• гэж хөлбөмбөг биш хамтдаа кино үзээд л , эсвэл найзынхаа дуудлагыг таслаж амлаж байсан олон сайхан амлалт ирээдүйн төсөөлөл гээд л ----Ийм байсан байж яаж ийм хурдан өөрчлөгдөж чадаж байнаа. Тэр үедээ таниас өөр бүсгүй энэ хорвоод байхгүй юм шиг төсөөлж явсан нь үнэн. Чамтай хийсэн секс онцгой байсан байж болох ч энэ нь түүний чамайг гайхалтай бүсгүй гэж бодсон сэтгэл хөөрлийн хачир байсан болоод гайхалтай байсан гэдгийг ойлго. Гэхдээ л уйдчихсан. “Гималай”, цор ганц гэж бодсон чинь бүсгүй та зүгээр л Зайсан толгой байсан байшдээ. Мацаж мацаж гайхамшигтай view гэрэлт хөшөө нууцлаг агуйгаар дүүрэн хэн ч хүрээгүй онгон зэлүүд газар байх гэсэн чинь хүний хөлд талхлагдсан энгийн нэг толгод байхаар нь эргэж буухад хэцүү ч тээр тэнд харагдаад байгаа өөр оргилыг эзлэхээр явах нь цаг хугацааны л асуудал. Өвөгөөсөө урагш тэмүүлж эзлэн авах дайнч чанарыг биедээ тээсээр яваа эрчүүдийг яаж уйдаахгүй байх вэ. Нууцлаг бай. Өөрийн орон зайгаа мэдэр. Гоо сайханд орж, найзтайгаа түүнгүйгээр уулз. Асуувал нь хагасы нь л ярь, үлдсэнийг нь жуумалзаад өнгөрөө. Өөрийгөө дээгүүр үнэлдэг

    болохоороо өөрт таатай зүйлээ ургуулаад бодчихно. Залуугийн чинь таалагдаагүй зуршилын тухай яриа түүний толгойд ургахдаа ямар гайхалтай залуутай учирсан яриа болно. Хэтрүүлэв ээ. Тэд учир нь олддоггүй хүүхнүүдийг өөрт нь ухаангүй дурласан хүүхнүүдээс ч хурдан хаядаг. Заавал ярьмаар мессеж бичмээр байна уу, Таныг хаа нэгтээ гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж олон залуучуудаас зөвхөн өөрийг нь сонгосон гэдэг бодол эсвэл ажлаа гялалзтал хийж байгаа дүр зураг нүдэнд нь бууж байтал та утасдаад юу байна гэвэл түүнд: надаас сайхан зүйл амьдралд нь байхгүй байхад яахаараа би  цаг зарцуулах гэж, гээд л гэдийнэ дээ. магадгүйг тэд мэдэхгүй, тэд цаг хугацааны мэдрэмж муу- цаг хугацаа тэдний хувьд нэг их чухал биш) бодоод агуй руу л зүтгэнэ. Хүн дурладаг зүйлсийнхээ талаар ярихдаа хамгийн үзэсгэлэнтэй, нүд нь очтоод инээмсэглээд л хамгийн сайхан чанаруудаа өөрийн мэдэлгүй гаргана. Сонирхдог зүйлээ оролдож үзээгүй юу. Кино, ном, зүгээр л гэрийн ажилд дуртай бол юу нь гоё санагддагыг ярь. Заавал хүнд таалагдах албагүй. Хүн бүр unique. Үүн шиг бас уйдтал нь өөрийнхөө тухай ярихгүй байх хэрэгтэй л дээ. :)
    2012-03-05
    sainaa
    2012-02-01
    aaya
    2012-02-05
    Mirana
    2012-02-02
    zaya
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.