• Гоо трэнд
  • Төгс төгөлдөр
  • Гоо сайхны хичээл
  • 2011-12-02 10:38:02
    Уншсан: 19764
    Сэтгэгдэл: 1

    Зул сарын Шанелийн үлгэр116

    Жил бүр Chanel Сантаг ажилгүй болгож дэлхийн мянга мянган бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэхийн зэрэгцээ тэдэнд жинхэнэ мөрөөдлийн биелэл болон гар дээр нь очдог.

    Бараг зуун жилийн настай домогт Chanel №5 жинхэнэ бүсгүй хүн ямар үнэртэй байх ёстойг мэдрүүлж бүхэл бүтэн байгалийг бидний бие дээгүүр “зурдаг”. Сарнай, ваниль, жасминий үнэр сэнгэнүүлэн алхах их хотын бүсгүйчүүдээр Мадмуазель өөрөө бахдах байсан нь гарцаагүй.

    Мэдээж мөрөөдөл болгон зул сараар “амилах” нь гарцаагүй. Домогт үнэртэнг хар өнгөтэй алтан цутгамалд цутгажээ. Сонгодог загварын шилэн савтай дуртай үнэртэн чинь гэрт чинь үлдэг, харин гадагшаа гарахдаа чи хар савтай, авч явхад авсаархан үнэртэнгээ аваад гараарай. Ингээд дуртай үнэртэнгээсээ салахгүй гэсэн чиний мөрөөдөл шинэ жилийн өмнөхөн биелэлээ олж байна. 

    Алдарт Мерлин Монрогийн шөнийн гоёл юу байсныг санаж байна уу? Түүний шөнийн гоёл бол ганцхан дусал Chanel N°5. Үдэш бүр ваанд амрахдаа Intense Bath Oil N°5-аас онгоцондоо дусаагаарай. Ингээд Мерлин Монрогийн гоо сайхны нууц тайлагдлаа.

    Алтлаг өнгө, цацрам гэрлийн симфони таны гоо сайхны төлөө “эгшиглэнэ”. Энэ бол  Les Scintillances de Chanel коллекци. Жилийн хамгийн чухал өдрүүдийг та түүнтэй хамт угтаарай. Арван хоёр цаг болсныг зарлах цагийн дууг эгшиглэхэд ч чи өглөөний өнгөөрөө цацарсаар л байх болно. Тэр гайхамшгийг Lumiere sculptee de Chanel энгэсэг чамд бэлэглэнэ. Одоо чи өглөөний цацрагийн нууцыг мэдэж авлаа.

    Өнгийн хүрээлэгч Ligne Extreme, зовхины будаг Ombre Essentielle эсвэл Ombre Contraste Duo чиний гол үзэсгэлэн нүдийг чинь гэрэлтсэн тод болгон тодруулна. Хайр хаанаас цацардаг вэ? гэж надаас асуувал би одоо ямар ч эргэлзээгүйгээр “нүднээс” гэж хариулна. Энэ бол Шинэ жилийн үдэш л чамд шивнэх бас нэгэн нууц байсан юм шүү.

    Rouge Allure уруулын будаг тансаг мэдрэмжээс гадна танхил мөртлөө тачаангуй, эрч хүчтэй мөртлөө элегант чанаруудыг чинь нээнэ. Ховор бөгөөд хосгүй “алтан ширхэг”-үүдийг өөртөө шингээсэн Rouge Allure Laque, Rouge Allure Extrait De Gloss уруул өнгөлөгч нар нь хатан хааны нууцыг чиний уруулд шивнэх болно.

    Ингээд чи шинэ жилийн тэр л мартагдашгүй үдшийн хатан хаан нь боллоо. Шинэ он чамд гоо сайхнаас гадна аз жаргал бэлэглэнэ гэдэгт битгий эргэлзээрэй.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-02 10:38:02
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-03-09 16:12:17
    goyo