын 6.
    Төрсөн газар: Англи, Лондон
    Орд: Матар

    2015 оны Оскарын наадмаас “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин” номинацид өрсөлдөж, Алтан хүнийг атгаж чадсан, Английн жүжигчин Eddie Redmayne-ын намтартай танилцъя. 2015 оны сүүлд нээлтээ хийсэн “The Danish girl” киногоороо тэрээр олны хайрыг улам их татсаар байгаа.

    Eddie Redmayne 1982 онд Англид төрсөн бөгөөд ээж Patrica нь нүүлгэлтийн бизнес эрхэлдэг, аав Richard Redmayne нь уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлдэг нэгэн байв. Тэрээр төрсөн нэг ах, эрэгтэй дүүтэй бөгөөд эх ондоотой 2 дүүтэй юм.

    Тэрээр Английн алдарт Eton коллежийг төгссөн ба Английн угсаа залгамжлах ханхүү Prince William-тай нэг ангид суралцдаг байжээ. Cambridge-д Урлагийн түүх судлалын чиглэлээр мөн суралцаж төгссөн.

    Eddie өсвөр наснаасаа эхлэн загвар өмсөж эхэлсэн бөгөөд түүний эцэг эх нь урлагийн хүн болохыг дэмжиж, энд тэндхийн драмын хичээлд суулгадаг байв. Түүний хамгийн анхны дүр нь ядуусын хорооллын хүүгийн дүр байжээ. Энэ цагаас эхлэн бяцхан хүү драмын жүжигт тоглосоор мэргэжлийн жүжигчин болох бэлтгэл хангагдсаар байв.

    Тэр хамгийн анх 2006 онд “Like Minds” кинонд тоглож, энэ цагаас хойш “The good Shepherd”, “Powder Blue”, “Savage Grace”, “Jupiter Ascending”, “Black death”, “My week with Marilyn” зэрэг кинонуудын гол болон туслах дүр бүтээсэн.

    2014 онд гарсан алдарт Stephen Hawking-ийн намтраас сэдэвчилсэн “The Theory of everything” киноны гол дүрийг бүтээж, Оскарын наадмаас шилдэг гол дүрийн жүжигчин шагналыг хүртсэн юм. Загвар өмсөгчийн хувьд тэр Burberry-гийн нүүр царайгаар 2 удаа тодорч, Alex Pettyfer болон Cara Delevingne нартай зураг авалтанд оролцож байсан. 2012 онд Vanity Fair сэтгүүлээс Eddie-г хамгийн сайхан хувцасладаг залуугаар тодруулж, GQ мөн адил Английн хамгийн дэгжин 50 залуусын тоонд оруулж байв.

    Eddie бол хайр сэтгэлдээ үнэнч нэгэн. Тэрээр 2012 оноос эхлэн коллежид хамт суралцаж байсан Hannah Bagshawe гэх бүсгүйтэй болзож, 2014 оны 5-р сард сүй тавьж, тус оныхоо 12-р сард хуримаа хийсэн юм. Залуу хосууд анхны хүүхдээ өлгийдөн авахаар сэтгэл догдлон хүлээж байгаа.

    Олон шилдэг бүтээлээр бидний танил болсон жүжигчин залуугийн дараагийн том төсөл бол алдарт Harry Potter-ийн “Fantastic Beasts and Where to Find Them” цуврал юм. Энэхүү кино 2016 оны сүүлээр олны хүртээл болох юм.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-01-07 10:47:47
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-01-07 11:01:45
    bas saihan duuldag gedgiig n durdahaa martjee
    Зочин - 2016-01-07 11:36:14
    goy jvjigchin
    Зочин - 2016-01-07 12:47:07
    TtMKdcool
    Зочин - 2016-01-15 20:24:09
    goe jujigchin durde sain orj chaddag
    Зочин - 2016-03-06 18:23:03
    Uneheer gaihaltai jujigchin . Owormots torhtei, bas saihan duuldg. Buh duree togs gargadg yum shig sanagdsn. The Danish girl bol unende tasartsn kino bolsn bnle