• Хорвоогийн хамгийн 
         сайхан ажил

       Бүсгүй та саяхан мэндэлсэн бяцхан үрээ хараад аз жаргалаар бялхаж байна уу. Өхөөрдөм энхрий үр тань өдрөөс өдөрт шинийг сурч үнэхээр их баясгаж байгаа биз дээ. Гэвч энэ их жаргалын хажуугаар эмэгтэй хүн бүр бяцхан гуниг тээж явдагыг нуух юун. Энэ бол ганцаардал.
       Дөнгөж төрсөн эмэгтэйчүүд хүүхдээ ядаж 6 сар
    хүртэл дэргэд нь байж, харж хандах хэрэгтэй байдаг. Хүссэнээрээ орж гарч чадахгүй, найз нөхөдтэйгээ ч уулзаж ярилцах боломжгүй тул их л ганцаарддаг. Мөн эр нөхрөө халамжлах, гэр орон, хувцас хунар, хоол унд гээд эзэгтэйн ажлаа амжуулах гээд асуудал зөндөө. Хорвоогийн хамгийн сайхан ажлыг хийж буй бүсгүй танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

    1.      Өдөр бүр энхрий үртэйгээ ярилцан шинэ зүйлийг зааж өг. Та хэзээ ч байгаагүй тийм их аз жаргалыг мэдэрнэ.
    2.      Хэрвээ та төрөөд удаагүй байгаа бол гэр орны ажилд санаа бүү зов. Эхлээд шинэ амьдралдаа дасаарай.
    3.      Өдөр бүр дасгал хий. Уйгагүйгээр өдөр бүр 10 удаа гэдэсний таталт хийсэнээр таны суларсан арьс чангарч, бүсгүй та гуалиг сайхан галбиртай болно.

    4.      

    4.  Шинэ зүйл сур. Завгүйн улмаас хойшлуулсаар сурч чадаагүй зүйл байгаа бол яг одоо түүнийгээ сурах цаг мөн.
    5.  Уйдаж ганцаардсан үедээ дуртай кино, хошин шогоо үзэж, найз нөхөдтэйгээ yahoo, twitter, facebook
    зэргээр холбогдож гэртээ цагийг зугаатай өнгөрүүлж болно шүү дээ. Бүсгүй та эерэг сэтгэлгээтэй байж баяр хөөрөөр дүүрэн амьдраарай.

    2012-03-05
    nomio
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    aaya - 2012-03-05 20:15:56
    Ямар гоё зураг вэ.