• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2011-12-06 09:40:10
    Уншсан: 39236
    Сэтгэгдэл: 2

    Багахан зайтай өрөөг тохижуулах сэргэлэн арга219

    Том өрөө чинь арай л жижигдээд байна уу. Хэрвээ тийм бол  санаа зовох хэрэггүй. Багахан зайтай өрөөг  донжыг нь олоод хөөрхөн тохижуулчихаж болно. Cosmo “The Comfortable Home” номын  зохиогч Mitchell Gold, Bob Williams нарын гэр зохион байгуулалтын шилдэг аргуудыг толилуулж байна.

    Эхлээд талбайгаа тодорхойл

    Зочны өрөөнийхөө ханыг бусад өрөөнөөсөө, тухайлбал үүдний өрөө болон гал тогооноосоо ялгагдах өнгөөр будаарай. Аль өрөө хаана эхэлж, хаана дуусч байгаа нь тодорхой харагдана. Харин дараа нь тухлан суух хэсгээ тодорхой болго. Завсрын өнгө өрөөг саруулхан харагдуулдаг учраас буйдангийнхаа өмнө цагаан эсвэл цайвар саарал өнгийн хивсэнцэр тавихыг хичээгээрэй. Шал болон хивсэнцэрийн өнгө өөр  байвал өрөөний талбайг томсгож харагдуулдаг.

    Том буйдангаас татгалз

    Хүмүүс өрөөний голд суух нь ховор байдаг. Тиймээс 2 хүний суудалтай жижиг буйдан сонгоорой. Нүд эрээлжилмээр өнгө жижиг талбайд онцгүй харагддаг учраас жигд өнгөтэй буйдан хавьгүй дээр харагдана. Сонгосон буйдан  дээрээ өрөөнийхөө үзэмжинд тохируулан дэр болон өөр чимэглэх зүйл байрлуулж болно. 

    Янз бүрийн зориулалтаар ашиглах

    Дугуй хэлбэрийн зөөлөн сандлууд тал талын ашигтай. Мэдээж сууна. Бас ширээ болгох  боломжтой (дээр нь жижиг тавиур тавих хэрэгтэй болно л доо).  Хөлөө амраах зорилгоор ашигласан ч болно. Зай гаргах шаардлагатай үед аль нэг буланд хумиад хийчихэд амар байдаг.

    Таазаа “өндөрсгө”

    Хананы босоо тавиур дээр эд хогшлоо тавьчихвал ямар ч эмх замбараагүй өрөө эмх цэгцтэй харагдана.  Гэхдээ ардаа хаалтгүй, задгай тавиур сонгох хэрэгтэй. Арын хана нь нэвт харагдах нь зайг томсгож харагдуулдаг сайн талтай.

    Гэхдээ тавиураа номоор дүүргэх хэрэггүй. Дүүрэн ном эгнүүлчихвэл харин ч зайгүй болж харагдана. Илүү зайтай болгож харагдуулахын тулд ваар сав, зургийн жааз, лаа зэрэг  чимэглэлтэй хослуулж тавиарай. Өрөө чинь гайхалтай өнгөтэй харагдана.

    Гэрэлтүүлэг

    Ширээний болон шалны гэрэлтүүлгүүд өрөөнд тав тух нэмж аятайхан харагдуулдаг. Гэрлийн шууд бус тусгалуудыг ашиглах хэрэгтэй шүү.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-06 09:40:10
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-09-07 11:21:41
    good
    Зочин - 2013-02-27 11:51:13
    caixan zuwlumj bna